Ч.Сайханбилэгийн кабинет хууль зөрчсөн ч “Дубайн гэрээ”-нд нөлөөлөхгүй

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 05


Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс өнөөдөр /2019.12.05/ мэдээлэл хийлээ.

Шүүх мэдэгдэлдээ "Монгол Улсын Засгийн газар 2015 онд “Дубайн гэрээ”-тэй холбогдуулан гаргасан дөрвөн захирамжийг Хууль зөрчсөн гэж үзлээ.

Тухайн үед Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн Засгийн газар Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн дөрвөн заалтыг зөрчсөн байна.

“Маргаан бүхий дөрвөн захирамж нь Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 5.2, 17.3, 20.3, 23.3-т зааснаар Засгийн газрын хамтын зарчмаар буюу танхимын зарчмаар хэрэгжүүлэх бүрэн эрхтэй холбоотой, УИХ-ын өмнө хамтын хариуцлага хүлээх, тухайн асуудал нь бусад гишүүний эрхлэх асуудлын хүрээнд хамаарахаар бол тухайн асуудлыг эрхэлсэн гишүүнд урьдчилан мэдэгдэж, санал солилцох зэрэг хуулийн заалтыг биелүүлээгүй гэж дүгнэсэн” гэж Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах мэргэжилтэн Ж.Амаржаргал ярьсан юм.


Монгол Улсын Засгийн газрын тухай хууль зөрчсөн Ч.Сайханбилэгийн кабинетын зөрчлийг нэг бүрчлэн тайлбарлавал:

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 5.2-т “Засгийн газар нь асуудлыг хамтран хэлэлцэж олонхийн санаа бодолд түшиглэн цөөнхийн саналыг хүндэтгэн үзэж шийдвэрлэх, гарсан шийдвэрийн биелэлтийг дангаар хариуцах, үйл ажиллагааныхаа талаар Улсын Их Хурлын өмнө хамтын хариуцлага хүлээх, нутаг дэвсгэрийн болон салбарын зарчмыг хослуулах үндсэн дээр ажиллана”

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 17.3-т “Засгийн газар үйл ажиллагаагаа танхимын зохион байгуулалтаар хэрэгжүүлнэ”

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 20.3-т “Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд Засгийн газрын үйл ажиллагааны үндсэн болон тодорхой хүрээний ажил эрхэлнэ. Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүний эрхлэх үндсэн хүрээний ажлыг энэ хуулиар, тодорхой ажлыг бусад хуулиар зохицуулна”

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 23.3-т “Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарын үйл ажиллагааг чиглүүлж удирдана”


Шүүхээс Монгол Улсын Засгийн газрыг “Дубайн гэрээ” буюу “Оюу Толгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөө”-тэй холбогдон процедурын алдаа гаргасан гэж үзсэн. Гэхдээ энэ нь “Дубайн гэрээг” бүхэлдээ хууль зөрчсөн гэж үзэх шалтгаан болохгүй, уг гэрээнд заасан бусад заалтаар зохицуулагдана гэдгийг тайлбарласан юм.

“Маргаан бүхий дөрвөн захирамж нь илт хууль бус болохыг шүүхээс тогтоосноор эдгээр захирамжийн эрх зүйн үр дагавраас үүссэн бусад харилцаа буюу “Оюу Толгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөө”-ний хүчин төгөлдөр байдлыг хөндөхгүй, түүнд нөлөөлөхгүй юм. Хэрэв энэ асуудлаар маргаан үүсвэл тухайн гэрээнд  зааснаар шийдвэрлэнэ” гэж Ж.Амаржаргал ярьсан юм.  

“Дархан Монгол ногоон нэгдэл” ТББ нийтийн өмчийг хамгаалах зорилгоор Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргасан юм. Тухайлбал 2015 оны нэгдүгээр сарын 23-ны өдрийн 27 дугаар захирамж, мөн дөрөвдүгээр сарын 14-ний өдрийн 94 дүгээр захирамж, дөрөвдүгээр сарын 16-ны өдрийн 99 дүгээр захирамж, тавдугаар сарын 15-ны өдрийн 123 дугаар захирамжийг хууль зөрчсөн гэж үзэн гомдол гаргасан билээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүх арваннэгдүгээр сарын 18-ны өдөр дээрх гомдлыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн билээ.

Дээрх шийдвэрийн дэлгэрэнгүйг ЭНЭХҮҮ холбоосоос үзнэ үү.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Out tolgoid(24.19.4.149) 2019 оны 12 сарын 06

Bid unuudruus yag odoonoos ashigaa avmaar bn novshiin hulgaich naraa.

1  |  0
Saihanbalag balag(98.113.248.233) 2019 оны 12 сарын 05

Saihanbilegee boor eleg hoyoroo handivlachih! Chi ooroo amia yeguutgechih tegeh uu? Cham shig mongol bAisanaas bgaagui ni deer!

0  |  0
Toomoo(192.82.78.89) 2019 оны 12 сарын 05

SAIKHANBILGIIG SHORLOJ ALTUGAI

1  |  0
Toomoo(192.82.78.89) 2019 оны 12 сарын 05

SAIKHANBILGIIG SHORLOJ ALTUGAI

0  |  0
Toomoo(192.82.78.89) 2019 оны 12 сарын 05

SAIKHANBILGIIG SHORLOJ ALTUGAI

0  |  0
777(122.201.21.192) 2019 оны 12 сарын 05

7766

0  |  0
Top