Б.Баттөмөр: Дүгнэлтэд гэрээг хуульд нийцүүлж өөрчлөх заалт бий

Б.Эрхэс | Zindaa.mn
2019 оны 11 сарын 19

Шүүхээс Дубайн гэрээг хууль зөрчсөн хэмээн үзэж, шийдвэр гаргасан. Энэ асуудалтай холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийлж байна.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр "Шүүхийн шийдвэртэй танилцаагүй байна. Оюу толгойн гэрээг шалгах Ажлын хэсэг өнгөрсөн оны тавдугаар сард байгуулсан. УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва ахалж ажилласан. Энэ Ажлын хэсэг 2019 оны эхэн үе хүртэл ажилласан байдаг. Тайлангаа байнгын хороонд танилцуулсан. Байнгын хорооноос Ажлын хэсгийн гаргасан зөвлөмжүүдийг үндэслэж УИХ-ын тогтоолын төсөл бэлтгэх Ажлын хэсгийг байгуулсан. Тэр Ажлын хэсгийн ахлагчаар би ажилласан байдаг. Бид хэд, хэдэн асуудалд шийдвэр гаргаж байна. Хамгийн эхэнд 2009 онд Оюу толгой компани болон Засгийн газар хоорондын байгуулсан хоёр гэрээ бий. Хөрөнгө оруулалтын гэрээ гэж байдаг. Хувь нийлүүлэгчдийн гэрээ гэж бий. Энэ хоёр гэрээг байгуулах явцад Монгол Улсын хууль, тогтоомжийг зөрчсөн, УИХ-аас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй гэсэн дүгнэлтэд хүрсэн. Одоо Ажлын хэсгийн гаргасан шийдвэр дотор байдаг. Үүнийг Монгол Улсын хууль, тогтоомжид нийцүүлж өөрчил гэсэн заалт бий. Хоёрдугаарт, Дубайн гэрээ. Дубайн гэрээнээс маш олон зөрчил гарсан. Тухайлбал, Дубайн гэрээг Монголын тал хэрэгжүүлэхдээ 2041 онд одоо байгаа 34 хувь дээрээ нэмж 16 хувийг худалдаж авах боломжтой болж байгаа юм. Д.Тэрбишдагва гишүүний ахалсан Ажлын хэсгийн дүгнэлтэд энэ гэрээг шууд цуцлахыг шаардсан байдаг. Хөрөнгө оруулагч талтай ширээний ард сууж ажил хэрэгч байдлаар ярих хэрэгтэй. Шаардлагатай бол цуцлах хүртэлх арга хэмжээг ав гэж гарсан юм. Мөн 2010 оны ТЭЗҮ гэж бий. Бараг 10 жил боллоо, нөхцөл байдал өөрчлөгдөж байна. Тиймээс ТЭЗҮ-ийг дахин авч үзэх хэрэгтэй. Тэнд агуулагдаж байгаа янз бүрийн баялгийг нарийвчлан тогтоох шаардлагатай гэдэг заалтыг Ажлын хэсгийн дүгнэлтэд оруулсан. Үүнээс гадна байгалийн нөхцөл өөрчлөгдөж байна. Үнэлгээг дахин хийх хэрэгтэй. Ажлын хэсгээс гаргасан 86 зүйл, заалт бүхий зөвлөмжийг биелүүлж ажиллах үүргийг Засгийн газарт өгч байна" хэмээн байр сууриа илэрхийллээ. 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэрээнэн Наранцэцэг(192.82.67.93) 2020 оны 01 сарын 18

Дубайн гэрээг хүчингүй болгохыг ард түмэн шаардаж бна

0  |  0
Сэрээнэн Наранцэцэг(192.82.67.93) 2020 оны 01 сарын 18

Танд ажлын амжилт хүсэе Тэр Баяр Баярцогт Сайханбилэг Элбэгдорж нар монголын ард түмний хөрөнгөөр баяжиж Гэрээг өөрсдөө ашигтай авилга авсаныг шийдэх цаг болсон шүү Ард түмэн үүнийг хүсэж бна 3 сая гаруйхан хүн ийм уудам тал нутагтай газар доор асар их баялагтай байж өлөн зэлмүүн амьдарч бна Үүнийг энэ сонгуулиар бүрмөсөн өөрчлөх болно

0  |  0
Ард түмэн(202.9.45.216) 2019 оны 11 сарын 20

Баярцогт, С.Баяр нарыг алъя. Тэгэхгүй бол Монголчууд өөдлөхгүй.

0  |  0
matilda(197.234.221.42) 2019 оны 11 сарын 20

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ\nБид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм.\nХэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй.\nХэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү.\nБидэнтэй цахим шуудангаар холбоо бариарай: matildalecoustre@gmail.com\nwhatsapp: 0033 7 52 89 40 37

0  |  0
бодлын хулгайч(66.181.167.53) 2019 оны 11 сарын 19

ДУБАЙН ГЭРЭЭГ ХҮЧИНГҮЙ БОЛГОЁ. АРД ТҮМЭН ШААРДАЖ БАЙНА.

0  |  0
Top