Рио Тинтогийн “босс” Жеан Себастьян Жак далд уурхайн гэрээ хэлэлцээрийг сайжруулахад Монгол Улсын Засгийн газартай хамтарч ажиллахад бэлэн гэдгээ мэдээллийн хэрэгсэлд ам бардам хэлжээ. Далд уурхайн бүтээн байгуулалт “геологийн нөхцөл байдлын” улмаас хойшилсон, зардал нь нэмэгдсэн зэрэг олон сүүдэр бий. Дотор нь ажиллаж байсан хүн нь зардлаа зохиомлоо өсгөсөн гэж хоёр долоо хоногийн өмнө шүгэл үлээсний дараа хөрөнгө оруулагчид ч, хамтрагч байгууллагууд ч “Оюу Толгой” төслийн одоогийн нөхцөл байдалд эргэлзэж эхэлсэн. Том төслийг хэрэгжүүлэгч толгой компанийн босс хамтрахад бэлэн гэдгээ зарладаг юм байж. Гэхдээ чухам яаж хамтрах вэ гэдэг эргэлзээтэй хэвээр байгаа шүү.
“Оюу Толгой” компанийн Гүйцэтгэх захирал Армандо Торрес энэ оны долоодугаар сард буюу толгой компанийн боссын хамтран ажиллана гэх мэдэгдлээс дөрвөн сарын өмнө “Дубайн гэрээ”-г өөрчилж болохгүй гэж мэдэгдэж байлаа. Гэхдээ хөрөнгө оруулалтыг хэрхэх вэ, үйл ажиллагаагаа яаж сайжруулах вэ гэдэг дээр Засгийн газартай хамтарна гэсэн бөөрөнхий хариулт өгсөн юм. Тухайн үед УИХ-аас гаргасан ажлын хэсгийн дүгнэлт олон нийтэд хүрээд удаагүй байсан үе. Цахилгаан станцын асуудлаа ч шийдвэрлэж чадахгүй нөхцөл байдалтай байсан цаг. Рио Тинто компанийн удирдлагууд ч тухайн цаг үед “Оюу Толгой”-н цаашдын ирээдүйн талаар ганц үг ган хийгээгүй байлаа.
Гэвч “Оюу Толгой”-н өөр нэг хөрөнгө оруулагч “Туркойз Хилл Ресурс”-ын төлөөлөн удирдах зөвлөл чухам зардал яагаад нэмэгдсэн, товлосон хугацаа яагаад хойшилсон талаар дэлгэрэнгүй мэдээллээр хангахыг шаардах болов. Хөрөнгө оруулагчдын хувьд ээдрээтэй нөхцөл байдал дээр Монголын парламент гэрээгээ улам сайжруулах ёстой гэсэн шахалт үзүүлсээр байсан юм. Ний нуугүй хэлэхэд сонгуулийн үнэр ханхийсэн энэ цаг үед далд уурхайн зардал нэмэгдсэн, хугацаа яагаад хойшилсон талаар манай улстөрчид сонирхсонгүй. Тэд харин ирээдүйд ашиг олж чадах уу, үгүй юу, өрөнд унагаагаад, ухсан нүх үлдээгээд явах уу, үгүй юу гэдэг сэдэвтэй л зууралдаж байв.
Том төслийг хэрэгжүүлэгч толгой компанийн босс хамтрахад бэлэн гэдгээ зарладаг юм байж. Гэхдээ чухам яаж хамтрах вэ гэдэг эргэлзээтэй хэвээр байгаа шүү.
Хөрөнгө оруулагчид ч, Монголын ард иргэдэд ч асуултын тэмдэг үлдээсэн далд уурхайн бүтээн байгуулалт хойшилсон гэх мэдээллээс яг дөрвөн сарын дараа Австралийн санхүү, эдийн засгийн чиглэлээр дагнан бичдэг “Financial Review” сонинд Рио Тинто компанийн экс ажилтан, нэрээ нууцлахыг хүссэн хүн хандаж “Оюу Толгой” төслийн далд уурхайн зардлыг санаатайгаар, үндэслэлгүйгээр нэмэгдүүлсэн гэж мэдээллээ.
Рио Тинтод ерөнхий менежерийн алба хашдаг байсан энэ хүн “Оюу Толгой”-н далд уурхайн зардал нэмэгдэх ч одоогийнхоос хэд дахин багаар нэмэгдэн, товлосон хугацаанаас 12 сараар хойшлох тухай удирдлагууддаа хэлсэн байна. Хэлснээс хойш компанийн зүгээс элдвээр хяхаж хавчсаар байгааг халж орхижээ. Яагаад халсан бэ гэж үү? Нэрээ нууцлан байж Австралийн сонинд хандсан энэ хүн Рио Тинто компанид Ерөнхий менежерийн алба хашиж байхдаа буюу 2018 оны долоодугаар сарын 19-ны өдөр компанийнхаа дэд ерөнхийлөгчид ханджээ. Ажил үүргийн хуваарь, удирдлага чиглэлийн дагуу тухайн үед Рио Тинто компанийн Зэс, очир эрдэнийн салбарын хүний нөөц хариуцсан дэд ерөнхийлөгчид гүний уурхайн бүтээн байгуулалт төлөвлөснөөс 12 сараас хойшлох тухай, хөрөнгө оруулалтын зардал 300 сая ам.доллароор давах тухай асуудлаар хандсан байна.
Ингэж хандсанаас хойш яг 74 хоногийн дараа буюу 2018 оны аравдугаар сарын 02-ны өдөр “Төсвийн төслийн хуваарийн дагуу” гэх ангиллаар бэлдэн хөрөнгө оруулагчдад танилцуулав. Хөрөнгө оруулагчдын танилцуулга дээр анх төлөвлөж байсан төсөв нэмэгдсэн дүнтэй орж иржээ. Дээр дурдсан 300 сая ам.доллар хэд дахин нугарсан байна. Дараа өдөр нь Австралийн үнэт цаасны биржид мэдүүлсэн тайландаа энэ өссөн дүнгээрээ багтжээ.
“Оюу Толгой”-н далд уурхайн гэрээг сайжруулахаас гадна “Оюу Толгой” төслийг цаашид Монгол Улсад ашигтай байлгах үндсийн үндэс нь цахилгаан станц юм. Одоогоор цахилгаан станцын тухай нарийн мэдээлэл байхгүй ч бас л гацаанд орох магадлалтай байгаа.
“Оюу Толгой” компани 2019 оны долоодугаар сарын 16-нд гаргасан албан мэдэгдэлдээ ““...Дээр дурдсан үнэлгээнүүдийн үр дүнгээс шалтгаалаад гүний уурхайн төслийн бүтээн байгуулалтын капитал зардал 6.5-7.2 тэрбум ам.доллар байх урьдчилсан тооцоо гарч байгаа нь өмнөх дүн 5.3 тэрбум ам.доллараас 1.2-1.9 тэрбум ам.доллараар давуу байна...” гэсэн билээ. Хэрэв Рио Тинтогийн экс ажилтны хэлж байгаа үнэн бол 300 сая ам.доллароор нэмэгдэх байсан зардал 1.2-1.9 болж, есөн сараар сунгах байсан ашиглалтад орох хугацаа 16-30 сараар хойшилжээ. Хөрөнгө оруулагчдын хувьд Монгол дахь нөхцөл байдлаас шалтгаалан нэмэгдүүлсэн байж болох ч зардал хугацаа нь гурав дахин нэмэгдэнэ гэдэг бол хөрөнгө оруулагчдад ч, Монгол Улсад ч хохиролтой.
“Оюу Толгой”-н далд уурхайн гэрээг сайжруулахаас гадна “Оюу Толгой” төслийг цаашид Монгол Улсад ашигтай байлгах үндсийн үндэс нь цахилгаан станц юм. Одоогоор цахилгаан станцын тухай нарийн мэдээлэл байхгүй ч бас л гацаанд орох магадлалтай байгаа. Өнгөрсөн долоодугаар сард өгч байсан мэдээллээс харвал инженер, техникийн судалгааны ажил 56 хувьтай байсан. Монгол Улсын Засгийн газар, “Оюу Толгой” компанийн оролцсон ажлын хэсэг цахилгаан станцын ирээдүйг хэлэлцэж буй.
Оны өмнөхөн Монгол Улсын Засгийн газар, “Оюу Толгой” компани Тавантолгойн цахилгаан станцыг түшиглэн барьж байгуулах “Эрчим хүчний эх үүсвэрийн зохицуулалтын тухай гэрээ” үзэглэсэн. Гэрээ ёсоор 300 Мвт-ын хүчин чадал бүхий цахилгаан станцыг гурван жилийн хугацаанд барих юм. Төлөвлөгөө ёсоор 2020 оны гуравдугаар сард барилгын ажил эхэлж, 2023 оны зургаадугаар сард ашиглалтад орох хүлээлттэй байна. “Оюутолгой” компани БНХАУ-аас жилдээ 170 орчим сая ам.доллароор хэмжигдэх 100 гаруй МВтын эрчим хүч авдаг. Үүнийг Монгол Улсын жилийн хэрэглээтэй нийцүүлбэл 20 хувьд хүрэх юм. Хэрэв дээрх цахилгаан станц бүрэн утгаараа хэрэгжиж эхэлбэл 170 орчим сая ам.доллар Монголд үлдэх боломж бүрдэх юм.
Цахилгаан станцын ашиглалтад орох хугацаа ч хойшлох магадлалтай байгаа. Хэрэв цахилгаан станцын асуудлаа шийдэж чадахгүйд хүрвэл монголд үлдэх ёстой 170 орчим сая ам.доллар Хятадын тал руу урсана гэсэн үг.
Рио Тинтогийн босс мэдэгдсэн байж болно. Гэхдээ “Дубайн гэрээ”-гээ сайжруулаад, чухам ямар шалтгаанаар нэмэгдсэн тухай нарийн мэдээллээ тайлагнуулж аваад, цахилгаан станцаа шийдүүлчихвэл алаагүй баавгайн хэрүүл хэсэгтээ л намжих төлөвтэй. Монгол төдийгүй ази тивдээ том төслийг манай нутагт хэрэгжүүлж байгаа л бол хаа хаанаа ашигтай байхаар шийдэх ёстой. Энэ бол Рио Тинтогийн ч, хөрөнгө оруулагчдын ч, Монгол төрийн ч үүрэг юм.
Сэтгэгдэл ( 4 )
Сайн байцгаана уу ноёнтоон\nБид хувь хүмүүсийн хооронд мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох зорилгоор зээл олгодог санхүүгийн бүтэц юм.\nХэрэв танд хувийн төсөл байгаа бол; Эсвэл санхүүжилт хэрэгтэй.\nХэрэв та сонирхож байвал бидэнтэй шууд холбоо барьж, зээлэхийг хүсч буй дүн, эргэн төлөлтийн хугацааг хэлж өгнө үү.\nБидэнтэй холбоо барина уу: matildalecoustre@gmail.com\nwhatsapp: 0033 7 52 89 40 37
Хөрөнгө оруулалтаа хойшлуулж байгаа нь Оюутолгойд ашигтай харин манайд алдагдалтай шүү.Тэд манай баялгийг барьцаалж авсан зээлээ аль эрт өөр зүйлд зарцуулсан .Одоо тэр зарцуулсан хөрөнгө оруулалтаа эргүүлж авч байж монголынхыг хийнэ гэсэн үг яагаад гэвэл монголын дарга нарыг хахуулдчихсан тэд нарт ард түмнээ чимээгүй байлга гээд үүрэг өгчихсөн .Үүний тод ж-нь Нямдорж шүү дээ.
уурхайн нөөцийг хэнч оноод тогтоож чаддаггүй тааж тогтоодог юм
ЦАХИЛГААН СТАНЦЫГ ШИЙДУУЛЭХ БИШЭЭ ЗАСАГ ООРТОО ТАТАЖ АВААД ОЮУТОЛГОЙН ЭРЧИМ ХУЧНИЙ АСУУДЛЫГ РИО ТИНТОГООС ТУСГААРЛАХ ЕСТОЙ. ТЭГЖ БАЙЖ ИРЭЭДУЙД БАРИГДАХ УЙЛДВЭР УУРХАЙНУУД РИО ТИНТОГООС ХАРААТ БУС БОЛНО.