Рио Тинто болон Монголын Засгийн газрын харилцаа, сүүлд гаргасан шүүхийн шийдвэр, УИХ-аас гаргасан шийдвэрүүдийг багцлан дүгнэсэн нийтлэл санхүүгийн алдарт Financial Times сонинд нийтлэгджээ. Нийтлэлийг та бүхэнд хүргэе.
Уул уурхайн томоохон компанийн нэг Рио Тинто компанийн хэрэгжүүлдэг “Оюу Толгой” төслийн гэрээний нөхцөлөө сайжруулах шийдвэрийг Монгол Улсын парламент гаргалаа.
Өчигдөр болсон УИХ-ын ээлжит хуралдаанаар Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИх-ын тогтоолын төслийг хэлэлцэж 100 хувийн саналаар дэмжсэн юм. Уг тогтоолд Монголын талын эзэмших 34 хувь болон нөөц ашигласны төлбөр, бүтээгдэхүүн хуваах гэрээнд анхаарч ажиллахыг даалгажээ. Өнгөрсөн жил гаруйн хугацаанд Монгол Улсын парламент энэ асуудлыг хэлэлцсэний дүнд ийнхүү УИХ-аас албан ёсны тогтоол гаргаад байна. Монгол Улсын нийгэм, ард иргэдийн хувьд УИХ-аас баталсан тогтоолыг дэмжиж байгаа юм.
“Оюу Толгой” төслийн далд уурхай бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байгаа ч ашиглалтад орох хугацаа, төлөвлөсөн хугацаа хойшилсон гэсэн тааруу мэдээлэлтэй байна. Гэвч хэрэв далд уурхай ашиглалтад орсон тохиолдолд азийн хамгийн том уурхай болох хүлээлттэй байгаа билээ. Рио Тинто компанийн захирал Жеан Себастьян Жакын хэлснээр “Оюу Толгой” төсөл бол хамгийн өгөөжтэй, өндөр хурдацтай хөгжиж байгаа төсөл.
“Одоогоор Монгол Улсын их хурал процессын дагуу эцэслэн шийднэ гэж ойлгож байгаа. Тийм учраас шийдвэр албан ёсоор баталгаажиж, нийтэд хэвлэгдсэний дараа бид гэрээгээ шинэчлэхээ хэлэлцэх болно” гэж Рио Тинто компанийн мэдэгдэлд дурджээ.
Монгол Улсын парламентаас гаргасан ажлын хэсэг 2009 оны гэрээ болон далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөг баталсан 2015 оны гэрээн дээр анхаарал хандуулах ажиллах юм. Хэдийгээр Монгол Улсын их хурлын зарим гишүүд гэрээг бүр мөсөн цуцлах тухай асуудлыг хөндөж байсан ч ийнхүү хэлэлцээрийн ширээний ард сууж, үзэл бодлоо нэгтгэх ёстой гэсэн байр суурийг баримталлаа.
“Оюу Толгой” компанийн далд уурхайн бүтээн байгуулалт төлөвлөөгүй шалтгааны улмаас хойшлоод байгаа. Түүнчлэн бүтээн байгуулалтын зардал 7.2 тэрбум ам.доллар болж өсөөд байна. Рио Тинто компани бүтээн байгуулалтаа үргэлжлүүлэх бөгөөд геологийн нөхцөл байдлыг даван туулахын тулд шилдэг инженерүүдийг ажиллуулж байгаа гэж мэдэгдсэн билээ.
“Оюу Толгой” бол Монгол улсын эдийн засгийн хамгийн чухал хэсэг. Тус улсын гадаадын шууд хөрөнгө оруулалтын 80 болдог төдийгүй төрийн ажилчдын цалин тавихад хамгийн их нөлөө үзүүлдэг төсөл. Гэсэн ч сүүлийн жилүүдэд улстөрчдийн ашиг сонирхлын зөрчил энэ төсөл рүү чиглэх болсон. Яг л парламентын гишүүдийн дундах хөлбөмбөг лугаа болсон гэхэд хилс болохгүй. Энэ долоо хоногийн эхээр тус улсын захиргааны хэргийн шүүх “Дархан монгол ногоон нэгдэл” төрийн бус байгууллагын нэхэмжлэлийн дагуу 2015 оны гэрээнд гарын үсэг зурсан процедурыг хууль зөрчсөн гэж үзсэн.
Гэсэн ч захиргааны гаргасан шийдвэрийг Рио Тинто компанийн зүгээс хууль бус гэдэгтэй эвлэрэхгүй гэдгээ мэдэгдэж, гэрээ аль ч нөхцөлд хуулийн дагуу байсан бөгөөд хуулийн дагуу хэрэгжиж байгаа гэдгийг хатуу илэрхийлсэн билээ.
Сэтгэгдэл ( 8 )
Бусад оронд эх орны хоо эрх ашгийг хохироосон гэрээ байгуулахад шоронд ордог .Энэ жишгийг монголд дагах л хэрэгтэй .
Үнэхээр Монгол улсад маань ашиггүй гэрээ болсон нь даанч харамсалтай.Рио зайлах газар нутгийг сүйтгэж идэж ууснаа төлөх л ёстой.Урвагч хужаа баярцогтыг буудаж хөрөнгийг нь хураавал таарна.Монголыг хятадынх гэж ярьдаг гэсэн новшийн хужааг устгавал таарна.
rio tontoo odoo tonil.MONGOL oron odoo serj baina. Gazar nutgaa uhuulahaa bolisoon zugeer dald or!
Erunhiilegch bsn humuus l dandaa iim tom asuudald orootsolddog ym bn.dooshoo bl tedniig yaj ch chadahgui bololtoi
зэвүүн
dald uurhai ashiglaltand orbol mash uguujtri neriin door .. il iurhaigaa huu tonoj deereldeed chuluu huulguud duudlaa ..40 jil uhsan . olson gargasan bayjmaliig 6 han jiliin dotor uhaad erdentiin hemjeenii uhsan nvh l vldej . mongold ashig yu ch vldsengvi urund orood . .. odoo dald uurhai gej chqlchij . . mongold ashigtai gej hugatsaa hojson halaasaa tvntiilgesen ulugchingvvdiin dhvls hataj amjaagvi baihad ... dald uurhai ni tonogdon hooson hongil vldej . eh oron huu tonogdson baih ni gartsaagvi
Барьцаалагдсан гэрээ юм байна даа
Хөрөгө оруулагч нарт маш их ашиг тай учраас “Оюу Толгой” төсөл бол хамгийн өгөөжтэй, өндөр хурдацтай хөгжиж байгаа төсөл гэж үнэлэгдэх нь аргагүй шүүдээ, монголд бол бөөн өр л өдөр бүр үүсээд байгаа. Тийм байхад улс төрчид нь ОТ-г үргэлжлүүлэх гээд байгаа нь монголыг үгүй хийх гээд байгаатай ижил бн. .