Зам тээврийн осол манай улсын хүн амын нас баралтын зонхилох шалтгааны нэгээр тодрох болсон. “Оюу толгой”компани 2019 оноос эхлэн зам тээврийн ослын улмаас иргэдийн амиа алдах, гэмтэх нь ихэссэнийгсудалж нийгмийн хариуцлагын эн тэргүүний хоёр чиглэлийнхээ нэгээр сонгон авч ажиллахаар болсон.
Зам тээврийн ослоор амиа алдах, гэмтэх эрсдэлийг бууруулахаар “Оюу толгой” компани Цагдаагийн Ерөнхий Газар (ЦЕГ) болон Мобиком корпорацтай хамтран хоёр дахь жилдээ ажиллаж байна. Энэ жил тус аяны хүрээнд жолоодлогын аюулгүй байдлыг хангахад зорчигчийн оролцоог нэмэгдүүлэхээр эрсдэлээс сэргийлэх нотолгоонд суурилсан чиглэл баримталжажиллахаар болжээ.
Хамтын ажиллагааны талаар “Яараад яахав дээ”, “Дураараа бишээ дүрмээрээ” аянуудыг ЦЕГ, “Оюу толгой” компани санаачлан, 2019 онд хамтран хэрэгжүүлсэн билээ. ЦЕГ-ын тоон мэдээллээс харахад, өнгөрсөн жилийн орон даяар зам тээврийн ослын тоо өмнөх жилтэй харьцуулахад 14.2 хувиар буурсан байна. Осол ихээр тохиолддог Говьсүмбэр аймгийн Чойр сумын замд хурд хэмжих хяналтын төхөөрөмж суурилуулсан нь зорчигчдыг осолд орох эрсдэлийг бууруулахад нөлөөлсөн үр дүн гарсан байна.
Амралт, аялал зугаалгын улиралтай холбогдуулан зам тээврийн осол ихэсдэг долоодугаар сарын нэгнээс наймдугаар сарын 15-ны өдрүүдэд “Яараад яахав дээ” аяныг өрнүүлж байна.
Олон улсын жишгээс харахад жолооч бүрдзамын хөдөлгөөний аюулгүй байдлыг хэвшүүлэхэд нийгмийн нөлөөллийн аян болон зам тээврийн зохицуулалтын хосолсон арга хэмжээ илүү үр дүн өгдөгбайна. “Оюу толгой” компанийн гүйцэтгэх захирал Армандо Торрес:“Манай хамт олон аюулгүй ажиллагааг ажил, амьдралын хэв маягаа болгож чадсан байдаг. ЦЕГ-тай хоёр дахь жилдээ хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн аюулгүй ажиллагааны туршлагаасаа илүү өргөн хүрээнд олон нийттэй хуваалцаж, өөрсдийн хувь нэмрээ оруулах боломжолдсонд бид их олзуурхаж байна” гэжээ.
Манай улсад замын хөдөлгөөний аюул, ослын эрсдэл залуу үеийн дунд нэн өндөр хэвээр байна. Эрсдэлээс сэргийлэх цогц арга хэмжээг хэрэгжүүлснээр замтээврийн аюулгүй байдлыг хангах боломжтой юм. Урьдчилан сэргийлэх боломжтой нөхцөлд эрдэнэт хүний амь эрсдэхээс хамтдаа сэргийлцгээе. Яараад яах вэ дээ.
“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)–“Оюу толгой” нь зэс, алтны компани бөгөөд Монгол Улсын Засгийн газар, Туркойз Хилл Ресурс компани болон Рио Тинто компанийн хоорондын стратегийн түншлэл юм. Монгол улсын Өмнөговь аймгийн нутагт үйл ажиллагаа явуулдаг үндэсний уул уурхайн тэргүүлэгч “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч Рио Тинто компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн буй байгаль орчноо хамгаалах шинэ стандартыг хэвшүүлэн ажиллаж байна.
Холбоо барих:
Эрдэнийн Лхагва
Албаны утас:+976 331880,
Дотуур утас: 8447
Гар утас: 9910-9960
Цахим шуудан: LkhagvaE@ot.mn
Сэтгэгдэл ( 0 )