“Рио Тинто” компани, “Туркойз Хилл Ресурс” компани болон Монгол Улсын Засгийн газар Тавантолгойн ордоос төрийн өмчийн цахилган станц барих, санхүүжилтийг шийдэх тал дээр тохироонд хүрсэн тухай Рио Тинто компани мэдээллээ.
Эрчим хүчний эх үүсвэрийг шийдэх гэрээ анх 2018 онд байгуулагдаж байсан бөгөөд энэхүү гэрээнд шинэчилсэн найруулга оруулж талууд 2021 оны гуравдугаар сарын эцэс гэхэд цахилгаан эрчим хүч худалдан авах гэрээг эцэслэн боловсруулах юм.
Гэрээний шинэчилсэ найруулгад тусгагдсан хамгийн гол зүйл нь цахилгаан станцын эхлэх болон дуусах хугацааг тогтоосон явдал.
Цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажил 2021 оны долоодугаар сард эхлэх бөгөөд дөрвөн жилийн хугацаанд үргэлжлэх аж.
“Оюу толгой” төсөл нь эрчим хүчээ импортоор хангадаг бөгөөд өнгөрсөн хугацаанд Монгол Улс эрчим хүчээ дотоодоос хангах тал дээр хэлэлцүүлэг өрнүүлсээр ирсэн юм.
“Энэхүү гэрээ нь “Оюу толгой” компани болон гүний уурхайн төслийг Монгол Улсад болон хөрөнгө оруулагчдад ашиг тустай болох боломжоор хангана. Монгол Улсын Засгийн газартай хамтран энэхүү гэрээг бодит ажил хэрэг болгох боломжтой болно гэдэгт найдаж байна” гэж "Рио Тинто"компанийн Зэс, очир эрдэнийн гүйцэтгэх захирал Арно Соират ярьжээ.
“Оюу толгой” компани БНХАУ-аас 100 гаруй мегаватт цахилган эрчим хүч импортолдог бөгөөд 160-170 сая ам.доллар зарцуулдаг гэх судалгаа бий.
Цахилгаан станцын асуудлыг шийдвэрлэхэд 160-170 сая ам.долларыг дотоодын зах зээлд үлдээх боломжтой болох юм.
Эх сурвалж: Rio Tinto
Сэтгэгдэл ( 6 )
Цахилгаан станцыг жилийн дотор бариубал зүгээр бнаа,, Рio-д одоо итгэж хулхидуулж ханасан шүү монголчуудаа!!!!
4 жил барьдаг цахилгаан станц гэж хаа байсийн. Худлаа мурьж хугацаа хожиж байна ш дээ. Даваасүрэн л авлига авчихлаа
Ард түмэн одоо мэдээллээ задлан дүн шинжилгээ хийх чадвартай болж байгаа. Энэ нь сүүлийн 20 жилийн улс төрчдийн увайгүй үйл ажиллагаанаас урган гарсан монгол хүний чадавхи далай мэт их шүү гэдгийн нэг л жишээ юм.
ОДОО Л СОНГУУЛИЙН ДАРАА НЭГ ЮМ ЗӨВШӨӨРЧ УЧРАА ОЛЖ БАЙХ ШИГ БНА. АН БОЛОН 49 ХУВИЙНХАН ГАРСАН БОЛ ЭНЭ АСУУДАЛ ХЭЗЭЭ Ч ХИЙГДЭХГҮЙ БАЙСАН.
за ингэж лбайдаг юм. Тэгээ л худлаа байдаг юм
цахилгаан станцыг хэн барих вэ? оюу толгой юу? монголын ЗГ уу?