Газар хөдлөлөөс үүдсэн чичирхийллийн улмаас уул уурхайн үйл ажиллагаагаа түр зогсоогоод байсан "Оюу Толгой" компани аажмаар сэргээж эхэлжээ. Уул уурхайн аюулгүй байдалтай холбоотой үзлэг шалгадтын дараа уул уурхайн үйл ажиллагааг үе шаттайгаар сэргээхээр болсон тухай "Mining" цахим хуудас мэдээлсэн байна.
"Оюу Толгой"-н гүний уурхайд аравдугаар сарын 29-ний өдрийн 18:00 цаг орчимд газар хөдлөлийн чичиргээ бүртгэгдсэн юм. Компанийн мэдэгдэлд дурдсанаар уурхайн ослын удирдлага яаралтай арга хэмжээ авч, нуралтад өртсөн 15 ажилтанд эмнэлгийн тусламж үзүүлж, оношилгоо хийжээ.
Ташрамд дурдахад Хятадын тал Ганцмод боомтод техникийн шинэчлэл хийж байгаатай холбогдуулан зэсийн баяжмалын экспорт тасалдаад байгаа билээ.

Сэтгэгдэл ( 0 )