TRQ компанийн хувьцааны ханш өсөж эхэллээ

Автор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 09

 

Оюу Толгой төслийн голлох хөрөнгө оруулагч “Turquoise Hill Resources” компанийн хувьцааны ханш өсөж эхэлсэн тухай компанийн зүгээс мэдээллээ.

Өнгөрсөн долоо хоногт Торонтогийн хөрөнгийн биржид компанийн нэгж хувьцааны ханш 1.08 канад долларт хүрсэн нь 11 сарын хамгийн өндөр үзүүлэлт юм.

Харин хамгийн сүүлийн  буюу даваа гарагийн арилжаагаар нэгж хувьцаа нь 0.79 канад доллароор хаагджээ.

Хөрөнгө оруулсан Оюу Толгой төслийн гүнийн уурхайн бүтээн байгуулалтын хугацаа хойшилж, зардал нэмэгдсэн гэх мэдээллээс болж хувьцааны ханш нь огцом унаад байсан юм.

Хөрөнгө оруулагч компанийн тайлан мэдээллээс харвал гүний уурхайн бүтээн байгуулалт 1.3-1.8 тэрбум ам.долларын нэмэлт зардал гарснаас гадна анхны олборлолт хийх хугацаа 21-29 сараар хойшилж магадгүй байгааг дурдсан байна.

“Turquoise Hill Resources” компанийн зүгээс гүнийн уурхайн бүтээн байгуулалтад 1.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай гэдгийг мөн онцолжээ.

Эх сурвалж: Mining.com

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top