TRQ | "Оюу Толгой"-н санхүүжилтийн асуудлаар "Рио Тинто"-д АРБИТР оруулна

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 09

Канадын хөрөнгийн биржид бүртгэлтэй “Туркойз Хилл Ресурс” компани Монголд хэрэгжүүлж буй зэс, алтны “Оюу Толгой” төслийн санхүүжилтийн асуудлаар арбитрт хандахаар болжээ.

Өнгөрсөн долоо хоногт “Туркойз Хилл Ресурс” компанийн удирдах зөвлөл хуралдаж улмаар арбитрт хандах шийдвэр гаргасан байна.

“Оюу Толгой” төслийн ашиглалтад орох хугацаа, санхүүжилт удаа дараа хойшилсон, түүнчлэн хосолсон санхүүжилт бүрдүүлэх зэрэг асуудлууд компанийн стратегитэй нийцэхгүй байна гэж үзсэн байна.

Удаа дараа хойшлуулсан асуудал нь эргээд өр, зээл нэмэгдэх шалтгаан болж байгаа нь урт хугацаандаа сөрөг үр дагавартай гэж “Туркойз Хилл Ресурс” компани үзэж байгаа аж.

Уул уурхайн портал “Mining” цахим хуудаст дурдсанаар арбитрт хандах болсонтой холбоотойгоор тусгай хороо байгуулахаар болжээ.

“Туркойз Хилл Ресурс” компани арбитрын эцсийн шийд гарах хүрэтл 3-5 сарын хугацаа шаардлагатай гэж тооцож байна.

Одоогоос хоёр сарын өмнө “Рио Тинто” компани гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал коронавирусээс шалтгаалж нэмэгдэх хандлагатай байгааг анхааруулсан юм. Энэ нь голлох хөрөнгө оруулагч болохын хувьд “Туркойз Хилл Ресурс” компани шүүмжлэлтэй хандаж байсан билээ.

“Оюу Толгой” төслийн гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал нэмэгдэж 6.6-7.1 тэрбум төгрөг болж, нарийвчилсан техник, эдийн засгийн үндэслэл арванхоёрдугаар сард гарах товтой байна.

“Рио Тинто” компани гүний уурхайн зардал нэмэгдсэн шалтгааныг геологийн нөхцөл, цар тахалтай холбон тайлбарлаж байгаа ч шаардлагатай хөрөнгө оруулалтыг бүрдүүлэхийн тулд олон улсын зээлдэгчдээс 500 сая ам.доллар нэмж татах, бусад санхүүжилтийг хувьцааны санхүүжилтээр бүрдүүлэхээр тусгасан юм.

Нэмэлт санхүүжилт босгох асуудлаар “Туркойз Хилл Ресурс”, “Рио Тинто” компани харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан билээ.

Эргэн сануулахад “Оюу Толгой” төслийн санхүүжилтийн асуудлаар “Рио Тинто” компанийн экс ажилтан Ричард Баули АНУ болон Их Британийн холбогдох байгууллагад хандаж байсан юм.


Эх сурвалж:  Mining, Nasdaq, Australian Mining

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Mariane(156.0.214.48) 2020 оны 11 сарын 16

Сайн байцгаана уу хатагтай нар аа\nНамайг Мме Мариане ДУМОУЛИН гэдэг, би санхүүгийн чиглэлээр мэргэшсэн, томоохон санхүүгийн байгууллагыг төлөөлдөг.\nТанд зээл хэрэгтэй юу? Хэрэв хариулт нь тийм бол\nЗээлийг буцааж өгөх боломжтой бүх хүмүүст санал болгож байна.\nБид 5,000-5,000,000 еврогийн хооронд санал болгож байна\nМанай зээлийн хүү жилд 2% байдаг.\nБид танд тодорхой чиглэлээр туслах болно.\n* Хувийн зээл\n* Хөрөнгө оруулалтын зээл\n* Авто зээл\n* Моргежийн зээл\n* Бусад чиглэлүүд .....\nБидэнтэй имэйлээр холбогдоорой: marianedumoulin20@gmail.com\nwhatsapp: 0033 7 52 43 26 19

0  |  0
Top