“Оюу Толгой”-н зэсийн баяжмалын агууламж нэмэгджээ

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 18

Монголын хамгийн том төсөл гэгдэх “Оюу Толгой” төслийн хамгийн том хөрөнгө оруулагч болох “Turquoise Hill Resources” компанийн тайланд дурдсанаар зэсийн баяжмалын агууламж нэмэгджээ. Олборлосон зэсийн баяжмал дахь зэсийн хэмжээ 18 хувиар, алт 188 хувиар өссөн байна. Үүнээс шалтгаалан компанийн орлого нэгдүгээр улиралд өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 43.6 хувиар өсөж, 352.7 сая ам.доллар болжээ. “Turquoise Hill Resources” компани “Оюу Толгой”-н ил уурхайгаас эхний улирлын байдлаар 45.8 мянган тонн зэс, 120 мянган унци алт бүхий баяжмал гаргасныг тайланд нэмж тусгажээ.

Хэдийгээр тус компанийн санхүүгийн тайлан нааштай байгаа ч сүүлийн таван жил дараалан хувьцааны ханш нь буурсан үзүүлэлттэй байгаа юм. “Turquoise Hill Resources”  компанийн нэг хувьцаа өчигдрийн байдлаар Нью-Йоркийн хөрөнгийн биржид 1.28 ам.долларт хүрч хаагджээ.  Энэ нь оны эхний сартай харьцуулахад 3.03 хувиар унаад байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top