“Оюу Толгой” төслийн голлох хөрөнгө оруулагч “Туркойз Хилл Ресурс” өчигдөр /2020.0220/ албан мэдэгдэл гаргаж, Монгол Улсын Засгийн газартай үүссэн татварын маргаанаа эцэслэн шийдэж чадахгүй байгаа тул Лондоны Арбитрын шүүхэд хандах болсноо зарлалаа.
Татварын ерөнхий газраас явуулсан аудитын шалгалтын хүрээнд 2013-2015 оны хооронд татвар дутуу төлсөн, санхүүгийн бусад зөрчил гаргасан гэж үзэн, 155 сая ам.долларын торгууль ногдуулсан байдаг. Улмаар 2018 оны нэгдүгээр сард “Оюу Толгой” компани төлөөгүй татвар, тавьсан торгуулийн өр төлбөрөө барагдуулахад нийт 4.8 сая ам.доллар зарцуулсан юм.
Татварын ерөнхий газар үүнээс яг дөрвөн жилийн өмнө 2010-2012 оны хооронд мөн адил шалтгаанаар хууль зөрчсөн гэж үзэн 130 сая ам.долларын торгууль ногдуулсан. 2015 онд үүний 30 саяыг “Оюутолгойн далд уурхайн” төслийн хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурах үед “Рио тинто” компанийн зүгээс төлөхөөр зөвшөөрч, тэр дор нь барагдуулж байлаа.
“Туркойз Хилл Ресурс” компани 2018 оны гуравдугаар сарын 5-нд Монгол Улсын Засгийн газарт татварын маргаантай холбоотой асуудлыг шийдвэрлэх хүсэлтээ өгсөн байдаг. Тус компанийн зүгээс 2009 онд байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээний хүрээнд татварын акттай холбоотой маргааныг шийдвэрлэх хүсэлтэй байгаа юм. 2009 оны Хөрөнгө оруулалтын гэрээний 14 дүгээр бүлгийг үндэслэн зөвшилцөх санал хүргүүлснээс хойш хоёр тал 60 хоногийн дотор ойлголцож чадахгүй бол Лондоны Олон улсын арбитр (Эрдэнэтийн 51 хувийг шийвэрлээд буй)-ын шүүхээр маргаанаа таслуулах асуудлыг тавьсан. Мөн “Оюутолгой” компани төлөөгүй татвар, торгууль зэргийг тооцоод таван сая ам.доллар нэмж төлөхөөр зөвшөөрч, төлбөрөө энэ оны нэгдүгээр сар гэхэд бүрэн барагдуулсныг мэдээлсэн.
Хэдийгээр 2018 оны тавдугаар сард “Туркойз Хилл Ресурс” компани олон улсын арбитрын шүүхэд хандах боломжтой байсан ч тэгэлгүй зөвшилцөх байр суурьтай байсан билээ. Тухайн үед Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар “Туркойз Хилл” болон “Оюу Толгой” компанитай энэ асуудлаа 60 хоногийн дотор шийднэ гэж мэдэгдэж байсан юм.
Гэвч голлох хөрөнгө оруулагч Туркойз Хилл Ресурс үүнийг маргаантай хэмээн үзэж Лондоны арбитрын шүүхэд хандаж байгаа нь энэ аж. Ингэж хандах нь 2009 онд Монгол Улсын Засгийн газартай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ, 2015 онд байгуулсан Оюу Толгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөнд заасан нөхцөлийн дагуу нээлттэй аж.
Монгол Улсын Засгийн газартай 2009 онд байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээний 14 дүгээр бүлэгт хувь эзэмшигчдийн хооронд үүссэн маргааныг шийдвэрлэх талаар тодорхой дурдсан байдаг. Тиймээс та бүхэнд дээрх 14 дүгээр бүлгийг бүрэн эхээр нь хүргэе.
14.1. Энэхүү гэрээнээс үүдэлтэй буюу түүнтэй холбоотойгоор талуудын хооронд аливаа маргаан гарвал түүнийг эхний ээлжинд сайн санааны үндсэн дээр хэлэлцээ хийх замаар шийдвэрлэх бөгөөд аль нэг тал нь хэлэлцээ хийх хүсэлтийг бичгээр тавьсанаас хойш ажлын 60 /жар/ хоног, эсхүл өөрөөр тохиролцсон хугацааны дотор Талууд нэгдсэн шийдвэрт хүрч чадаагүй бол уг маргааныг энэхүү гэрээний 14.2-т заасны дагуу шийдвэрлэнэ. Талууд энэхүү Гэрээний зүйлийн талаар маргаантай бол энэхүү гэрээний 10.7-д заасны дагуу мэдэгдэл гаргахгүй.
14.2. Энэхүү гэрээний 14.1-т заасны дагуу маргааныг хэлэлцээний журмаар шийдвэрлэж чадаагүй бол түүнийг уг маргаан гарсан өдөр үйлчилж буй 38 НҮБ-ын Олон улсын худалдааны эрх зүйн комиссын Арбитрын дүрэм /НҮБОУХЭЗК Дүрэм/-ийн дагуу заавал биелүүлэх арбитрын зарчмаар шийдвэрлэнэ. Арбитрын үйл ажиллагаа дараахь журмаар явагдана.
14.2.1. Арбитрчийн тоо 3 /гурав/ байх;
14.2.2. Арбитрчдийг НҮБын Олон улсын худалдааны эрх зүйн комиссийн Дүрмийн 7, 8-д заасан журмын дагуу томилох;
14.2.3. Арбитрын ажиллагааг англи хэл дээр явуулах;
14.2.4. Арбитрын бүрэлдэхүүн Хөрөнгө оруулалтын гэрээг тайлбарлахдаа Монгол Улсын хууль тогтоомж, дүрэм журмыг хэрэглэх;
14.2.5. Арбитрын ажиллагааг явуулах газар нь Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Лондон хот байх;
14.2.6. Арбитрын ажиллагааг НҮБОУХЭЗК-ийн дүрмийн дагуу Лондонгийн Олон улсын арбитрын шүүх удирдан явуулах.
14.3. Арбитрын шийдвэр нь эцсийнх байх бөгөөд уг шийдвэрийг талууд заавал биелүүлнэ. Арбитрын шийдвэрийг түүнийг гүйцэтгэх эрх бүхий аливаа шүүхэд гүйцэтгүүлэхээр хүргүүлж болох бөгөөд ингэхдээ хамгийн түрүүнд Монгол Улсын зохих шүүхэд хүргүүлнэ. Хэрэв Монгол Улсын зохих шүүхэд хүргүүлсэн шийдвэрийг хүргүүлснээс хойш 30 /гуч/ хоногийн дотор гүйцэтгээгүй бол эрх бүхий аливаа бусад шүүхэд хүргүүлж болно. Засгийн газар арбитрын шийдвэрийг хүлээн авч биелүүлэх үүрэгтэйгээ хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд тухайн шийдвэрийг биелүүлэхээс аливаа хэлбэрээр зайлсхийхгүй байна.
14.4. Энэхүү гэрээний 14 дүгээр бүлэгт заасан маргаан шийдвэрлэх журам нь энэхүү гэрээ хүчин төгөлдөр байх хугацаанд болон түүний хугацаа дууссаны дараа, эсхүл хугацаанаас нь өмнө дуусгавар болгосны дараа энэхүү Гэрээтэй холбоотой, эсхүл түүнээс үүдсэн үйл ажиллагааны талаар талуудын хооронд гарсан аливаа маргаанд нэгэн адил хамаарна.
Сэтгэгдэл ( 6 )
Odoo hulgaich Saihanbileg Elbegdorj nar mongoliin esreg hor nairuulaad gadaad ezdiinhee gariig doloogood guildej yavaa daa.
монголоос хѳѳгѳѳч
Muu SAIHANBALAGIIN TARISAN GAVYA! Muu huur chin Mongol ornoo ballajee! Mongoliin tuuhen deh hamgiin muu yoronhii said!
Ер нь нарийн тооцоо хийж байгаад өөр орд нээгээд наадах маргаантай ордоо царцааж болдоггүй юм уу\n
Монголоос хөөгөөд гаргаач
ИНГЭЖ БАЛАЙРТЛАА ОЛОН УЛСЫН ШYYХЭД ТУРШ ДУУДАГДАХ ЮМ БОЛ ЯАХ ГЭЖ ЮУ Ч МЭДЭХГУЙ ХОГИЙН УРГАМЛУУД МОНГОЛ УЛСАА ТЕЛЕЕЛЖ ГЭРЭЭ ХИЙХЭЭС АВАХУУЛААД ЗАВХРУУЛНА ВЭ?\n ХЕНДЕХ ЦАГ НЬ БОЛООГУЙ БАЙХАД БИДНИЙ YЕ АСАР ИХ НYГЭЛ ХИЙЖ БАЙНА ДАА!!!\nЯГ YНЭНДЭЭ ОЮУ ТОЛГОЙ ЭХЛЭЭГУЙ БОЛ БИД БОЛООД Л ЯВАХ БАЙСАН!!!!!!!\nХЭДЭН МЯНГАН ЖИЛД БYРЭЛДСЭН ЭНЭ ИХ YYЦЭЭ ЯАХ ГЭЖ НЭЭВ ЭЭ!!!!!