Олон улсын байгууллагууд "Рио Тинто"-д шаардлага хүргүүллээ

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 14

Олон улсын найман байгууллага нэгдэн Рио Тинто компанид үйл ажиллагааны тайлан болон хүрээлэн буй орчныг хамгаалах чиглэлээр хийсэн ажлаа тайлагнахыг шаардан шаардлага хүргүүллээ.

Ялангуяа Папуа Шинэ Гвиней улсын баруун Папуа мужид орших Грасберг уурхай, Мадагаскар дахь Бугэйнвиллийн уурхай, Монгол дахь “Оюу Толгой” төсөл, АНУ-ын Аризона муж дахь зэсийн уурхай, Сербийн Жадар литийн уурхайн засаглал, хүрээлэн буй орчныг хамгаалахад чиглэсэн ажлуудыг нээлттэй ил тод тайлагнахыг шаардсан байна.

Сүүлийн үед дээрх уурхай, компаниудад үйл ажиллагааны доголдол үүсэх, компанийн засаглал алдагдах, хүрээлэн буй орчин илтэд доройтох хандлага ажиглагдаж байгаа тул дээрх шаардлагыг хүргүүлжээ.

Оюу Толгой төслийн хэрэгжилтэд хяналт тавих зорилготой OT Watch олон улсын байгууллага Рио Тинто компаниас дараах тайлбар авахыг шаардаж байгаа аж.

Оюу Толгой төсөл дэх зэс, алт, мөнгө болон бусад ашигт малтмалын нарийвчилсан үнэлгээг дахин тогтоох, Техник эдийн засгийн үндэслэлийг дахин боловсруулах, эрх бүхий байгууллагын шинжээчийн дүгнэлтийг авах, далд уурхайн бүтээн байгуулалтад ус ашиглах нөөцийн үнэлгээг боловсруулах зэргийг шаарджээ.

Түүнчлэн Монгол Улсын Их Хурлаас байгуулагдсан ажлын хэсэгтэй нэн даруй хамтран ажиллах, УИХ-аас гаргасан тогтоолын хэрэгжилтийг хангахыг шаардсан байна.

Үндэстэн дамнасан корпорацуудын судалгааны төв говь нутгийн эрдэнэ болсон усыг Рио Тинто компани “Оюу Толгой” төсөл дээр хэрхэн ашиглаж ирснийг тайлагнахыг мөн шаардлагадаа тусгажээ.

Шаардлагын хариуг 21 хоногийн дараа авах аж.

Эх сурвалж: SOMO

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Irgen (64.119.23.252) 2020 оны 05 сарын 15

Mash zuw demjij b.a

0  |  0
Shar tokhoi (178.209.135.155) 2020 оны 05 сарын 14

Delhii niiteree bylhaig ni medej baihad.Neg myy N.Bagabanidad hydaldagdsan turiin 3 gishvv baih gej .Ontsogoi baidaliin 3 onigoond orchih uym .Bagabanid .Ocherbat Elbegdorj N.Enhbayar 4 Mongoliig daldaas delhiin hylghaichyydtai niilj tsulumdugiig ni delhii medeed baihad .Battylag .Hvrelsvh Zandanshatar .3 bolioldoo yaj vdiig hvrtel hamgaalaad dyygvi syygaad bna ve .\nTa nariig AVILAGCHDAA tolgoig av geedel delhiid tsarlaad baihad ichemeer vhel aldaad 4 pizdaad vilchieed baih .Myy zviliig daravch dardaina gegch ene .2 hurush avilagch olgiarhydaa bvgediig ni tsaatsalahiig ni tsaatsalsan .

0  |  0
Иргэн(66.181.183.209) 2020 оны 05 сарын 14

Баяр ,Баярцогт нарыг сайтар шалгах нь зөв шүү. Тэд энэ талаар тодорхой мэдээ байгаа шүү.

0  |  0
зочин(139.5.216.193) 2020 оны 05 сарын 14

маш зѳв улаан луварчид шуналт тѳрийг тэргүүн нарыг авилагдагч нарыг зѳв шийдсэн б.на

0  |  0
Зочин(192.82.73.26) 2020 оны 05 сарын 14

Дэлхий нийт ингэж анхаарч байна. Монголын авилгачид өөрсдөө авилга аваад офшорт нуучихаад бусдыг нь тоохгүй орхичихсон байхад шүү.

0  |  0
онон(103.229.122.74) 2020 оны 05 сарын 14

ёстой зөв\n

0  |  0
Zochn(133.82.250.244) 2020 оны 05 сарын 14

Zuv

0  |  0
Top