Туркойз Хиллийн ТУЗ-ийн хурал ирэх сард болно

Автор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 22


Оюу толгой төслийн голлох хөрөнгө оруулагч “Туркойз Хилл Ресурс” компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал ирэх сард болох тов гарчээ.

Канадын Ванкувер хотноо ирэх долоодугаар сарын 24-нд болохоор товлогдсон энэ хурлаар “Оюу толгой” төслийн асуудал, жижиг хувьцаа эзэмшигчдийн эрхийг хангах, хувьцаа эзэмшигчдэд мэдээлэл нээлттэй хүргэх зэрэг асуудлыг хэлэлцэх аж.

Түүнчлэн жижиг хувьцаа эзэмшигчдээс хамгийн томд тооцогдох “Пентуотер Капитал” компнийн зүгээс Гүйцэтгэх захирлаа оруулах санал гаргажээ.

“Туркойз Хилл Ресурс” компанийн зүгээс “Оюу Толгой” төслийн ил уурхайн үйл ажиллагаа ямар нэгэн саадгүй байгааг дурдсан юм. Гэхдээ далд уурхайн бүтээн байгуулалтад цар тахлын улмаас саатал гарсныг анхаарууллаа.

Байгалийн давагдашгүй хүчин зүйлийн нөлөө их байгаа ч үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байгааг Туркойз Хилл Ресурсын албан мэдээлэлд дурджээ.

Сүүлийн үед Рио Тинто компани уугуул австраличуудын шүтээн болсон агуйг тэсэлж дэлбэлсэн эсэх асуудлыг энэ хурлаар хэлэлцэх эсэх нь тодорхойгүй байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top