“Туркойз Хилл”-ийн хувьцаа уналаа, одоо яах вэ популистууд аа!

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 17

“Туркойз Хилл Ресурс”. “Оюу толгой” төслийн голлох хөрөнгө оруулагч компани. Монголын хамгийн том төсөл гэгдэж, ирэх жилүүдэд дэлхийн хамгийн том гурван уурхайн нэг болох хүлээлттэй энэ төсөл хэрэгжиж, том хөрөнгө оруулагч ирээдүйг харж суух хооронд дотоодын улс төр “Оюу толгой”-г аль нэг өнгөөр будахаар хичээж буй. Парламент ажлын хэсэг байгуулан 10 гаруй хуудас шалгалтын тайлан гаргаж, Рио Тинто компанийг ч шүүмжлээд байна. Гэрээнд заасан ч ажил хэрэг болгож байгаагүй цахилгаан станцын асуудлыг оны өмнөхөн шийдээд удаагүй байтал далд уурхайгаа ашиглалтад оруулахаас өмнө “Дубайн гэрээ”-г өөрчлөх ёстой гэдгийг УИХ ч, Засгийн газар ч мэдэгдэх боллоо.

Хоёр долоо хоногийн өмнө “Туркойз Хилл”-ийн Гүйцэтгэх захирал Ульф Куэлманн ирж “Оюу толгой”-д хийсэн шалгалттай холбоотойгоор компанийн үйл ажиллагаатай танилцсан. Мөн шалгалт явуулсан гэх ажлын хэсгийн төлөөлөлтэй ч уулзсан. Чухамдаа манайхны чичрээд дайраад байгаа шиг “Дубайн гэрээ”-г тийм ч амархан өөрчлөхгүй гэдгээ мэдэгдээд буцлаа. Харин бид энд нэг их том луйварчинд луйвардуулсан мэт салхины аясаар хийсч явдаг төрийн бус байгууллагын хэдтэйгээ үлдэв.

Өнгөрсөн таван жилийн хугацаанд “Туркойз Хилл Ресурс” компанийн хувьцаа 58 хувиар буурсан гэх таагүй мэдээ байна. Өнгөрсөн пүрэв гарагийн байдлаар нэгж хувьцааны үнэ 1.2 ам.долларт хүрч оны эхний сараас 2.2 хувиар унав. Ийнхүү хувьцааны ханш унах болсныг тус компанийн 10.9 хувийг эзэмшдэг “SailingStone” компанийн мэдэгдэл болон хараат бус захирлын орон тоог төлөөлөн удирдах зөвлөлд багтаах тухай санал санаачилгаас шалтгаалсан гэж мэргэжилтнүүд таамаглаж байна. “Оюу толгой”-н далд уурхайн бүтээн байгуулалт эхэлнэ гэдгээ зарласан зургаан жилийн өмнөхөөс хойш гол хөрөнгө оруулагч “Туркойз Хилл Ресурс”-ын хувьцаа унасаар ирсэн нь хувь заяаны шоглоом гэлтэй. Энэ хугацаанд дотоодын улс төрийн хэрүүлээс шалтгаалан далд уурхайн ирээдүйн өгөөжөө гурван ч удаа буулгасан. Хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагчдын хурлаар сүүлийн гурван жил төслийн ажил удаашралтай байгааг шүүмжилсээр ирсэн. Монгол Улсын Засгийн газар гэрээний хэрэгжилтэд санаа тавьж, хэрэгжүүлэхийг шаарддаг ч бодлогын түвшинд ямар нэгэн хэлэлцээ хийдэггүй зөвхөн өнөө маргаашийн ашигаа хардаг гэж санхүүгийн шинжээчид  дүгнэж байна.

“Оюу толгойн гэрээнд нэгдүгээрт соёлтой, хоёрдугаарт хариуцлагатай, гуравдугаарт олон улсын хэмжээний дагуу хандах ёстой. Үүнд улстөрчдийн популизм гэж байх ёсгүй. Тэртээ тэргүй “Оюу толгой” төсөл Монголын эдийн засаг болсон нь үнэн” гэж Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар ярьсан юм.

Тийм ээ. “Оюу толгой” бол Монголын эдийн засаг. Өнгөрсөн 2018 онд Монгол Улсад хоёр тэрбум орчим ам.долларын хөрөнгө оруулалт орсон. Үүний 80-аас илүү хувийг уул уурхайн салбар дангаараа эзэлж байна. Ялангуяа “Оюу толгой” төслийн далд уурхайн бүтээн байгуулалтад 1.3 сая ам.долларын хөрөнгө оруулалт орсон нь жин дарж байгааг судалгаа харуулсан.

Гэтэл бид шинэ он гарснаас хойш “Оюу толгой”-гоо л ноолж байна. Төрийн бус нэртэй популистуудын нэгдэл “Оюу толгой”-г луйварчин гэж дүгнэж байхтай зэрэгцэн УИХ нь ч мөн хардаж сэрдэн шалгалт явуулсаар 2019 он талдаа орлоо. Цаашдаа “Туркойз Хилл”-ийн хувьцааны ханш унана гэдгийг санхүүгийн шинжээчид таамаглаж байна. Бид одоо яах вэ. Хөөж гаргахаас өмнө “Оюу толгой”-н үнэ цэнэ хөрөнгө оруулагчийн хувьцааны хэлбэлзлээс шалтгаалан тэртээ тэргүй уначихлаа. Бүтээгч үйлдвэрлэлийн ямар ч үнэргүй Монгол Улс бодлогын түвшинд юу хийж болох вэ. Америк-Хятадын худалдааны маргаан эцэслэх яагаа ч үгүй бөгөөд дэлхий дахиныг хамарсан шинэ хямралын харанга дэлдэж буй. Дараа жилээс бид Олон улсын валютын сангийн хөрөнгө оруулалтгүй болж толгойгоо мэднэ. Гэтэл бид бондуудынхаа өрийг мөн л дараа жилээс төлөхөөр байна. Хямрал болон бондын өр төлбөрөөс шалтгаалсан дарамттай Монгол Улсыг ирэх жил сонгууль хүлээж байгаа. Сонгуулийн өмнөх жил улстөрчид “Оюу толгой” ярьж попордог зүй тогтол сүүлийн хоёр ч сонгуулиар ажиглагдав. Сонгууль бүрээр попрох болгондоо “Оюу толгой”-г хулгайч, луйварчнаар дууддаг мөртөө хөрөнгө оруулагчийн хувьцааны үнэ хэлбэлзэж байхад ямар ч улстөрч энэ тухай ярьсангүй. Саалийн нэгхэн үнээтэй байсан Монгол Улс арваад жилийн өмнөөс “Оюу толгой” гэх сэлгээний саалийн үнээтэй болсон. Эдийн засагт ч хангалттай үр өгөөжөө өгч буй атал хөрөнгө оруулагчийн хувьцааны ханш чухал биш гэж үү? Хэрэв  үнэхээр Монголоо боддог бол, эдийн засаг элгээрээ хэвтэх гэж байгаад үнэхээр санаа зовдог бол яагаад бодлого ярихгүй, улс төржөөд байгаа юм бэ? Цаашид ханш нь унасаар байна гэдгийг санхүүгийн шинжээчид хэлж байхад Монгол Улсын Засгийн газар “Туркойз Хилл”-ийн удирдлагуудтай уулзаад ирэх жилүүдэд ямар бодлого баримтлахаар тодорхойлох ёстой. Гэтэл бид ингэсэнгүй. Уул уурхай, ардчиллын хамгийн муу жишээ гэгдэх Киргизийн улстөрчид ч ингэж алдаагүй юм шүү.

“Оюу толгой” компанийн ил уурхай 2013 оноос олборлолтоо эхэлж байсан түүхтэй. Үүнээс яг хоёр жилийн дараа буюу 2015 онд техник, эдийн засгийн үндэслэлээ шинэчилж, улмаар далд уурхайн бүтээн байгуулалт 2021 онд дуусна гэж заасан юм. Тус компани 2010-2018 оны хооронд улс, орон нутагт татвар, рояалти хэлбэрээр 1.5 тэрбум ам.доллар зарцуулаад байна. “Оюу толгой” компани нийт өр, авлагаа дуусгаад 2029 оноос ногдол ашиг тараах хүлээлттэй байгаа юм.

Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
манан(69.250.230.137) 2019 оны 05 сарын 23

болорсүх гэдэг энэ сэтгүүлч үнэхээр ийм салбарын талаар бичих гэж байгаа бол мэдлэг боловсролоо дээшлүүлээчээ үнэхээр өрөвдөлтэй юу ч мэдэхгүй юу ч ойлгохгүй юуг төсөөлж чадахгүй ямар ч байсан хувьцаа гэдэг зүйл үнэ унавал муу өсвөл сайн гэдгийг яаж яваад ч юм ойлголж авч зайлуул ....

1  |  0
matilda(41.138.90.81) 2019 оны 05 сарын 18

Сайн уу, ноёд оо Би хувийн хөрөнгө оруулагч бөгөөд бүх хүмүүст мөнгө зээл олгодог сайн ёс суртахуунтай хүмүүс, тэдний амлалтыг биелүүлэх чадвартай. Би найдвартай, хурдан хугацаанд олгодог зээлийг 5000-5 сая доллар / еврогоос 72 цагийн дотор 72%, 1-30 жилийн хугацаатай эргэн төлөлтийн хугацаа Хүссэн тоо хэмжээг харгалзан үзээрэй Зээлийн бүх хүсэлтийг надтай холбоо бариарай: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913

0  |  0
би(202.9.43.205) 2019 оны 05 сарын 17

тэдний хувьцааны үнэ унах бидэнд юуны хамаа. Өрөө дараад ашиг тараадаг гэж хэн хэлээд байгаа юм. Ашигтай ажилласан бол ноогдол тараах ёстой. Өр төлбөр ашиг тараахад хамаарахгүй ээ

0  |  0
matilda(156.0.214.50) 2019 оны 05 сарын 28

Миний нэр Хатагтай Матильда ЛЕСОПОСРЕРС, би санхүүч мэргэжилтэй хүн. Зээл хэрэгтэй юу? Хэрэв хариулт нь тийм бол, Бид эргэн ирэх боломжтой хэн нэгэнд зээл санал болгодог Бид 5000-50000 евро санал болгож байна Манай жилийн хүү 2% байна Бид танд тодорхой чиглэлээр туслах болно: * Хувийн зээл * Хөрөнгө оруулалтын зээл * Авто зээл * Ипотекийн зээл Бусад газар ..... И-мэйлээр холбоо барина уу: matildalecoustre@gmail.com whatsapp: 22 995 414 913

1  |  0
mongol(202.126.88.38) 2019 оны 05 сарын 17

2029 онд ноогдол ашиг өгөх юм гэнээ, бас. оюу- толгой ажиллаад 25 жил болж байхад ямар ч ашиг байдаггүй ээ, гэтэл 1978 онд Эрдэнэт үйлдвэр байгуулагдаад 15 жилийн дараа гэхэд Монголд ашигаа өгч эхэлсэн. энэ Канадын луйварчид Монголчуудыг усан тэнэг гэж бодоод байх юм.

0  |  0
монгол(202.126.88.38) 2019 оны 05 сарын 17

2029 онд ноогдол ашиг өгөх юм гэнээ, бас. оюу- толгой ажиллаад 25 жил болж байхад ямар ч ашиг байдаггүй ээ, гэтэл 1978 онд Эрдэнэт үйлдвэр байгуулагдаад 15 жилийн дараа гэхэд Монголд ашигаа өгч эхэлсэн. энэ Канадын луйварчид Монголчуудыг усан тэнэг гэж бодоод байх юм.

0  |  0
mongol(202.126.88.38) 2019 оны 05 сарын 17

2029 онд ноогдол ашиг өгөх юм гэнээ, бас. оюу- толгой ажиллаад 25 жил болж байхад ямар ч ашиг байдаггүй ээ, гэтэл 1978 онд Эрдэнэт үйлдвэр байгуулагдаад 15 жилийн дараа гэхэд Монголд ашигаа өгч эхэлсэн. энэ Канадын луйварчид Монголчуудыг усан тэнэг гэж бодоод байх юм.

0  |  0
Enh(202.126.89.122) 2019 оны 05 сарын 17

unaj, usuj l bdg. unalaa geed shantajlah hereggui.

0  |  0
mglhuu(82.233.228.208) 2019 оны 05 сарын 17

yamar ch medleggui setguulch, iund niitlel bichdeg ium bol, husvel ah ni yagaad huvizaa ni unaad baigaag tailbarlaj ogoh iumuu?

0  |  0
Monh(59.153.87.197) 2019 оны 05 сарын 17

Hooj yvuul tednii huwitsaa bidend hamaagvi bitgii tarhi ugaa

0  |  0
Monh(59.153.87.197) 2019 оны 05 сарын 17

Hooj yvuul tednii huwitsaa bidend hamaagvi bitgii tarhi ugaa

0  |  0
Top