"Рио Тинто"-г далд уурхайтай холбоотойгоор шалгаж эхэллээ

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 22

-"Оюутолгой" төслийн гол хөрөнгө оруулагч "Туркойз Хилл Ресурс" ХК-ийн жижиг хувьцаа эзэмшигчид "Рио Тинто" компанийн далд уурхайн бүтээн байгуулалттай холбогдуулан "Бейкэр Маккензи" хуулийн фирмээр шалгуулж эхэллээ-

Монгол Улсын уул уурхайн хамгийн төсөл Оюутолгой төслийн голлох хөрөнгө оруулагч “Туркойз Хилл Ресурс” компанийн жижиг хувьцаа эзэмшигчид “Рио Тинто” компанийн санхүүгийн үйл ажиллагаанд шалгалт явуулахаар болжээ. “Туркойз Хилл Ресурс” компанийн жижиг хувьцаа эзэмшигчид “Бейкэр Маккэнзи” хуулийн фирмд цугласан материал, хувьцаа эзэмшигчдийг тэгш мэдээллээр хангаагүй зэрэг нь зарчмын хувьд зөрчилтэй гэж үзжээ. 

“Оюутолгой”-н далд уурхайн төсөлд өмнө нь ажиллаж байсан ажилтнууд “Бейкэр Маккензи” хуулийн фирмд сайн дураараа хандан, хэд хэдэн ноцтой баримт дэлгэсэн нь шалгалт явуулах үндэс болжээ.

Ноцтой баримт гэдэгт "Рио Тинто" компани 2018 оны аравдугаар сард геологийн нөхцөл байдлаас шалтгаалан далд уурхайн олборлолт эхлэх хугацааг есөн сараар хойшлуулсан асуудлыг тусгасан байна. Мөн чулуулгийн чанараас шалтгаалан далд уурхайн бүтээн байгуулалтад томоохон өөрчлөлт хийх тухайгаа 2019 оны хоёрдугаар сард зарласан нь зарчмын томоохон алдаа байсан тухай онцолж байгаа аж. Дээрх хоёр мэдэгдлээс шалтгаалан далд уурхайн олборлолтын ирээдүйн өгөөж буурах, далд уурхайн бүтээн байгуулалтад зарцуулах төсөв өсөх, далд уурхай ашиглалтад орох эцсийн хугацаа хойшлох зэрэг эрсдэл бий болсон гэж далд уурхайн бүтээн байгуулалтад оролцож байсан ажилтнууд мэдэгджээ.  

Эдгээр баримтуудаас шалтгаалан “Туркойз Хилл Ресурс”-ын жижиг хувьцаа зэмшигчид далд уурхайн бүтээн байгуулалтын геологийн нөхцөл байдлыг тодорхой болгох, олборлолтод нөлөөлөх хүчин зүйл, хувьцаа эзэмшигчдэд тулгарах эрсдэл зэргийг нарийвчлан судлах шаардлагатай гэж үзэж байгаа аж.  

Энэчлэн цугласан баримт, материал, “Туркойз Хилл”-ийн жижиг хувьцаа эзэмшигчдийн санал зэрэгт үндэслэн “Бейкэр Маккензи” хуулийн фирм "Рио Тинто" компанид шалгалт явуулах санал тавихад "Рио Тинто"-гийн удирдлагууд хамтран ажиллаж, шалгалт явуулахаас татгалзсэн гэх мэдээллийг бага хувьцаа эзэмшигчид өгсөн байна. 

Одоогоос хоёр долоо хоногийн өмнө Канад улсад “Туркойз Хилл Ресурс”-ын хувьцаа эзэмшигчдийн хурал болж, жижиг хувьцаа эзэмшигч төлөөлөл “Оюутолгой”-н далд уурхайн бүтээн байгуулалтыг товлосон хугацаанд дуусгахын тулд төслийн менежментийг яаралтай шинэчлэх шийдэлд хүрсэн билээ.

Өнгөрсөн долоо хоногт “Туркойз Хилл Ресурс”-ын хувьцаа 2008 оны арванхоёрдугаар сараас хойш хамгийн бага ханштай болсон нь хувьцаа эзэмшигчдийн бухимдлыг төрүүлсэн юм.

Эх сурвалж: FR

 

Сэтгэгдэл ( 15 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хужаа(202.126.89.227) 2019 оны 05 сарын 30

Оюутолгойгоос Канадууд гарвал хувьцааг нь хятадууд л авч таарна. Тэгээд чонын амнаас гараад барын аманд орох чинь энэ дээ попуудаа.

0  |  0
Сайн (202.179.25.183) 2019 оны 05 сарын 30

Авлига өгч гэрээ хийсэнийг нотолж чадвал энэ гэрээ хүчингүй болж болох юм шиг ээ

0  |  0
Jjj(139.5.216.28) 2019 оны 05 сарын 26

Mongoloos uur luivarduuldag gazar compani gej bhgui l dee

0  |  0
Muugii(202.21.107.154) 2019 оны 05 сарын 31

Kanadiin huwitsaa ezemshigchid bidnii mongolchuudad ogt padgvi dampuuruulaad svirwel mongold ashigtai

3  |  0
Zochin(222.109.25.144) 2019 оны 05 сарын 27

Odooo im saihan bolomj mongolchuudad oldohgvi shuu.yg enen deer nb yaravchlan ajillah heregtteoi

2  |  0
Zochin(222.109.25.144) 2019 оны 05 сарын 24

Odooo im saihan bolomj mongolchuudad oldohgvi shuu.yg enen deer nb yaravchlan ajillah heregtteoi

0  |  0
Zochin(183.96.63.47) 2019 оны 05 сарын 24

Yaravchlan Uul uurhain said manguug uurchiluh heregtei .aygvi l bol erguutej bgaad heden haltar $oos bolj duuteigee nileed urani haygdal .buluulah nuhen zoori bolgono shuu .

2  |  0
matilda(41.138.90.90) 2019 оны 05 сарын 23

Таны анхааралд аваарай Та бол хувийн зан чанартай, шударга, эелдэг. Таны сарын төлбөрийг танд өгөхөд туслах орлого байна уу? 2: 3% -ийн хүүг эргэн төлж чадах бүх хүмүүст маш хялбар нөхцөлд 2,000 € хүртэлх 4,000,000 € / $ -р зээл олгодог. Би зээл авч чаддаггүй бөгөөд хуулийг хориглодог. Би өмгөөлөгчтэйгээ хамт богино, дунд, урт хугацаанд зээл авах боломжтой. Бид таны хүсэлтийг мэдэхгүй бөгөөд гүйлгээг баталгаажуулахын тулд банкны зүгээс гаргасан шилжүүлгийг бидэнд ирүүлдэггүй. . Цахим шуудан: matildalecoustre@gmail.com хаягтай холбоо бариарай wathsapp: 22 995 414 913

0  |  0
Tamir(46.114.37.82) 2019 оны 05 сарын 23

Er ni bol manai manguu turiin terguudiig uhtel gadnihan deerelheh ium.uuniig oilgohgui avilgal avaad l uhtel deerelhuuleed unuuduul ni tsaaguuraa mulguu teneg maanag buldug tarhitanguudig saihan huurlaa geed l hamag erdenesiig ni huu hamaad baidag.Ichihgui gonjoomni gol bolson tarhigui buldug tolgoitnuud iherheed tedend bol doromjluulaad ulsaa zarj iddegee gaihuulaad delhiin shivshiguud gedgee ilerhiileed amidartsgaah ium.

0  |  0
АРД(202.9.43.22) 2019 оны 05 сарын 23

ОЮУТОЛГОЙН ЯГ ЭНЭ АГШИНГ АШИГЛААД МОНГОЛЫН ЗАСГЫН ГАЗАР ГЭРЭЭГЭЭ БОЛОН ОЛБОРОЛТЫГ ТҮР ЗОГСООЖ ШИНЭЧЛЭЛИЙН ГЭРЭЭ ХЭЛЭЛЦЭЭ ХИЙХ ШИЙДВЭРЭЭ ГАРГАХ ЮМ БОЛ ОЮУТОЛГОЙ МОНГОЛЫН САНАЛЫГ ХҮЛЭЭЖ АВАХ Л ЁСТОЙ ДОО МАНАЙ ЭРХ БАРИГЧИД ХҮНИЙ ЭРХЭНД АЯСЫГ НЬ ХАРААД СУРЧИХСАН ХҮНД ЮМ ХЭЛЖ ЧАДХАА БАЙСАН НЬ ХАРАГДАЖ БАЙНА.

3  |  1
Top