Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын тогтоолыг голлох хөрөнгө оруулагч Рио Тинто хүлээн авсан тухай цахим хуудастаа мэдээллээ.
“Рио Тинто компани Монгол Улсын парламентаас баталсан тогтоолыг бүрэн хүлээн авч байна. Гэхдээ Хөрөнгө оруулалтын гэрээ бүх талаар хүчин төгөлдөр гэдгийг мартаж болохгүй. Энэ гэрээний дагуу өнгөрсөн арван жилийн хугацаанд 10 орчим тэрбум ам.долларыг зарцуулаад байна. Монгол Улсын хувьд ихээхэн өгөөжтэй төсөл бөгөөд цаашид үүнийг үргэлжлүүлэх болно” гэж “Рио Тинто” компанийн Зэс-Очир эрдэнийн гүйцэтгэх захирал Арно Сойрат ярьжээ.
Рио Тинто компани Монгол Улсын Засгийн газартай 2009 онд байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ, 2011 оны хувь нийлүүлэгчдийн нэмэлт өөрчлөлт болон 2015 онд гарын үсэг зурсан “Оюу Толгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө”-г бүх талаар хүчин төгөлдөр гэж үзэж буй аж.
УИХ-ын 2019 оны арваннэгдүгээр сарын 21-ний өдрийн хуралдаанаар Оюу Толгойн ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын тогтоолыг 100 хувийн саналаар баталсан билээ.
Уг тогтоолд далд уурхайн санхүүжилтийн талаар 2015 онд байгуулсан нэмэлт төлөвлөгөөг сайжруулах, “Оюу Толгой” төслөөс хүртэх Монголын талын үр өгөөжийг 53 хувиас бууруулахгүй байх, Монголын талын 34 хувийн хувьцааг бүтээгдэхүүн хуваах нөхцөл, АМНАТ-т оруулах хувилбарыг судлах зэрэг чухал заалтыг тусгасан юм.
Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын тогтоол:
- Засгийн газар, “Рио Тинто интернейшнл холдинг” болон “Айвенхоу Майнз” компанийн 2009 оны аравдугаар сард байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээ, 2011 онд байгуулсан “Эрдэнэс Монгол”, “Айвенхоу Оюутолгой”, “Оюутолгой Нидерланд Би Ви”, “Оюу Толгой” компанийн Хувь нийлүүлэгчдийн гэрээг УИХ-ын 2008 оны “Үндсэн зарчим, удирдамж батлах тухай” тогтоол, 2009 оны “Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний тухай” тогтоол болон Монгол Улсын хууль, тогтоомжийн хүрээнд сайжруулах цогц арга хэмжээ авах, энэ чиглэлд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хараат бус зөвлөх үйлчилгээ авахыг даалгаж буй юм.
- Засгийн газар, “Оюутолгой”, “Ресурс Лимитед”, “Ти Эйч Ар Оюутолгой”, “Оюутолгой Нидерланд”, “Рио Тинто интернейшнл холдинг” компанийн 2015 онд байгуулсан Оюутолгой төслийн Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн нэмэлт төлөвлөгөөг Монгол Улсын эрх ашиг, хууль, тогтоомжид нийцүүлэн сайжруулах,
- Оюутолгой төслөөс хүртэх Монголын талын үр өгөөжийг хөрөнгө оруулалтын гэрээ болон 2010 оны ТЭЗҮ-ийн тооцоололд зааснаар 53 хувиас бууруулахгүй байх хүрээнд Монголын талын 34 хувийн хувьцааг бүтээгдэхүүн хуваах нөхцөл, эсхүл АМНАТ-т оруулах хувилбарыг судлан шийдвэрлэх, шаардлагатай тохиолдолд холбогдох хууль, тогтоомжид өөрчлөлт оруулах санал боловсруулан УИХ-д танилцуулах,
- Оюутолгойн ордын зэс, алт, мөнгө болон бусад дагалдах элементийн нөөцийн үнэлгээг Монгол Улсад мөрдөж буй олон улсын стандартын дагуу дахин хийж, үүнд үндэслэсэн ТЭЗҮ-ийг дахин боловсруулж, эрх бүхий байгууллагаар дүгнэлт гаргуулах,
- Байгаль орчны болон усны нөхцөл байдлын үнэлгээг Говийн бүсийн гүний ус ашиглах нөхцөлийг харгалзан тогтоох,
- УИХ-ын даргын захирамжаар байгуулсан Оюутолгой ордыг ашиглах, хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгах ажлын багийн санал, дүгнэлтийг хэрэгжүүлэх цогц арга хэмжээ авах,
- Оюутолгой төслийн Монголын талын төлөөллийг хэрэгжүүлэгч байгууллагын санхүү болон хүний нөөцийн чадавхыг олон улсын түвшинд хүргэж бэхжүүлэх,
- Уг тогтоолын хэрэгжилтийг хангахыг УИХ-ын Эдийн засгийн байнгын хороонд хоёрдугаар зүйлээр үүрэг болгох,
Сэтгэгдэл ( 11 )
negent nemesnih orlogo zarlagin guilgeegee Mongol bankaar damjuulna geh met bhgui bas l hulhidah ni dee.unen bol.\n\n
Манай газар нутаг дээр бидний юмыг олзворлож байж хөрөнгө оруулалтын гэрээ бүх талаараа хүчин төгөлдөр гэж биднийг доромжлоод байна уу үгүй юу, олзворлолт хийлгэхгүй манай нутаг гүний усгүй бол бид л хохирно.
Том асуудлаар эх сургавжгүй, гарчиг нь агуулгатайгаа зөрсөн мэдээ тавиж байгаа танай сайтад дахиж хандахгүйээ\n
TUZ iin 3 solih heregtei Ter MALINKIIMALCHIK BOL BUR HEREGGUI
УИХ - ын тогтоолд Цахилгаан станцын асуудал тусгагдахгүй яасан бэ сураггүй болгоод бүр хаячихаж болмооргүй хамгийн чухал асуудлын нэг баймаар юм
ТОМ ТОМ ЮМ ШААРДАЖ ШААРДЧИХААД ЯАГ АЖИЛ ДЭЭРЭЭ БОЛОХЛЭЭР ӨӨРИЙН ТАЛААС АЖЛУУЛЧИХ ОЛИГТОЙХОН УУЛ УУРХАЙ, ЭДИЙН ЗАСАГЫН ТООЦОО ГАРГААД АЖЛЫГ НЬ ХЯНААД ЯВЧИХ МЭРГЭЖИЛТЭН БАЙНА УУ? УРД НЬ ТӨСӨЛ ДЭЭР АЖИЛЛАЖ БАЙСАН МЭДДЭГ ГАДРАЛДАГ ХҮМҮҮС НЬ ТАЛ ТАЛ ТИЙШЭЭГЭЭ ТАРААД АЛГА БОЛЧИХСОН ОДОО ТЭР ТУЗ-ЫН 3 МАНГАРААС АВХУУЛААД ЖААХАН АЖИЛЛАХ СЭТГЭЛТЭЙ, АШИГ СОНИРХОЛЫН ЗӨРЧИЛГҮЙ УЛС ОРНОО ХУЛХИДААД БАЙХГҮЙ ХҮМҮҮСИЙГ ШАЛГАРУУЛЖ ОЛЖ ТАВИАСАЙ ДАА ЭНЭ АЛБАН ТУШААЛД АЖИЛЛАХ ХҮМҮҮСТ ЭХЛЭЖ ХУУЛИЙГ НЬ УНШУУЛЖ ТАНИЛЦУУЛААД ДЭЭР ЗӨРЧИЛ ГАРГАСАН БОЛ ХУУЛИЙН ДАГУУ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭНЭ ГЭДЭГТ ГАРЫН ҮСЭГ АВЧ АЖЛУУЛАХ ...
Дандаа дутуу алсан могой шиг юм хийх юм.Ард иргэдийн шаардаад байгаа зүйлүүдийг оруулаагүй л байна шүү дээ
Бичиг явуулсныг авлаа...л гэсэн байхад даа, ккк
YG YAJ HYNAHIIN. YG YAJ MONGOLD ASHIGTAI BHIIN,
ene geree anhnaasaa huuli bus tur zasagiin erh medeltei huluus avilga ugch hiisen teriin togtoogood olon ulsiin shuuhed uguud gereeg tsutsalah ni zuw\n
Ишшш, энэ дотор нийт экспортын гүйлгээний 30-с доошгүй хувийг монголын банк санхүүгийн байгууллагаар дамжуулах гэж ганц заалт оруулчихгүй дээ.