Монгол Улсын шүүхээс Дубайн гэрээг бүхэлдээ хууль зөрчсөн гэх шийдвэрийг гаргасан олон нийтийн анхаарлыг татаж эхэллээ. Өөрөөр хэлбэл, Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхээс "Дархан Монгол ногоон нэгдэл" төрийн бус байгууллагын нэхэмжлэлтэй Оюу толгой төслийн “Дубайн гэрээ”-ний асуудлаар гаргасан нэхэмжлэлийг бүхэлдээ хууль зөрчсөн гэж үзсэн юм.
Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ байр сууриа илэрхийлжээ.
Тэрбээр "Шүүхийн шийдвэртэй холбоотой ярих зүйл алга. Ер нь, анх Дубайн гэрээг хийсэн нь буруу. Тухайн үед хамтарсан Засгийн газар байсан. Ч.Сайханбилэг нь Дубай явсан гэдгийг нь Засгийн газрын гишүүд нь мэдээгүй байсан. Тухайн үед энэ асуудлыг шалгах ажлын хэсэг гараад Д.Дэмбэрэл, Г.Тэмүүлэн бид хэд орсон. Буруу зүйл байна гэдгийг ч хэлж байсан. Далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөө нэртэй ч гэрээг хүчингүй болгох, ТЭЗҮ-г ач холбогдолгүй болгосон гэрээ болсон юм" гэв.
Түүнчлэн "Нууц байсан. Сүүлд ил болохдоо Дубайн гэрээ буюу Дубайд очиж хийсэн Оюу толгойн далд уурхайн санхүүжилтийн төлөвлөгөө бол Оюу толгойн гэрээний салшгүй нэг хэсэг болж гарч ирсэн. Өнгөрсөн онд Д.Тэрбишдагва гишүүн бид хоёр удаа дараа шаардаж байж УИХ-аас Оюу толгойн гэрээтэй холбоотой ажлыг шалгах Ажлын хэсэг гаргуулсан. Бүтэн жил нэг ч өдөр амралгүй ажилласан. Төрийн бүх шатны холбогдох байгууллагын хүмүүс Дэд ажлын хэсэгт орж ажиллаж дүгнэлт гаргасан. Уг гэрээ хууль зөрчсөн тул цуцлах шаардлагатай гэсэн дүгнэлт гаргаж УИХ-д өгсөн. Одоо УИХ-аас Засгийн газар руу чиглэл гаргасан тогтоол боловсруулах явц явагдаж байна. Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр ахалж байгаа. Энэ долоо хоногт яригдах байх. Гэрээг болохгүй ээ гэж би анхнаас нь хэлж байсан. Монголын төр, ард түмэн ашиг болох нь бүү хэл өрөнд орох гэрээ шүү дээ. 57 дугаар тогтоолоор "Анхны хөрөнгө оруулалтаа нөхсөний дараа Оюу толгойн хувь хэмжээг 50 хувьд хүргэ" гэсэн шийдвэр гаргасан. Түүнээс өмнө ҮАБЗ-ийн шийдвэр гарсан. Мөн л Оюу толгойн Монголын талын хувийг 51-ээс дээш хувьд хүргэ гэж гарсан. УИХ-ын 40 дүгээр тогтоолоор бас дээрхтэй ижил шийдвэр гарсан. Гэтэл өнөөдөр тэр 34 хувийг үнэ төлж авахаар болоод байна" хэмээн ярилаа.
Сэтгэгдэл ( 5 )
Ууж идэж баахаас өөр эрдэм чадалгүй ӨМХИЙ МАХ.Зайл өмхий пяздаа минь.
Сайн байна уу хатагтай, эрхэм ээ\nБид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм.\nХэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй.\nХэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү.\nБидэнтэй цахим шуудангаар холбоо бариарай: matildalecoustre@gmail.com\nwhatsapp: 0033 7 52 89 40 37
Энэ нэг амитан дутуухан дуугармаар байна. Юу ч мэдэхгүй, ямар ч баримжаагүй байж л би хэлсэн гээд л дэвээд байх юм. Юу ч мэдэхгүй хүнд яасан ч их амбийц заяасан юм бэ. Сонгуулийн сургаар л засуул дээрээ дэвээд эхэллээ.
Болж дээ