“Дархан Монгол ногоон нэгдэл” ТББ-ын нэхэмжлэлээр Оюу толгой төслийн “Дубайн гэрээ”-ний асуудлаар гаргасан нэхэмжлэлийг Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүх хэлэлцээд бүхэлдээ хууль зөрчсөн гэж үзжээ.
Тодруулбал,
1. Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх зорилгоор төсийн ажилд шаардагдах нэмэлт хөрөнгө оруулалт, санхүүжилтийн асуудлаар хэлэлцээ хийх, холбогдох төлөвлөгөө боловсруулах, үүнтэй холбогдон гарсан Монгол Улсын Ерөнхий сайдын 2015 оны нэгдүгээр сарын 23-ны өдрийн 27 дугаар захирамж,
2. “Оюу толгой” төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөөнд гарын үсэг зурах эрхийг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан, “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ганболд нарт зөвшөөрсөн Монгол Улсын Ерөнхий сайдын 2015 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдрийн 99 дүгээр захирамж,
3. Монгол Улсын Засгийн газар буюу хувь нийлүүлэгчийг төлөөлж “Оюу Толгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөө”-нд гарын үсэг зурахыг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан, “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ганболд нарт зөвшөөрсөн Монгол Улсын Ерөнхий сайдын 2015 оны тавдугаар сарын 15-ны өдрийн 123 дугаар захирамжийг хууль зөрчсөн болохыг тогтоолгохоор шүүхэд хандсан юм.
Дээрх нэхэмжлэлийг хэлэлцэн үзээд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсаныг хэлэлцээд дээрх гурван заалтыг нэхэмжлэлийн шаардлагын дагуу шийдвэрлэж, хууль зөрчсөн гэж үзжээ.
Сэтгэгдэл ( 7 )
Монгол харижагсаалтанд орж дээ
Сайжруулах л гэрээ дээ 2 талдаа л ашигтай байж ашгаа монголдоо авдаг болох естой
DUBAI BAITUGAI, OUY TOLGOIN ANXNII GEREE CH XUULI ZURCHIJ XIIGDSEN GEREENUUD. TODORXOI SH DEE!!! ENIIG UMUURUUD UXEX GEED BGAA XUJAAGIIN ERLIIZUUD MONGOLOOS MINI ZAILAARAI. MONGOLIIN EDIIN ZASGIIN SUURI GECHIXEJ EE BAS. BITGII XUTSTSGAA!!!! MONGOLIIN TUSUVT OLIGTOI TATVART CH TULDUGGUI GAZAR BOL O.T.
Маш буруу зүйл болж дээ,. Дубайн төлөвлөгөө бол МУ э.з. өдий хэмжээнд өсөлттэй авч яваа эдийн засгийн суурь. Бид төлөвлөгөө, хэлэлцээрийг тохирсон бол баримтлах л ёстой.
Тэнэг малууд
Сайхан мэдээ боловч дайсны талын өмгөөлөгч Батбаяр гэдэг хүн оролцсон болохоор итгэл сайн төрөхгүй байна
TEGELGUY DEE,