ОХУ-ын Красноярск хотын гэрэл зурагчин Михаил Вершинин ирвэсийн тун ховор зураг авч чаджээ. Ирвэс хүний нүдэнд бараг өртдөггүй, сонор сэрэмжтэй амьтан.
Ирвэсийн зураг авах гэж Михаил маш их хөдөлмөр гаргажээ.
"Аялагч, гэрэл зурагчин хүн болгонд өөрийн гэсэн зорилго, өөрийн гэсэн Эверест бий. “Монголоос Хойд хязгаар хүртэл” гэсэн төслийнхөө хүрээнд би хэдэн жилийн турш ирвэсийн зураг авах гэж оролдоод чадаагүй” гэж Михаил Вершинин ярьж байна.
Михаил эхлээд Тувад ирвэсийн зураг авах гэж оролдож байсан.
“Тувад бид ирвэсийн зураг авах шахсан. Нэг шөнө майхандаа харьтал ирвэс ирсэн байлаа. Мөрөөр нь бид хоёр ирвэс майхан тойрч, цүнхийг минь хэдэн метр чирсэн байхыг мэдсэн. Би өөрөө араатны мэдрэхүйтэй хүн. Ирвэс ойрхон байгааг, биднийг ажиглаж байгааг мэдэрч байлаа. Камераа бариад хүлээгээд байсан, бүтээгүй”
Тэр хоёр жил хэртэй монголчуудтай захидлаар харилцаж, ирвэсийн зураг авах зөвшөөрөл хүсжээ. Ингээд энэ сард Монголд ирэх боломж олдсон байна. Бүтэн арав хоногийн турш Михаил 25-30 хэмийн хүйтэнд майханд амьдарч, зарим үед нуувчиндаа есөн цаг хүлээх хэрэг гарч байв.
“Үнэхээр зэрлэг онгон байгаль. Янгирын сүрэг байна. Янгир бол ирвэсийн гол хүнс. Монголчууд үнэхээр байгаль дэлхийгээ онгон чигээр нь хадгалан үлдэж чаджээ. Маш их хүч хөдөлмөр зарсны дүнд мөрөөдөл минь биелсэн. Ирвэсийг байгальд нь харсан хүн дахиад харахыг заавал хүснэ” гэж Михаил Вершинин баярласан сэтгэлээ хуваалцсан байна.
Сэтгэгдэл ( 2 )
Ганц удаа харчих юмсан
saihan b.aa