Үндэсний шигшээ багийн бэлтгэл ХЭВИЙН ҮРГЭЛЖИЛНЭ

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 28

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газрын удирдлагууд хуралдаж, коронавирусын халдвартай холбоотой гаргасан хорио цээрийн үед хэрхэн ажиллах тухай хэлэлцсэн байна.

Хурлаар Спортын төв ордны “А”, “В” зааланд олон нийтийг хамарсан аливаа тэмцээн, уралдаан зохион байгуулахыг гуравдугаар сарын 2-ныг хүртэл хориглож, үндэсний шигшээ багийн бэлтгэлийг хэвийн үргэлжлүүлэх шийдвэр гаргажээ.

Учир нь олимпын жил тул үндэсний шигшээ багийн бэлтгэлийг тасалдуулж болохгүй хэмээн үзэж, дээрх шийдвэрийг гаргасан байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top