БАЯН-ӨЛГИЙ: Үнийн хөөрөгдөл үүсгэхгүй байхыг анхаарууллаа

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 29

Баян-Өлгий аймгийн Онцгой комисс коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх асуудлыг хэлэлцэж, гуравдугаар сарын 2-ны өдрийг хүртэл аймгийн хэмжээнд олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглолоо.

Шинэ төрлийн коронавирусийн дэгдэлт дэлхийн улс орнуудад хурдтай тархаж байгаатай холбогдуулан аймгийн хэмжээнд гуравдугаар сарын 2-ны өдрийг хүртэл өмчийн бүх хэлбэрийн цэцэрлэг, хүүхэд харах төв, Ерөнхий боловсролын сургууль, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, их, дээд сургуулийн хичээл сургалтын үйл ажиллагааг түр зогсоож, олон нийтийг хамарсан хурал, жагсаал цуглаан, сургалт, баяр ёслол, хурим, найр, уралдаан, тэмцээн, секц, дугуйлан зохион байгуулах, цахим тоглоом ажиллуулахыг хориглосон байна.

Мөн хуралдаанаар Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний болон эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг бүрэн хангах, Хилийн боомтын хяналтыг сайжруулах, тандалт судалгааг эрчимжүүлэх, халдвараас урьдчилан сэргийлэх арга замыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр болон албан байгууллагаар дамжуулан эцэг, эх, асран хамгаалагч нарт чиглэл, зөвлөмж өгч ажиллах, бараа бүтээгдэхүүний зохиомол хомсдол, үнийн хөөрөгдөл үүсгэхгүй байх зэрэг асуудлуудыг хэлэлцэж холбогдох байгууллагуудад хэрэгжүүлэн ажиллахыг үүрэг болголоо.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(202.179.24.92) 2020 оны 03 сарын 24

KAZAKRUUGAA YAVAA

0  |  1
Top