Авлигатай тэмцэх газраас өнгөрөгч оны тавдугаар сараас эхлэн Зэвсэгт хүчний жанжин штабын эрх бүхий албан тушаалтнуудыг албан тушаалаа урвуулан ашигласан, улсад их хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээр шалгаж эхэлсэн билээ.
Тодруулбал, 2019 оны тавдугаар сард Зэвсэгт хүчний Хяналт шалгалт, үнэлгээний газраас Монгол Улсын Зэвсэгт хүчний хамгаалалтын ротын есдүгээр ээлжийн бие бүрэлдэхүүнд хийсэн вакцинжуулалтын байдалд төлөвлөгөөт бус шалгалт хийсэн байдаг. Энэ үеэр Зэвсэгт хүчний Хяналт шалгалт, үнэлгээний газрын нэр бүхий албан тушаалтнууд эрх мэдлээ урвуулан ашиглаж, гадаад улсад гэрээгээр ажилладаг энхийг сахиулагч нарын дархлаажуулалтын хөрөнгөөс завшсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон тул хэргийг харьяаллын дагуу Авлигатай тэмцэх газраас шалгаж байсан юм.
Тэгвэл энэхүү хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусаж, нийслэлийн прокурорын газраас ЗХЖШ-ын Хяналт шалгалт үнэлгээний газар Хэмжил зүй, мэргэжлийн хяналтын хэлтэст Орчны эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Б.Дуламсүрэн, Хэмжил зүй, мэргэжлийн хяналтын хэлтсийн Мал, амьтан хорио цээрийн хяналтын улсын байцаагч Д.Сарантуяа, Эрүүл мэндийн хяналтын албаны цэргийн хөдөлмөр, хүнсний эрүүл ахуйч, их эмч улсын байцаагч С.Базаррагчаа нарыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 18.7.1 буюу мөнгөн тэмдэгт, үнэт цаас, төлбөр тооцооны хэрэгсэл хуурамчаар бэлтгэх, ашиглах, мөн хуулийн 22.1.2. - Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэсэн зүйл ангиар тус тус яллах дүгнэлт үйлдэж хавтас хэргийг шүүхэд шилжүүлээд байсан юм.
Улмаар энэхүү хэргийг нийслэлийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд нээлттэй хэлэлцэж шүүгдэгч нарын гэм буруутайг тогтоож торгох ял оногдууллаа. Дээрх хуралд, даргалагч шүүгчээр Э.Чингис, улсын яллагчаар А.Золзаяа нар оролцсон бол шүүгдэгч нар гурван өмгөөлөгчийн хамт оролцсон юм.
Хэргийн тухай дэлгэрүүлбэл, Умард Атлантын Гэрээний байгууллага болох НАТО-ын цэргийн хүчний тэргүүлсэн “Шийдвэртэй дэмжлэг” олон улсын ажиллагаанд Америкийн Нэгдсэн улсын цэргийн хүчнийхэнтэй хамтран Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн бүрэлдэхүүн үүрэг гүйцэтгэдэг билээ. Ийнхүү энхийг сахиулах үйл ажиллагаанд үүрэг гүйцэтгэх бүрэлдэхүүнд жил бүр шар чичрэг, гепатит В, сахуу татран, балнад зэрэг дөрвөн төрлийн өвчний дархлаажуулалтыг хийдэг бөгөөд энэхүү үйл ажиллагаанд ЗХЖШ хяналт тавин ажилладаг.
Гэтэл ЗХЖШ-ын Хяналт шалгалт үнэлгээний газрын байцаагч нар болох Б.Дуламсүрэн, Д.Сарантуяа, С.Базаррагчаа нар хамтран 2010-2019 оны хооронд дархлаажуулалтын ажлыг зохион байгуулах явцдаа Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс бичилт хийгдээгүй хоосон нэхэмжлэл дээр цэргийн бүрэлдэхүүний тоо, вакцины төрөл, төлбөрийн үнийн дүнг зохиож бичин, “Их тоонот” ХХК, “Үлэмж тун” ХХК, “Предикат-Амар” ХХК, “Монлевзия” ХХК, “Атар-Ирээдүй” ХХК, “Палома” ХХК-иудын дансаар 264 сая төгрөг гаргуулан авсан байдаг. Түүнчлэн шалгалтын явцад санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдсэн гэмт хэрэг үйлджээ.
Уг хуралд Зэвсэгт хүчний жанжин штаб буюу хохирогчийг төлөөлж Б.Бат-Эрдэнэ оролцсон бөгөөд тэрбээр мэдүүлэхдээ “Дархлаажуулалтын сангийн асуудал нь Нэгдсэн Үндэстний байгууллагад манай Батлан хамгаалах яамны салбар зэвсэгт хүчин болох цэргээ гаргаснаараа тэндээс санхүүжүүлдэг санхүүжилт учир улсын төсөвт огт хамааралгүй. Бүх цэргийн албан хаагч нарыг гадаадад үүрэг гүйцэтгэх хугацаанд тэнд байх хугацаанд шаарддаг шаардлагатай байгаа вакцинуудыг хийдэг. Нийт гарсан хохирол нь 264.099.900 төгрөг байгаа. Би Төрийн нарийн бичгийн даргын удирдамжийн дагуу хяналт шалгалтыг өөрөө хийж гаргасан байгаа. Шалгалтаар дээрх хэмжээний мөнгийг завшсан болох нь илэрсэн юм. Энэ байдлыг удирдлагад танилцуулсны дагуу Авлигатай тэмцэх газарт албан бичиг хүргүүлсэн юм. Улсад учирсан хохирлыг барагдуулж, хуулийн дагуу шалгаж хууль бус үйлдэл хийсэн этгээдийг олж тогтоон хариуцлага хүлээлгэх санал хүсэлтэй байна” хэмээжээ.
Ийнхүү дээрх этгээдүүдийн хууль бус үйлдэл баримтаар нотлогдсон учир шүүхээс нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээр хасаж, шүүгдэгч Д.Сарантуяа болон С.Базаррагчаа нарт 11сая 400 мянган төгрөгийн торгох ял, шүүгдэгч Б.Дуламсүрэнд 18 сая төгрөгийн торгох ял тус тус оногдуулж, дээрх торгуулийг гурван жилийн хугацаанд төлөх, төлөхөөс зайлсхийвэл хорих ялаар солих шийдвэрийг гаргалаа.
Сэтгэгдэл ( 27 )
Идэж болох мөнгө, болохгүй мөнгө гэж баймаар. ЭДА-нд үүрэг гүйцэтгэж буй албан хаагчдын эрүүл мэндээр ”ашиг олох” гэдэг ёстой ”бузар” баймаар хэдийг хулгайлсан, тийм мөнгөө буцааж өгөх ёстой. Дээр нь мөнгөний хоног, сарын хүү?, ”ёс зүй”-н хариуцлага, ”ял” байх ёстой болов уу? Одоо ”энхийг сахиулагчид” хэнд итгэх ёстой болж байна даа. Хүний ”эрүүл мэнд” хамгийн чухал...
shuugchid prokuroruud gedeg medrel ni lab eruul bus,setgeciin obctei,esbel toondoo mash muu uls baih gej naiday,200gariu saj togrog idsen ulsiin mongiig toluulohgyi 11sajar torgood ileed ongorloodoo,heel hahuuli lab l ulam ihseed ulsaa horloson hymyys l hulgai luibar ch diildehgyi um bn
hohirloo tuluulsen um uu, torgoson bolood ungurch bgaa um uu
264”099”900-11”400”000-18”000”000=234”699”900₮ \nЭдгээр луйварчид торгох ялыг луйвардсан мөнгөөрөө төлөөд 234”699”900₮ -ний ашигтай ажиллажээ.
250 сая төг завшсан хүмүүс 18хан сая төгрөгийн торгуулийг дор нь төлөх байлгүй. Торгоод дээрээс нь хорих ял өг. Шинэ зөрчилийг хуулиар ял шийтгэл авсан ЦАХ.г шууд ажлаас нь чөлөөлдөг болсон. Юун 2 жил ажиллах эрхийг хасах юу ч биш
Ushuu ih zuil baigaashuudee shuud horihgui yasiin dabartsan buzar abgainuudiig
Хэн нь гарын үсэг зурж шилжүүлсэн юм болдоо?
Шүүхээс (Цэргийн тэтгэвэр тогтоолгосон төрийн албанд дахин очихгүй) нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээр хасаж, шүүгдэгч Д.Сарантуяа болон С.Базаррагчаа нарт 11сая 400 мянган төгрөгийн торгох ял, шүүгдэгч Б.Дуламсүрэнд 18 сая төгрөгийн торгох ял оноож түүнийгээ гурван жилийн хугацаанд төлөх шийтгэл ногдуулсан байтлаа 264 сая төгрөгийн хохиролыг гаргуулаагүй юм уу ? Ийм шүүхийг ”Авлигачдын шүүх” гэхээс өөр нэр олпохгүй юм ...
Шүүхээс (Цэргийн тэтгэвэр тогтоолгосон төрийн албанд дахин очихгүй) нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээр хасаж, шүүгдэгч Д.Сарантуяа болон С.Базаррагчаа нарт 11сая 400 мянган төгрөгийн торгох ял, шүүгдэгч Б.Дуламсүрэнд 18 сая төгрөгийн торгох ял оноож түүнийгээ гурван жилийн хугацаанд төлөх шийтгэл ногдуулсан байтлаа 264 сая төгрөгийн хохиролыг гаргуулаагүй юм уу ? Ийм шүүхийг ”Авлигачдын шүүх” гэхээс өөр нэр олпохгүй юм ...
НҮБ-ын ЭСА-нд үүрэг гүйцэтгэхээр явж буй бие бүрэлдэхүүнд у/с-лэх вакцины санхүүжилтийг бусармаг гараар оруулж завшиж өчнөөн олон жил идэж ашиглачихаад 10 -18- саяын торгууль төлөх шийтгэл оногдуулж- ЯЛ ӨГНӨ ~гэдэг юу гэсэн үг вэ? \n Наад этгээдүүд чинь наанаа гэмшсэн царай гаргаж байгаа ч цаанаа өчнөөн саяар нь завшсан мөнгө дээр нь Цэргийн тэтгэвэрт гарцгааж, өндөр тэтгэвэр тогтоолгож, цэргийн алба хаасны тэтгэмж гээд 30 - 50- сая төгрөг авчихаад ~ ( ХӨХ ИНЭЭД НЬ ХҮРЭЭД)~ чадаж байгаа юманд аргагүй гээд явцгааж байна шүү дээ. ХУУЛИЙН ШИЙТГЭЛ ОНООСОН ШҮҮГЧ, ПРОКУРОР яагаад ийм ШИЙТГЭЛ өгө
ench arai dendej bnaa. aimshigtai yuma yaj noir ni xurch, yaj xooloiryy ni xool dabdag bnaa....archaagui alban xaagch nar..\n
МАН-ын 60,0 тэрумынхан улс орныг сүйрүүллээ.Сонгууль хурдан болссой, эд нараас салж санаа амарах юм сан.
Ulsad uchruulsan hohirolo zaval tulud tgd nemed torguuli ugdug ym humuse
бүгийг нь төлүүлээд дээр нь торгож төрийн албанд дахин шургаж орж ирэхгүй болгох ёстой юманд шудрага нь дээр биздээ манай шүүх дампуурчээ \n
Ёооё яасан нүднии булаинууд вэ идчихгүи өмгөөлөгч аваад баихдаа яахав дэ ямар их шунал вэ торгоод бхдаа яахав дээ шоронд оруулж хатуу хариуцлага тооцох хэрэгтэи
teneg shuuh ajillagaa 264 sayagiin aldchihaad 30 say u boliochee
писда юувэ энэ шүүхяаж ажиллахаараа264 саяыг 20.30 хан саяын торгиулаар сольдог писданууд вэ. шүүхийхэн 264саяаас хувь хүртсэн юмбиш бээз арайчдээ лалруудаа. шудрага ёс гэдэг чинь энүү тэгээд.
цаад аан.ын үйл ажиллагаа явуулах эрхийг бас цуцлах хэрэгтэй. ялын зүйл ангиар тоглоод байгаа юм уу\n
Улсаас урвасан. Ял шийтгэл нь багадсан. Дайны цагийн хуулиар цааз.
шүүх арай л байна. Шүүхийг татан буулавал яасан юм бэ. Ерөнхийлөгч үүнийг уншдаг юмуу. эсвэл тойрон хүрээлэгч пялдагаууд нь хэлж өгөөч.
Вакцинжуулалтанд хамрагдагдах мөнгий нь идсэн бол цэргүүд нь вакцингүй яах юм бэ?
Zovxon xorongo idsen bish olon ulsiin omno xyleesen yyrgee umartaj olon tsergiin eryyl mend,ayulgyi baidliin esreg gemt xereg yildjee. Amidaar ni bulj xoroox yaltai xereg yildej. Xarin mongoliin shyyx shagnasan baina.
260.0tai bolson humuus naad torguuliig chini ystoi ineej bgaad oimsnoosoo gargaad ugchihnu bhdaa.\niim bhaar ideed bai uugaad bai gd tolgoig ni ilj bgaatai agaar 1n buizaa
нийт гарсан хохирол нь 264 сая сая гэсэн мөртлөө наад 3 чинь нийлээд 40 хэдэн саяаар торгуулчихаж бгаа юм уу үлдсэн 224 сая бол зүлгээр л толгойг нь илээд үлдээж бгаа юм бна л даа аль эсвэл ялгүй гарахын тулд үлдсэн мөнгөөрөө хууль шүүгч нарын хахуулдсан юм уу даа зайлуул
юу вэ улсыг хохироочихоод шоронд ял эдлэх ёстой яахаараа торгуулийн арга хэмжээ аваад болчихдог байнаа хууль шүүхийхэн шоронд хийхгүйл бол энэ төрийн албаны авилга хулгай зогсохгүй
zaza. 260 say idcheed 30 sayar torguulah yumuu tei\n
Бүгд хулгайч, алдаршуулъя.