“Victoria's Secret”-ийн захирал моделиуддаа бэлгийн дарамт үзүүлжээ

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 03

Дотуур хувцасны алдартай брэнд “Victoria’s Secret”-ийн удирдлагыг моделиудтай хатуу ширүүн харьцдаг гэж буруутгажээ. Ялангуяа энэхүү брэндийн экс ерөнхийлөгч, 71 настай Эд Разек моделиудыг байнга доромжилж, бэлгийн дарамт үзүүлдэг байсан гэж “The New York Times” сонинд бичсэн байна.

Эд Разек өнгөрсөн жил компаниасаа гарснаар түүний санаачилсан жил бүрийн шоу зогссон билээ. Түүний дарамтын золиос болсон модель Энди Муизийн ярьснаар Эд Разек түүнийг байнга өдөж хоргоож, унтахаас татгалзвал шинэ үзүүлбэртээ оролцуулахаа больдог байжээ.

Тэгвэл “Victoria’s Secret”-ийн ерөнхийлөгч асан моделийн яриаг няцааж, худал ярьж байна гэжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top