“Victoria's Secret”-ийн дотуур хувцасны эрэлт буурчээ

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 08 сарын 26

 

“Victoria's Secret” брэндийн гаргасан улирлын тайлангаас үзвэл 2022 оны хоёрдугаар улиралд тус брэндийн дотуур хувцасны борлуулалт огцом буурчээ.

Тайлангаас үзвэл дотуур хувцас, гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч тус компанийн орлого энэ оны хоёрдугаар улиралд 67.2 сая ам.доллар болсон байна. Гэтэл 2021 оны мөн үед тус компанийн орлого 151 сая ам.долларт хүрч байжээ. Ингэхдээ тус брэндэд 1.08 тэрбум ам.долларын илүүдэл нөөц үүссэн байна.

“Victoria's Secret & Co” компанийн гүйцэтгэх захирал Мартин Уотерсын мэдэгдсэнээр, хэрэглээний түвшинд инфляцын дарамт нөлөөлсөөр байх тул борлуулалт буурах төлөвтэй байна. Гэсэн хэдий ч алдарт брэнд зах зээлийн эрэлт, сорилттой нийцүүлэн бүтээгдэхүүнээ хөгжүүлсэн байх гэнэ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
erdenebym (66.181.161.73) 2022 оны 10 сарын 22

E

0  |  0
Top