Алдарт “Victoria's Secret” шоугаа цуцалжээ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 22

Алдарт “Victoria's Secret” толгой компани “L Brands” компани энэ жил загварын шоугаа цуцлах болсон тухай албан ёсоор мэдэгджээ. Сүүлийн жилүүдэд энэ арга хэмжээний нэр хүнд унаж байгаа тул сүүлийн 25 жил тасралтгүй зохион байгуулсан шоугаа цуцлах шийдвэр гаргасан гэж тус компани тайлбарласан байна.

“Загварын шоу нь “Victoria's Secret” брэндийг бий болгох, маркетингийн том амжилт байсан. Өдгөө бидний хувьд “Victoria's Secret” брэндийн маркетингийг сайжруулж, хэрэглэгчдэд хүргэх нь чухал болоод байна” гэж “L Brands” компанийн санхүүгийн захирал Стюарт Мургдорфер онцолжээ.

Анхны “Victoria's Secret” шоу 1995 онд дэлгэцээр гарч байсан бөгөөд өнгөрсөн жилийн шоуны рейтинг түүхэн дэх хамгийн доод хэмжээнд хүртлээ унасан байна.

Түүнчлэн, тус брэнд “Target”, “Kohl's”, “Eagle” зэрэг дотуур хувцас үйлдвэрлэлийн бизнест хөлд тавиад буй гарааны компаниудад хэрэглэгчдээ алдаж байгаа бөгөөд “Victoria's Secret” брэндийн борлуулалтын хэмжээ сүүлийн гурван улирал буураад байгаа юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Kk(66.181.161.32) 2020 оны 02 сарын 03

Ok

0  |  0
Top