“Loewe” өвс, хөвдтэй хувцас хэрхэн бүтээдэг вэ

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 07 сарын 01

Испанийн тансаг зэрэглэлийн “Loewe” брэнд өөрийн “TikTok” эккаунтдаа хувцсан дээр өвс ногоо ургуулах үйл явцыг дэлгэрэнгүй үзүүлжээ.

Дүрс бичлэгт цэцэг, янз бүрийн ургамал ургуулсан хувцсыг хэрхэн бүтээж байгаа үйл явцыг нэг бүрчлэн харуулсан байна. Хэрэглэгчид загварын шоун дээр танилцуулсан хантааз, цамц, гутал болон бусад загварууд дээр хэрхэн бичил ногоо ургуулж байгааг харах боломжтой. Үүнээс гадна үрийг хэрхэн суулгаж, арчилсан, услах дүрэм, загварт зориулан ашигласан байдлыг хүртэл үзүүлсэн байна.

Зургаадугаар сарын 25-нд Парисын загварын долоо хоногийн үеэр “Loewe” брэнд тайзан дээр бичил ногоо, хөвдөөр бүрсэн хүрэм, гутал, өмдний загвар үзүүлсэн билээ. Энэ бүх бүтээл дээр дизайнер Паула Уларги ажиллажээ. Тэрбээр даавуун дээр хөвд, бичил ургамал ургуулах, амьд байгалийн элемент бүхий хувцас зохион бүтээх тал дээр мэргэшсэн загвар зохион бүтээгч юм. 

 

@loewe

Growing LOEWE SS23

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top