“Victoria's Secret” сахиусан тэнгэрүүдээсээ татгалзаж байна

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 17

АНУ-ын “Victoria’s Secret” компани олон арван жилийн турш тайзан дээр үнэт чулуугаар чимэглэсэн тансаг хувцас, хэрэглэлтэй, өндөр өсгийт дээр, брэнд болсон далавчаа дэвэн алхах сахиусан тэнгэрүүдээсээ татгалзаж байна.

“The New York Times” хэвлэлд мэдээлснээр, тэдний оронд бие галбираараа бус амжилт ололтоороо нэрд гарсан эмэгтэйчүүдийн оролцоотой шинэ кампанит ажил өрнүүлээд байна.

Тухайлбал, эмэгтэй хөлбөмбөгч Меган Рапино, цаначин Эйлин Гу, загвар өмсөгч, өмгөөлөгч Палома Сампайо, Өмнөд Суданы дүрвэгч, загвар өмсөгч Адут Акеч, сэтгүүлч, гэрэл зурагчин Аманда де Кадене нар тус брэндийн шинэ нүүр царай болжээ. Тачаангуй сахиусан тэнгэрүүдийн дүр төрхөөс “Эмэгтэйчүүд юу хүсдэг вэ” урианд огцом шилжсэнээр тус компани тачаангуй байдлын тухай үзлийг эргэж харах оролдлого хийж байна.

“Дэлхий өөрчлөгдөж байхад бид хэтэрхий удаан тусгаж авдаг байсан. Бид эрчүүд юу хүсдэг талаар бодохоо больж, эмэгтэйчүүд юу хүсдэг тухай бодож эхлэх ёстой байжээ” гэж “Victoria’s Secret” компанийн ерөнхий захирал Мартин Уотерс учирлажээ. Тус брэнд эмэгтэйчүүдийн эрх, боломжийг өргөтгөхийн төлөөх дэлхийн хэмжээний тэмцэгч болно гэж найдаж байна. Шинэ кампанит ажил өөрийн удирдах зөвлөлтэй байх ба нэгээс бусад нь эмэгтэйчүүдээс бүрдэх гэнэ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Pornot(66.181.161.73) 2022 оны 10 сарын 22

Tyuuiii

0  |  0
Top