Монголын иргэн валют нууцаар хил нэвтрүүлэх гэж байсныг гаалийн байгууллага илрүүллээ.
Тодруулбал, Буянт-Ухаа дахь “Чингис хаан” олон улсын нисэх буудалд 2020 оны нэгдүгээр сарын 29-ны өдөр Улаанбаатар-Сөүл чиглэлийн нислэгээр явах гэж байсан Mонгол улсын иргэн Н гар тээшиндээ 90 гаруй сая төгрөгтэй тэнцэх хэмжээний валютыг хувийн хэрэглээний эд зүйлдээ нуусан байдалтайгаар хил нэвтрүүлэх гэж байжээ. Түүний үйлдлийг гаалийн байгууллага илрүүлж, хуулийн байгууллагад шилжүүлсэн байна.
Сэтгэгдэл ( 1 )
HULGAI