Зургаан саяар тариа авсан гэх бөхийн асуудлыг АТГ шалгахаар болжээ

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 05

Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-ны дэд тэргүүн Ц.Магалжав өнгөрсөн долоо хоногт АТГ-т хандаж, бөхчүүд допинг хэрэглэсэн гэх хоёр ч асуудлыг шалгуулах хүсэлт тавьсан. Тодруулбал, сүүлийн жилүүдэд Улсын баяр наадамд амжилттай барилдсан 38 бөхөөс допингийн зөрчил илэрсэн гэх асуудал, нэр бүхий улсын аварга цолтой бөх допингийн төрлийн бодис худалдан авч, нутгийн бөхчүүддээ худалддаг гэх мэдээлэл цацагдсаныг шалгуулахаар МҮБХ-ноос хандсан юм.

МҮБХ албан тоотдоо “Допингийн талаарх үнэн худал нь мэдэгдэх асуудлууд яригдаж байгаагийн нэг нь 2010 -2019 оны Улсын баяр наадмуудад шөвгөрч, үзүүрлэж, түрүүлж допингийн шинжилгээнд хамрагдсан бөхчүүдээс 38 бөх нь зөрчил гаргасныг Биеийн тамир спортын газрын нэр бүхийн хоёр эмч Үндэсний их баяр наадмын Зохион байгуулах хорооны Үндэсний бөхийн салбар хороонд орж ажиллах явцдаа нуун дарагдуулсан гэх ноцтой хэргийг АТГ шалгаж байгаа гэх мэдээлэл тархаад байгаа бөгөөд 2020 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр  Улсын аварга Н.Батсуурь, Ч.Санжаадамба нарын бөхчүүдийн төлөөлөл хэвлэлийн бага хурал хийж, дээрх 38 бөхийн талаарх мэдээллийг яаралтай авахаар 264 бөхийн гарын үсэг бүхий мэдэгдлийг МҮБХ-нд өгч хандаад байна. Мөн сүүлийн өдрүүдэд “Стар” телевизийн захирал Ш.Батбаяр болон продюсер Я.Учрал нар нэр нь үл мэдэгдэх залуучуудыг өөрсдийн нэвтрүүлэгт оролцуулж, аварга цолтой нэг бөх тэднээс “2019 оны наадмын өмнө зургаан сая төгрөгийн үнэтэй допингийн төрөлд багтдаг тариаг худалдан аваад одоо болтол төлбөр тооцоог хийхгүй байгаа” гэсэн зүйл ярьсан нь Монгол бөхийн болон одоо ид барилдаж байгаа бөхчүүдийн нэр хүндэд халдсан ноцтой үйлдэл болоод байна. Иймд танай байгууллагад шалгаж байгаа допингтой холбоотой хэрэг болон дээрх хоёр ноцтой мэдээллийн талаар яаралтай шалгаж, манай холбоонд хариу өгч тусална уу” хэмээн дурджээ.

“Стар” телевизийн “Urban talk Show Ulaanbaatar” нэвтрүүлгийн үеэр загвар өмсөгч С.Эрдэнэцогт “Бөхчүүд их, бага хэмжээгээр допинг хэрэглэдэг. Улс, аймаг, сум, цэргийн цолтой бөхчүүдийн дийлэнх нь хэрэглэж байгаа. Манай найзаас улсын аварга цолтой бөх зургаан сая төгрөгийн допингийн төрлийн бодис авснаа “Нутгийнхаа бөхчүүдэд зараад өгье” гээд алга болчихсон. Бөхчүүд допинг хэрэглэдэг ч түүнийгээ нуудаг. Тэгснээ “Би допинг хэрэглээгүй” гэж зарлаад байдаг. Үнэн хэрэг дээрээ хэрэглэж байгаа. Өндөр үнээр авдаг. Үнэхээр төрмөл, байгалиараа бие бялдар сайн бөхчүүд байгаа л байх. Гэхдээ тэр нь цөөхөн” гэж ярьсан байдаг.

Энэ нэвтрүүлэг гарсны дараа МҮБХ-ноос АТГ-т хандаж, дээрх утга бүхий албан бичгийг хүргүүлсэн юм. 

АТГ-аас энэ талаар тодруулахад “Допингийн төрлийн бодис зарсан асуудлаас илүүтэй Допингийн эсрэг үндэсний төвийн ажилтнууд шинжилгээний хариуг өөрчилдөг эсэх асуудал нь манай шалгах ажил юм. Гэхдээ дээрх асуудал нь шалгах ажлын нэг хэсэгт ороод явах байх” гэлээ.

Допингийн төрлийн бодис авч, нутгийн бөхчүүддээ худалдсан Улсын аварга хэн байв гэдэг одоо олон нийтийн анхаарлыг хамгийн ихээр татаж байна. 

 

“Urban talk Show Ulaanbaatar” нэвтрүүлэг. Допингийн асуудал хөндөж ярьсан хэсгээс...

 

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(188.63.101.30) 2020 оны 02 сарын 06

Zuv shde.hamag iin shaaruud blsn buhchuuud

0  |  0
иргэн(202.9.46.143) 2020 оны 02 сарын 05

Монгол бөхөө үзэх үзэгч бид сүүлийн үеийн допинг ч гэх шиг, зарим бөхчүүдийн барилдааны үед гаргаж байгаа эвгүй байдал, баар ресторан хэсч тэнд гаргаж буй ааш араншин, бөхийн өргөөний маргаан гээд олон таагүй явдалууд үнэндээ өхөөс залхахад хүргэж байна. Ийм байдалтай үргэлжилвэл бөхийн өргөөг цирк болгож, улсын үйлдвэрийн газруудын улсын цолтой бөхөд өгдөг сул цалинг хүртэл болиулж, түрүүлсэн бөхөд бараг л генерал цол өгөх шахдаг хөөргөн зан зэргийг болиулах л хэорэгтэй . Ард түмнийхээ харй хүндэтгэлийг даахгүй байна шүү дээ.

0  |  0
зочин(66.181.166.196) 2020 оны 02 сарын 05

Оюунболдын асуудлыг яагаад шийдэхлгүй байна, шийдэх бүх нөхцөл нь бүрдсэн биш үү, допинг хэрэглэсэн нь шинжилгээгээр тонгтоогдсон уу тогтоогдсон, өөрөө Б сорьцоо шинжлүүлэхээс татгалзсан гээ биз дээ, энэ чинь допинг хэрэглэснээ хүлээн зөвшөөрсөн хэрэг биз дээ, наадмын комисс ч цолыг хурааж, эрхийг хасахаар шийдээ биз дээ одоо Женко бас өөр юу хэрэгтэй гэж

0  |  0
???(192.82.65.93) 2020 оны 02 сарын 05

Ямар сувгаар зарагдаад байгаам бэ? Дасгалжуулагчид нь зардаг, амжилттай зарвал аварга болдог, зэрэг цол хүртдэг гэж яригдаад байхийм??

0  |  0
Irgen(202.21.117.10) 2020 оны 02 сарын 05

Сүхбат л биз дээ зарсан авсан хоёрыг барих хэрэгтэй

0  |  0
zochin(202.126.89.147) 2020 оны 02 сарын 05

Допинг зуучилж ѳгч байгаа найзад нь хариуцлага тооцох хэрэгтэй

0  |  0
иргэн(202.9.46.99) 2020 оны 02 сарын 05

Допинг зардаг аваргыг яаралтай зарлаачээ,монгол бөхийг өөрчлөхгүйгээр цаашаа явах замгүй боллоо,үндэсний уламжлалаа сэргээж эрс өөрчлөлт хийгээчээ.бүх муу муухайгийн туйл монгол бөх боллоо.

0  |  0
зочин(202.55.191.194) 2020 оны 02 сарын 05

монголд бөх шиг хэрэггүй юм алга. баялаг бүтээхгүй, нийгэмд тусгүй, допинг хэрэглэнэ, даваа наймаалцана, талцаж хэрүүл зодоон хийнэ. бөх барилдуулахаа больчихвол яасан юм бэ

1  |  0
хао ма(103.111.68.3) 2020 оны 02 сарын 05

Бат-Эрдэнэ аваргыг гэж хүн амьтан яриад байна шдээ.

0  |  0
Top