The Voice Global Монголын оролцогч Б.Алунгоог онцлов

Б.Болорсүх | Zindaa.mn
2020 оны 02 сарын 05

Дэлхийн 70 гаруй оронд амжилттай зохион байгуулагдаж буй The Voice шоуны нэгдсэн суваг The Voice Global нэгдүгээр сарын шилдэг оролцогчдоо шалгаруулахад Монголын шоуны оролцогч Б.Алунгоо багтжээ.

The Voice Mongolia шоуны хоёрдугаар улиралд оролцсон Б.Алунгоо нь эхний шатанд Британийн охидын “Little Mix” хамтлагийн 2016 онд гаргасан “Secret Love Song” дууг сонгон дуулсан юм.

"Voice Mongolia" шоунд хоёр дахь удаагаа оролцож байгаа Б.Алунгоо өмнөх улиралд эхний шатанд мөн тэнцэж, Ука шүүгчийг сонгосон ч дараагийн шатандаа Укагийн сонголтод багтаагүй билээ.

Харин энэ удаад дөрвөн шүүгчийн бүгдийнх нь анхаарлыг анхаарлыг татаж чадсан Б.Алунгоо дасгалжуулагчаараа дуучин Д.Болдыг сонгосон. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top