АСУУЛГА: Оросууд Монголын талаар юу мэддэг вэ!

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 06

ОХУ-ын “Mail.ru” цахим сүлжээнээс уншигчид дундаа Монголын талаар юу сонирхож байгааг нь асуужээ.

Ингээд оросууд Монголын талаар хэр мэдлэгтэй байгааг нь сонирхоцгооё.


-Хэрэв ажлын газраас Монголд аялах эрхээр шагнавал, энэ нь доромжлол уу, шагнал уу?  

http://otvet.mail.ru/question/1649167/ 

-Монголчууд тийм баян юм уу? Яагаад тэд Орост ирж ажиллахгүй байна?

http://otvet.mail.ru/question/18602261/ 

-Монгол гэж улс байдаг уу? Эсвэл газар зүйн багш нар тоглоод байна уу? 

https://otvet.mail.ru/question/54172554

-Хөөрхий Монгол! Хэнд ч хэрэггүй! Орост, Хятадад хэрэггүй, бүр Америкт ч хэрэггүй. Монголд тийм муухай юм байх даа.

http://otvet.mail.ru/question/15465484 

-Монгол айлд зочлоход эхнэрээ найр тавьж өгдөг гэсэн үнэн үү?

https://otvet.mail.ru/question/80810930 

-Тахиа шувуу биш, Монгол гадаад биш, Биеийн тамир хичээл биш гэдэгтээ санал нийлэх үү? 

http://otvet.mail.ru/question/52073771 

-Монголд амьдрал байдаг болов уу? 

http://otvet.mail.ru/question/53243840

-Монгол гэж улс дэлхийн карт дээр дэмий баахан зай эзлэх юм гэж боддог уу?

http://otvet.mail.ru/question/23768857 

-Манай сургуулийн түүхийн багш Монголыг улс биш гэж хэлсэн. Яагаад? 

http://otvet.mail.ru/question/79621145 

-Монголчууд гар утасгүй яаж амьдардаг юм бол? 

http://otvet.mail.ru/question/9699194 

-Монголд интернэт байдаг уу?

http://otvet.mail.ru/question/42958084 

-Монголд адуу, тэмээ, монгол хүн гурав л байдаг гэдэг үнэн үү?

http://otvet.mail.ru/question/7688172 

-Адуу, монголчуудаас өөр үзэх юм тэнд байдаг уу?

http://otvet.mail.ru/question/23424606 

-Яагаад байгалийн баялаг ихтэй байж, Монгол ийм ядуу байдаг юм бэ? Яагаад гадаадын хөрөнгө оруулагчид орж ирэхгүй байна?

https://otvet.mail.ru/question/71235324 

-Яагаад Монгол Улс Хятад, ЗХУ-ын мэдэлд ороогүй юм бол? Тийм сонирхол татахгүй орон уу?

https://otvet.mail.ru/question/167343590 


ХАРИН МОНГОЛЧУУД ОРОСЫН ТАЛААР ИЙМ МЭДЛЭГТЭЙ БАЙНА

ОХУ-ын “Моя планета” сэтгүүлийн газраас гадаадад хүмүүс Орос орон болон оросуудын тухай ямар бодолтой байгаа талаар судалгаа явуулдаг уламжлалтай. Их Британи, Египет, Турк, Испани, Энэтхэг, Итали, Таиланд, Япон, Лаос, Дани, Аргентин, Мексикийн иргэд хэдийн тэдний “байцаалтад” өртсөн. Нэгэн дугаарт нь монголчууд Оросын талаар юу боддог талаар гарсан байна.

Орос гэж хэлэхэд танд хамгийн түрүүнд юу бодогддог вэ?
 


 

  • Жүжигчин Г.Эрдэнэбилэг “Станиславскийн систем. Бид тэр системээр хичээллэдэг байлаа. Манай хоёр ард түмэн ах дүүгийн барилдлагатай. Манай төр засгийн тэргүүн орос эхнэртэй байсан. Орос гэхээр урлаг гэсэн үг орж ирдэг. Би хоёр удаа ОХУ-д урлагийн наадамд оролцож байсан” гэжээ.
     


 

  • Зураач Баттогтох: Ах дүүгийн найрамдал, Путин, чебурашка. Багаасаа тоглож өссөн чебурашкагаа одоо хайгаад олдоггүй. Хаана ч зарахаа байж.
     


 

  • Биологч Балжинням: Орос гэж хэлэхэд шинжлэх ухаан гэсэн үг хамгийн түрүүнд орж ирдэг. Шинжлэх ухааны анхны номоо би орос хэл дээр уншиж байлаа. Мөн архи, газар нутаг, найрамдал, Сергей Безруковынх шиг цэнхэр нүд. Оросуудын талаар бодоход В.Путин санаанд буудаг.
     


 

  • Рестораны эзэн Я.Энхээ: Архи. Би “хуурай хууль” гарсан байх үед Орост сурч байсан. Тэр үед архи хамгийн үнэтэй зүйл байлаа. Архигүй бол хэнтэй ч нөхөрлөж, харилцаж болдоггүй байсан. Мөн загасчлал. Оросууд бардам, өөрсдийгөө бусдаас илүү гэж үздэг. Энэ тал дээр бид төстэй.
     


 

  • Бизнес эрхлэгч Ч.Ганбаатар: Хуучин андууд. Хэвлэл мэдээллээр Оросын талаар ташаа мэдээлэл их гардаг. Манай хоёр орны хооронд зөрчил байхгүй ч оросууд хамтран ажиллах тал дээр идэвхгүй байна гэж боддог. Уг нь эдийн засгийн салбарт илүү ойр хамтран ажиллахыг хүсдэг. Миний насны хүмүүст Оросын соёл ойр. Орос хэл мэддэг бидний үеийнхэн орос телевизийн нэвтрүүлэг үздэг. 40-өөс доош насныхан барууны суваг үзэх дуртай.



 

  • Орчуулагч Эрдэнэчимэг: Орос бол Монголд хамгийн ойр ард түмэн. Шинжлэх ухаан. Би орос хэл дээр дэлхий дахины мэдээлэл авдаг. Орос хэл бусад гадаад хэл сурах суурь болсон. Агуу орон. Алтан Орд улсын эсрэг тэмцэхдээ Оросын ван ноёд нэгдэж, ирээдүйн Орос гүрний суурийг байгуулсан.
     


 

  • Лам Пүрэвням: Агуу орон. Хүчтэй ард түмэн. Саван, халуун ус. Миний өвөө эмээ Зөвлөлтийн эмч нар монголчуудад ариун цэвэр, соёл, шүдээ угаахыг зааж өгснийг одоо болтол дурсан ярьдаг
     


 

  • Лам Базарсад: Лениний төрсний 100 жилийн ойгоор оросууд манай тосгонд хөдөө аж ахуйн цогцолбор, Улаанбаатарт орон сууцны 3, 4-р хороолол барьж өгсөн. Тийм болохоор юуны өмнө тусламж, аж ахуй гэсэн үг орж ирж байна. Гуравдугаарт чанар. made in Russia бичигтэй барааг бид хамгийн түрүүнд авдаг.
     


 

  • Инженер Итгэлдорж: Боловсрол, хамтын түүх. Олон мянган монголчууд ЗХУ-д үнэгүй сурч байсан. Одоо тэд нийгмийн бүх салбарт амжилттай ажиллаж байна. Хэдэн жилийн өмнө ОХУ манай өрийг тэглэсэн. Үүнийг бүгд мэддэг, талархаж явдаг.
     


 

  • Санхүүч Сарантуяа: Баясгалантай, идэвхтэй хүмүүс. Хүчирхэг улс, амттай бүтээгдэхүүн. Ялангуяа сайн хоолтой. Орост үйлдвэрлэсэн л бол юу ч байсан худалдан авдаг. Хятад Оросын хэн нэгнийг сонго гэвэл бид Оросыг сонгоно.
     


 

  • Инженер Хандаа: Зөвлөлт Монголын найрамдал. Асар том орон. Манай ард түмэн оросуудыг хүндэтгэдэг. Та нарыг муулж байхыг би гудамж, ажил дээрээ ч сонсож байгаагүй.

 

 

  • Бизнес эрхлэгч Гүнбилэг: Найз нөхөд, хайр дурлал, Москва. 1998-2002 онд би Москвагийн 840 дүгээр сургуульд суралцсан. Гадаадад орос хэл сонсохоор төрөлх хэл шиг л санагддаг. Би Москвад нэг охинтой уулздаг байсан. Түүнд том баавгай бэлэглэснийг минь одоо хүртэл хадгалдаг.

Сэтгэгдэл ( 24 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ц.НЯМДОРЖ(139.5.217.132) 2024 оны 01 сарын 17

ЗӨВЛӨЛТ ОРОСЫН НКВД БОДЛОГО ЗОРИЛГОТОЙГООР ТУСГАЙ ДАЛГАВАР БҮХИЙ ОРОС ЭХНЭРҮҮД МОНГОЛЧУУДЫН ӨВӨРТ ХИЙЖ ХУРИМ НИЙЛҮҮЛЭГИЙГ НЬ ТУСГАЙЛАН ЗОХИОН БАЙГУУЛЖ МОНГОЛ РУУ ИЛГЭЭЖ ИРСЭН ГАШУУН СУРГАМЖИТ ТҮҮХ ҮЛДСЭН !!! 90 ОНЫ АРДЧИЛСАН ХУВЬСГАЛ ГАРАНГУУТ БҮГД СҮҮЛЭЭ ХАВЧИН ЭХ НУТГАА БАРААДЦГААСАН НЬ БАС ГАШУУН ҮНЭН!!!

0  |  0
zoshin (139.5.216.194) 2020 оны 02 сарын 13

daan sh dee olon jil ahan duus hairamdal gej bodoj yblaa

0  |  0
B.Damdindorj(66.181.161.49) 2021 оны 03 сарын 23

Oros gj zugeer l balmad,huuchinshigee uls bh shu!!!

1  |  0
Kkk(150.129.143.213) 2020 оны 02 сарын 07

Ivanuud bol zevuun garuud shdee.xeden baga yastan undestnee deerelxeed surcan oorsdiigoo tenger n amitad gd oilgocon.gtl baruund bol ivanuud xamgiin zerleg buduuleg arxichindaa ordog.

0  |  0
АРД(202.9.46.157) 2020 оны 02 сарын 07

МОНГОЛЧУУД БИД ӨӨРСДӨӨ ХҮЧИРХЭГ, ЭВ НЭГДЭЛТЭЙ, БИЕЭ ДААСАН ҮЗЭЛ БОДОЛТОЙ БАЙХ ЮМ БИДЭНД ХҮРЭХГҮЙ ГАЗАР, ЧАДАХГҮЙ ЗОРИЛГО БАЙХГҮЙ ГЭДГИЙГ ТҮҮХ ТОД ТОМРУУН ХАРУУЛСАН БИЛЭЭ, БИД ХАМТДАА ХҮЧДЭЭ ГЭДГЭЭ БҮҮ МАРТААРАА ХОЛ ОЙР БАЙГАА АХАН ДҮҮС МИНЬ

0  |  0
Эрка(202.21.115.126) 2021 оны 03 сарын 23

Оросууд бүдүүлэг ард түмэн.Хамгийн энгийн жишээ дурдах юм бол 70 жил Монголд ажилж амьдрахдаа сайн байна уу архи ууя гэдэг хоёрхон үгийг сайн сурсан байсан.Өөрийн түүх сурах бичигт манай тухай үнэнийг оруулах маш дургүй одоо ч хэвээрэй байгаа.

1  |  0
Нарангэрэл(202.131.231.86) 2021 оны 04 сарын 28

оросуудаас монгол угсаатнаа эргүүлж авах хэрэгтэй авах ч болно. уг чанартай оросуудын түүхийг бид монголчууд бүтээж өгсөн юм. биднийг хүчирхэг байхад тэд монголчуудын боол нь байсан болохоор түүхэндээ аль болох дороо буурай мэтээр сургадаг юм. сүүлийн үеийн оросууд ийм л болсон

3  |  0
mn(202.131.243.186) 2020 оны 02 сарын 07

АЛЬ АЛЬ БАЙР СУУРЬ ҮНЭН ШҮҮ. ЭНЭНД ХЭНИЙГЭЭ Ч БУРУУТГАХ БИЛЭЭ.

0  |  0
жэсс(202.126.88.153) 2020 оны 02 сарын 06

50 ЖИЛЫН ДАРАА БИД ӨСЧ ҮРЖЭЭД БУРИАД, ТУВАГАА АВНА 100 ЖИЛЫН ДАРАА УРАЛ ХҮРТЭЛХ ГАЗАР НУТАГАА ЭРГҮҮЛЖ АВНА . ЭНЭ МӨРӨӨДӨЛ БИШ ШҮҮ ЭНЭ ОДОО Ч ЯВАГДАЖ БАЙГАА ПРОЦЕСС .ОРОСУУД ТӨВ РҮҮГЭЭ НҮҮДЭЛЛЭЖ БАЙГАА ӨӨРСДӨӨ Л ЯВААД ӨГНӨ.

0  |  0
Pbsn(103.212.119.95) 2020 оны 02 сарын 06

Orosudig haral ideg novshin deerengui lalarud yduu tulda iim bga ym sehvel mongolig shatrin holog deer tavina biz

0  |  0
Zochin(66.181.161.66) 2020 оны 02 сарын 07

Miniiheer orosuudiig deeremchin, hulgaich, aluurchin gej boddog. Mongolchuudiin ulger duurial ni orosuud. Uur magtaad baih zuil barag l baihgui. Bas tedniig bidnii uwug deedes bii bolgoj, huchirhegjuulsen

1  |  1
Ивануудад(103.14.37.7) 2020 оны 02 сарын 06

Угаасаа иванууд ийм л хандлагатай штээ

0  |  0
Арро(202.126.89.102) 2020 оны 02 сарын 08

Монголчууд амьд үлдэхийн тулд Ах Ах гэж долигнож явдагаас биш оросууд Монголыг тоодоггүй нь үнэнштээ. Монгол хүн орос хүний хажууд яаж ч мэрийгээд нүүдэлчин бүдүүлэг гэх имижээ өөрчилж чаддаггүй л юм даа

3  |  0
H(202.21.109.33) 2020 оны 02 сарын 06

Hujaanuudaas dor sheesnuud u

1  |  0
bat (103.14.38.10) 2020 оны 02 сарын 06

Tuuh davtagdana,CHINGIS haan ergen turuud orosuudiin umhii amand tugalga tsutgah bolno

1  |  0
ХА ХА ХА(66.181.160.66) 2020 оны 02 сарын 06

ЯМАР ТЭНЭГИЙН ОРЧУУЛГА,ЯРИЛЦЛАГА ВЭ?.ИЙМ ЮМ НИЙТЛЭХЭЭС ИЧЭЭЧ ЛАЛАРАА МОНГОЛ ХЭЛ МЭДЭХ ҮҮ ??????

2  |  0
zochin(150.129.143.222) 2020 оны 02 сарын 06

kkkk ivanuud 70 jil orosiin zaasan zamaar yabaad doloon dor yum blson 30 jil uursduu yabj bn o oos ehelsen mhl chuud zarim biznesiin salbart ivanuudaas ilvv garsan ivanuud booj vhej bga shu de ivanuudiig amerikuudtai haritsuulj ineeldeh vv mgl toi ch haritsuulah blomjgui bltloo dooshoo orson shd ivanuud kkkkkk

1  |  0
THE HU(202.9.47.54) 2020 оны 02 сарын 06

ХҮ ХАМТЛАГИЙН УРАН БҮТЭЭЛЭЭР ОРОСУУДЫН СЭТГЭЛГЭЭ БАЙР БАЙДАЛ ӨӨРЧЛӨГДӨЖ ЭХЭЛЖ БАЙНА , ӨМНӨ НЬ ДАЙСАГНАЖ ХАРДАГ БАЙСАН БОЛ ОДОО ИНГЭЭД ХАРАХААР АДИЛХАН Л ХҮН АСАР АВЪЯАСЛАГ МУНДАГ ЗАЛУУС БАЙНА , ШҮТЭЖ БАЙНА БИШИРЧ БАЙНА МОНГОЛ АХАН ДҮҮС МИНЬ ГЭСЭН БИЧВЭРҮҮД МАШ ИХ ИХЭССЭН БАЙНА ЛЭЭ. МОНГОЛЫН РОК УРЛАГИЙГ ХҮНДЭТГЭЕ ГЭХЧЛЭН. ТЭРНЭЭС ӨМНӨ ДЭЭР БИЧСЭН МЭДЭЭЛЭЛТЭЙ Л БАЙСАН БАЙХ. СҮҮЛИЙН НЭГ ЖИЛ БОЛ ШАЛ ӨӨР ШҮҮ. ЯЛАНГУЯА ХӨГЖИМ СОНИРХОГЧ ЗАЛУУСЫН ХУВЬД. АЯГҮЙДВЭЛ ИРЭХ ЖИЛЭЭС ОРОСТ УРЬЖ ТОГЛУУЛНА ДАА. ХАРЖ Л БАЙГААРАЙ

2  |  0
Jiriin mongol(89.113.143.22) 2020 оны 02 сарын 06

оросод 7 жил амьдарч байна дунд нь амьдрах тусам оросуудыг үзэн ядах сэтгэл төрдөг. Өөрсдийгөө их мундаг хүмүүс гээд бодцон монгол гэж мэдэх ч үгүй хэдэн багуудтайгаа адил халтар балиар заваан хүмүүс гэж бодон дээрэлхүү хандаж хүн гэж үздэггүй ххүмүүс шдээ

4  |  0
Зочин(192.82.75.159) 2020 оны 02 сарын 06

ДАЛАН ЖИЛ КОЛОНИ НЬ БАЙЖ ТАРХИА УГААЛГАСАН УЛС ИНГЭЖ ХЭЛЭХЭЭС ӨӨР ЯАХАВ ДЭЭ. КОЛОНИЙН СЭТГЭЛГЭЭНЭЭСЭЭ САЛЖ ЧАДАХГҮЙ ОДОО БОЛТОЛ ОРОС АХ ГЭЭД Л ДАЛДГАНААД БАЙХАД НӨГӨӨ ОРОСУУД ЧИНЬ МАНАЙ УЛС ҮНДЭСТНИЙГ ЯАЖ ДОРОМЖИЛЖ БАЙГААГ ХАРЖ БАЙНА УУ. АЧИР ДЭЭРЭЭ ОРОСУУД ЧИНЬ ОЛОН ЗУУНЫ ТУРШ МАНАЙ КОЛОНИ ЯВСАН ГЭДГЭЭ МАШ ИХ НУУЖ ЯВДАГ УЛС ДАА.

3  |  0
Bi (66.181.181.49) 2020 оны 02 сарын 06

Orosuudiin mongoliig uzeh uzel uneheer uur hurgemeer yuma

2  |  0
Ххххх(192.82.70.42) 2021 оны 03 сарын 23

Одоо ах ах гээд пялдагадаад байх хэрэггүй хэцүү болсон ах гэдгийг сайн бодох хэрэгтэй

3  |  0
Монгол (182.160.36.106) 2020 оны 02 сарын 06

Хэдхэн бараан бодолтой хүний үгээр бүгдийг дүгнэж болохгүй бас туйлбаргүй худалч дарга нараас болж алдсан нэр нүүрийг ч бодох хэрэгтэй Ер нь ямар ч Монгол хүн нэрээ улсаараа овоглож явдагаа хаана ч санаж явах хэрэгтэй

1  |  0
Зочин(122.201.31.78) 2020 оны 02 сарын 06

Бид хөгжиж дэвших хэрэгтэй байна даа. Улс төрийг авилгач, худалч , танхай нөхдүүдээс салгаж суурь хүмүүжилтэй эрдэм мэдлэгтэй эх орон, хүн ардаа гэсэн сэтгэлтэй тийм л хүмүүст төрийн жолоогоо атгуулж байж л бидний амьдрал тэгширч бусад улс оронд эерэг бодол төрүүлэх бизээ. Эх орон минь тэр чигээрэй баялаг

3  |  0
Top