Хэрэв алдартнууд хөлбөмбөгчин байсан бол...

2020 оны 02 сарын 10

Италийн уран зураач Фабрицио Биримбеллигийн “Cultural F.C” төслийг танилцуулж байна. Энэ төслийн хүрээнд Фабрицио агуу уран бүтээлчдийг хөлбөмбөгийн шигшээ багийнх нь өмсгөлтэй зурсан юм.

Сальвадор Дали

“Сюpреaлизм гэдэг бол Би” гэж Сальвадор Дали хэлсэн билээ. Түүнийг агуу суутан, галзуу амьтан зэрэг янз янзаар нэрлэж байсан.

Винсент Ван Гог

Голландын багийн өмсгөлтэй Ван Гог өрөөсөн чихээрээ бүхнийг сонсохыг хүсэж байна.

Леонардо да Винчи

Бараг бүх зүйлийг зохион бүтээсэн Леонардо да Винчид “Скуадра адзурра”-гийн өмсгөл тун сайхан зохижээ.

Уильям Шекспир

Тэр бол Английн шигшээ багийн ахлагч болох ёстой хүн.

Оскар Уайльд

Ирландад төрсөн энэ зохиолч маш богино үгээр утга санааг яруу тодоор илэрхийлдэг байлаа.

Франц Кафка

Прагад төрсөн тул түүнд Чехийн өмсгөл өглөө.

Юкио Мишима

Жинхэнэ самурай, Японы сонгодог цөөхөн зохиолчдын нэг.

Александр Пушкин

ЗХУ-ын шигшээ багийн довтлогч Пушкин.

Федор Достоевский

ОХУ-ын шигшээ багийн хамгаалагч Достоевский.

Хорхе Луис Борхес

Жаран нас хүрсэн хойно нь түүнд алдар нэр ирсэн. Лео Мессигийн авч чадаагүй Дэлхийн Цомыг тэвэрчээ.

Аристотель

Энэ гүн ухаанчийг Грекийн шигшээ багийн дасгалжуулагчаар томилоход яг тохирно.

Марсель Пруст

XX зууны хамгийн содон зохиолчдын нэг Францын шигшээ багт орно.

Амадеу ди Соуза-Кардозу

Постмодернизмийн төлөөлөгч энэ зураачийг Португалын шигшээ баг авсан.

Астрид Линдгрен

Шведийн алдарт зохиолч Линдгрен.

Фрида Кало

Мексикийн зураач Кало хөрөг зургаараа алдаршсан.

Людвиг ван Бетховен

Германы хөгжмийн зохиолч тэрээр улаан хуудсаар торгуулсан мэт харагдаж байна.

Фредерик Шопен

Польшийн алдарт хөгжмийн зохиолчийн дүр Италийн багийн Пирлотой тун төстэй.

Габриель Гарсия Маркес

“Зуун жилийн ганцаардал”-ыг зохиосон хүн 100 дугаартай тоглох нь мэдээж.

Пабло Неруда

Пабло Неруда гэдэг нь Чилийн Рикардо Рейес хүү 17 настайдаа авсан нууц нэр юм.

Эдуардо Галеано

Уругвайн сэтгүүлч, зохиолч бөгөөд хөлбөмбөгч болохыг мөрөөддөг байжээ.

Никола Тесла

Австри-Унгарын эзэнт гүрний бүрэлдэхүүнд байсан Хорватад төрсөн серби эр Теслаг ямар улсын шигшээ багт оруулах вэ?

Эдвард Мунк

Алдарт “Хашгираан” зургийнхаа өмнө зогсож байна.

Назым Хикмет

Туркээс хөөгдсөн турк зохиолч.

Ханс Кристиан Андерсен

Данийн багийн хамгийн алдарт тоглогч.

Вольфганг Моцарт

Австрийн бахархал болсон Моцарт.

Вила-Лобос

Бразилаас төрсөн алдартай хөгжмийн зохиолч.

Рене Магритт

Бельгийн сюрреалист зураач.

Эдгар Аллан По

Америкийн зохиолч, яруу найрагч мөрөн дээрээ “Хэрээ” суулгасан нь учиртай.

Роберт Льюис Стивенсон

Шотланд улсыг адал явдалт зохиолоороо алдартай Стивенсон төлөөлсөн.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top