Нийслэл хотод удаа дараа автомашины дугуй хулгайлж обудыг нь салгаж худалдан борлуулдаг байсан этгээдийг илрүүлжээ.
Тодруулбал, Нийслэлийн Баянгол, Чингэлтэй, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс удаа дараагийн үйлдлээр автомашины дугуй хулгайлж иргэдийг хохироосон 28 настай М гэгчийг хоёрдугаар сарын 7-ны өдөр Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн эрүүгийн цагдаагийн тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Э.Очирбат нь илрүүлэн шалгаж байна. Урьдчилсан байдлаар М гэгч нь 10 орчим автомашины 21 орчим дугуйг хулгайлсан болох нь тогтоогдоод байна.
Иймд, иргэд автомашинаа камерын хяналттай, зориулалтын авто зогсоолд байрлуулах, автомашиндаа дохиолол суулгуулах зэргээр өөрөөс шалтгаалах урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.
Сэтгэгдэл ( 3 )
Хулгайч алуурчдын нэрийг нууцалдаг,царайг харуулдаггүй энэ цагдаагийнхан холбоотой байна уу эсвэл тэднээс айгаад байна уу Иргэд биднээс нуусны гайгаар тэд чинь биднийг мэхэлж айлгаж дээрэмдэж байна. Та нарт давтан үйлдэл гэж бүртгэхээс өөр ажилгүй мэт.Гэмт хэрэгтэн ил байх ёстой бид урьдчилан сэргийлж амиа хүртэл хамгаалах боломжтой болно.