У.Хүрэлсүх: Цагаан сараар бид хариуцлагатай улс гэдгээ харуулах ёстой

2020 оны 02 сарын 17

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Халдварт өвчин судлалын үндэсний төв, Цэргийн төв эмнэлэг, Улсын Нэгдүгээр төв эмнэлэгт тус тус ажиллаж, болзошгүй эрсдлийн үед ажиллах бэлэн байдлыг шалгав.

Шинэ коронавирусын дэгдэлтийн эрсдлээс урьдчилан сэргийлж, эмнэлгүүд өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагаар ажиллаж байна. БНХАУ-д гарсан шинэ коронавирусын дэгдэлттэй холбоотойгоор ДЭМБ-аас манай улсад  2020 оны нэгдүгээр сарын 21, 25, хоёрдугаар сарын 11-нд гурван удаагийн эрсдлийн үнэлгээ хийж, сүүлийн үнэлгээгээр шинэ коронавирусын халдвар зөөвөрлөгдөн орж ирэх өндөр эрсдэлтэй бүсэд тооцоод байгаа билээ. Иймд орон даяар өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж, эрүүл мэндийн салбарт “Тохиолдлын удирдлагын тогтолцоо”-г нэвтрүүлж, шаталсан арга хэмжээ авч, нэгдсэн зохион байгуулалтаар ажиллаж байна.

Өнгөрсөн хугацаанд Монгол Улсад халдвартай улс орноос зорчиж ирсэн нийт  132 иргэнийг тусгаарлан сэжигтэй тохиолдлоор бүртгэж, тусгаарлан шинжилсний 87 нь Улаанбаатар хотод , 45 нь 15 аймагт бүртгэгдснээс шинжилгээний хариугаар бүгд үгүйсгэгдсэж, тус вирусээр халдварлагдаагүй болох нь тогтоогдсон билээ.  Одоогоор ХӨСҮТ-д гурван хүн тусгаарлагдсаны нэг нь өчигдөр шөнө Токио-Улаанбаатар чиглэлийн онгоцоор иржээ. Харин Гашуунсухайт боомтоор орж ирсэн 12, Замын-Үүд боомтоор орж ирсэн 1 хүнийг тус тус орон нутгийн эмнэлгүүдэд тусгаарлан ажиглалт хийж байна. Болзошгүй эрсдлийн үед ашиглахаар ХӨСҮТ-д 200 ор, ЦТЭ-т 50 ор, УНТЭ-т 65 орыг тус тус бэлдэж, шаардлагатай тохиолдолд ЦТЭ-ийг бүрэн тусгаарлаж хоёр цаг хагасын дотор нүүлгэн шилжүүлэлт хийхээр бэлтгэл хангасан байна.

ХӨСҮТ-д иргэдээс 103,102,100 дугаарын утсаар дуудлага мэдээлэл 24 цагаар хүлээн авч, өрхийн эмнэлгүүдийн үйлчилгээг гэрт нь хүрч хийх байдлаар Нийслэл даяар зохион байгуулалтад оруулжээ. Энэхүү уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхий сайд өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагаар ажиллаж байгаа эмч, сувилагч, асрагч, эмнэлгийн ажилтан албан хаагчдад илүү цагийн хөлс олгохоо мэдэгдэж, лхагва гаригт Засгийн газрын хуралдаанаар санхүүжилтийг шийдвэрлэнэ гэв. Мөн халдварт өвчний яаралтай дуудлагад хот дотор  явдаг түргэн тусламжийн тэрэгний хүрэлцээ муу, парк шинэчлэлт хийх шаардлагатай хүсэлтийг ХӨСҮТ-ийн удирдлагууд гаргахад УАЗ- Фургон маркийн гурван автомашиныг өнөөдрөөс ХӨСҮТ-д өгөхөөр ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл газар дээр нь шийдвэрлэв.

Шинэ коронавирусын голомтын бүс БНХАУ-д гарсан дэгдэлтийн үеийн өвчлөлийн байдлаас үзэхэд тус вирусын халдварын эмнэлзүйн шинж нь амьсгалын хурц дутмагшил,  бөөрний дутагдалд хүргэж байгаа учир АХБ-ны 4,2 тэрбум төгрөгийн санхүүжилтээр амьсгалын болон диализын аппаратыг нэмэлтээр захиалж энэ сарын 25-ны өдөр ХӨСҮТ- д нийлүүлэхээр болжээ.

Сэжиглэгдсэн иргэдийн шинжилгээг ХӨСҮТ-ийн лабораторид хийж байгаа бөгөөд АНУ, Япон улсын халдварт өвчин судлалын лабораторитай яг ижил түвшинд хийж байгаа аж. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх эмнэлгүүдийн үйл ажиллагааны бэлэн байдалтай танилцаж, цаг үеийн мэдээлэл сонсоод эмч, сувилагч, эмнэлгийн нийт ажилтан албан хаагчдад талархал илэрхийллээ.

Тэрээр хэлэхдээ;

  Дэлхий нийтийг цочирдуулж, тахлын хэмжээнд хүрч буй шинэ коронавирусын халдварын дэгдэлтийн энэ үед УОК, ЭМЯ, ХӨСҮТ болон нийт эрүүл мэндийн салбарын эмч ажилтан сувилагч мэргэжилтнүүд та бүхэн маань өдөр, шөнөгүй нойр хоолоо умартан өргөсөн тангарагтаа үнэнч ажиллаж байгаад Улсын Ерөнхий сайдын хувьд, иргэн хүний хувьд баярлаж байна, Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийлье. Хүнд хэцүү цагийг хамтдаа амжилттай давж, баярлан уулзахыг ерөөе.

Цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан үүрэгт ажлаа цаг хугацаанд нь чанартай сайн гүйцэтгэж байна гэж үзэж байна. Та бүхнээс хамгийн сүүлийн үеийн бодит мэдээллийг цаг алдалгүй авч ажиллаж байна. Газар дээр нь нөхцөл байдалтай нь танилцаж Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэх шаардлагатай зүйлстэй биечлэн танилцах зорилготой. Шийдвэрүүдийг цаг алдахгүй гаргаж ажиллана. Урьдчилан сэргийлэх зорилгоор авч хэрэгжүүлэх арга хэмжээнд шаардлагатай тоног төхөөрөмжийн хангалтыг хийхийг үе шаттай шийдвэрлэх хэрэгтэй байна. Бурханы авралаар, та бүхний хичээл зүтгэлийн үр дүнгээр шинэ коронавирус илрээгүй байна. Энэ бол том амжилт. Өмнө нь манай улс хэд хэдэн нийгмийн өвчнийг даван гарч чадаж  байсан туршлагатай. Хамгийн гол нь урьдчилан сэргийлэх арга хэмжээ сайн авч, ард иргэдээ сэтгэлзүйн хувьд бэлдэх ёстой. Хүн бүрийн ажлын хариуцлага, сахилга бат, дэг журам чухал. Иргэддээ ойлгуулах ёстой. Засгийн газар, УОК арга хэмжээг шат дараалан авч байгаа.

Шинэ коронавирусын аюул дэргэд, хаалга тогшиж байна. Иймд үед дэлхийн улс орнууд тэр дундаа өндөр хөгжилтэй улс орны эрүүл мэндийн байгууллагуудаас та бүхэн дутахгүй шуурхай, амжилттай ажиллаж байна гэж харж байна. Иймээс хамгийн чухал зүйл урьдчилан сэргийлэх арга хэмжээ байна. Мэргэжлийн байгууллагын зохион байгуулалт, зөвлөгөөний дагуу  Засгийн газар, УОК оновчтой шийдвэр гаргаж ажилламаар байна. 

Цагаан сарын баярыг хязгаарлаж, нийтийн арга хэмжээнүүдийг цуцласан нь чухал юм гэдгийг иргэдэд шинжлэх ухааны үүднээс тайлбарлаж өгөхийг хүсч байна. Иргэд ч төрөөс гарсан шийдвэрийг, эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудын зөвлөгөөг даган хэрэгжүүлнэ гэдэгт итгэж байна. Үүний дараа Монголын ард түмэн ямар хариуцлагатай хүмүүс вэ гэдгийг энэ үйл явдал харуулах байх. Иргэд маань өөрийн эрүүл мэнд, үр хүүхдийнхээ аюулгүй байдал, ахмад настнуудынхаа амь нас, улсынхаа аюулгүй байдал, үндэстнийхээ тусгаар тогтнолыг бат бөх байлгая гэж бодож байгаа бол хариуцлагатай байх ёстой. Хүн бүр маскаа зүүх хэрэгтэй. Цагаан сарын баяраар айл хэсэхгүй байх хэрэгтэй.

Бүх зүйлийг төрөөс хангах боломжгүй иргэн хүн өөрийнхөө, бусдын, гэр бүлийнхээ эрүүл мэндийг хамгаалах ёстой. Энэ бол Монгол хүний үүрэг гэж ойлгох хэрэгтэй. Иргэн бүр, айл өрх бүр, аж ахуй нэгж байгууллагууд урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч аюулт өвчний эсрэг хамтдаа сэргийлж, тэмцэж чадвал аюул осолгүй, халдварт өвчний дэгдэлт холуур тойрч гарч чадна гэж итгэж байна. Иймд иргэдээ хариуцлагатай, үүргээ биелүүлэхийг уриалж байна” гэсэн юм.  

Шинэ коронавирусын халдвар авсан иргэнийг эмчлэх эмчилгээний явцад хоногт 20-25 ширхэг нэг удаагийн халдвар хамгааллын иж бүрэн хувцас хэрэглэл шаардагдах бөгөөд энэ нь их хэмжээний нөөцийг шаардаж буй юм. Үүнд зориулж ЭМЯ-аас Олон улсын бусад холбогдох байгууллагуудаар дамжуулж ирэх долоо хоногт бүрэн хангалт хийхээр шийдвэрлэж чадсан гэж ЭМ-ийн сайд мэдэгдлээ.

 

2020 оны хоёрдугаар сарын 17-ны өглөөний 08:00 цагийн байдлаар БНХАУ-д шинэ коронавирусын халдвар авсан иргэдийн тоо 70533, нас барсан хүний тоо 1767 болж, дэлхийн 26 оронд халдвар гараад байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

 
 

Сэтгэгдэл ( 29 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Жаргалсайхан(203.217.139.225) 2020 оны 02 сарын 18

Сэтгэл гароган ажиллаж байгаа хүмүүсдээ талархаж байна. Харин ард иргэд одоо дор бүрнээ хариуцлагатай байх тал дээр маш анхааарах хэрэгтэй. цаашдаа үүгээр далимдуулан нийгмийн хариуцлага, бусдын өмнө хүлээх хариуцлага гэдгийг бүүр сайн хэвшүүлж өгмөөр байна. Ер хувь өөртөө өндөр хариуцлагатай байхад халдварт өвчин битгий хэл байгалийн гамшигт хүртэл ажрахгүй гэж бодож байна. Энэ маш чухал шүү.\n

1  |  0
Zochin(66.181.161.47) 2020 оны 02 сарын 18

Tsagaan sar temdegleh tal deer hotiinhon bol gaigui arai uhamsartai handah bolov uu. Huduuniihun l tsagaan sar hiih geel buun huurtsug bolj bgaa boltoi .

0  |  0
Б (139.5.216.12) 2020 оны 02 сарын 18

TV 9 гадаад мэдээгээр Гантулга гуай Монголын засгийн газар өвчинийг нуун дарагдуулж байна гэж өдөр бүр мэдээлээд байна. Олон нийтийн суваг шүү дээ. Худлаа бол өдөр бүр мэдээлэхгүй байх .Хэнд итгэх вэ.

1  |  0
Ахмад сэхээтэн(192.82.71.19) 2020 оны 02 сарын 18

Очиж танилцаад дутагдалтай хувцас хунар анхаарал хандуулахаар шийдэж байгаа л даа!\nҮгээр урам хайрлаж зоригжуулаад гэдэг бол удирдлага хүнээс гарах сайхан чанар шүү дээ!\nСоц-н үед бид бол урам уралдаан, залуусын болон олон нийтийн байгууллагынхаа уиагаар л зоригжоод коллёзтив сайтай хамт олон гэдэг ямар ч ажилд сайхан орж бүтээдэг байждээ!

1  |  0
Хов(192.82.69.223) 2020 оны 02 сарын 18

Иргэд хувь хуний хувьд хариуцлагатай байцгаая!!

1  |  0
зочин(66.181.189.178) 2020 оны 02 сарын 17

Хүндэтгэх шалтгаантай орж ирсэн хятадуудаа тусгаарлаагүй байж монгол иргэдээ тусгаарлалаа гээл шоудаад байхын яацарсан төр вэ\n

1  |  0
уншигч(122.201.24.75) 2020 оны 02 сарын 18

ЕРӨНХИЙ САЙД МАШ САЙН АЖИЛЛАЖ БАЙНА. ХАРИН ИРГЭД ИХ ХАРИУЦЛАГАГҮЙ БАЙХ ШИГ. БҮГД ДОР БҮРНЭЭ АМИНДАА АРЧААТАЙ БАЙВАЛ ЭРҮҮЛ БАЙЖ ЧАДНА. ХАЛДВАРТЫН АЖИЛЧИДАА САЙН АНХААРАХ ХЭРЭГТЭЙ ХВБАЫНА

3  |  0
Уншигч(122.201.24.75) 2020 оны 02 сарын 17

Энд тэндээс хандив өгөөд байх. Халдварын ажиллагсады хамгаалалтын хувцас их тааруу, малгай маск, гар ариутгалын хангалт их муу байх харагдана. Ажилагсад гаднаас маск худалдаж авч байгааг харж байлаа. ХҮНДЭЭ ХҮРЭХГҮЙ Л БАЙНА. гэж ойлголоо

1  |  0
Батхүү(202.9.46.208) 2020 оны 02 сарын 18

Та нар өөрсдийгөө хичээ. Дандаа альваа асуудлыг харлуулах талаар бодох вм төрийн хүн хийх зүйлээ л хийж байна хэрэв чаддаг ем бол нэр усаа зөв бичээд ор

4  |  0
Зочин(66.181.161.38) 2020 оны 02 сарын 17

Их тэнрэрт өөрсдийгөө тусгаарлах гээд бэлдээд байгаа хүмүүс дээ. Эмнэлэгт хамгаалалтын хувтас маск хүрэлцээ муутай, олдохгүй байхад хамаг өнгөтэй өөдтэйг нь хамж аваах их тэнгэр бүгэх гэж багйаа наадуул чинь \n

1  |  0
Зочин(202.9.40.184) 2020 оны 02 сарын 17

shal dontoi ym yun svrtei als xol xeden jil zolgoxgvi bolood bga bzde svvliin ved niix svrtei xudalaa xelberddeg boltsiin gaixuulax yma olj yadaj bga ym shg xeze iim svrtei temdeglej bsiin xvrelsvxd amjilt xvsie

0  |  0
Зочин(202.9.40.184) 2020 оны 02 сарын 17

shal dontoi ym yun svrtei als xol xeden jil zolgoxgvi bolood bga bzde svvliin ved niix svrtei xudalaa xelberddeg boltsiin gaixuulax yma olj yadaj bga ym shg xeze iim svrtei temdeglej bsiin xvrelsvxd amjilt xvsie

0  |  0
Сэрэлт(192.82.76.125) 2020 оны 02 сарын 18

Монгол улсын Засгийн газар, ЭМЯ мааш сайн ажиллаж байгаад иргэн бидний зүгээс талархаж бгаа. Харин бидний зүгээс өөрсдөө нэн хариуцлагатай, ухамсартай бх ёстой. Тэр доор солиороод бгаа юмнууд бусдыг л буруутгаж бвал ходоод нь цатгалан бдаг юм уу хаашаа юм. Дэмий юм ярьж цаг нөхцөөж бхын оронд маскаа л зүүгээд өөрийгөө хамгаалаад бж бай

6  |  0
zochin (66.181.161.127) 2020 оны 02 сарын 17

Ehneesee heseh geed yavj bna daa hodoo oron nutagaar . Suh dalaital uher amgalan gej suuld ni bi bid yu hiichvee geh humuus ni ih shuu dee . Yu boloh boldoo tsagaan sariin daraa !!!!

1  |  0
У. Сүх(66.181.186.70) 2020 оны 02 сарын 17

Ажил хийсэн юм шиг харагдах нь чухал л юм байна даа энэ улсад

0  |  1
Zochin(139.5.219.57) 2020 оны 02 сарын 17

Hotiinhond l hamaatai yum shig huduuniihun umnuh jiluud shigee urgun delger hiiheer beldetsgeej bn. Sum oron nutgiin zahirgaa hyanakt tawihgui yum shig bna. Hottihon l uwchin tusna gesen oilgolttoi baih shig baina

1  |  0
Д.Юмжирдулаи(59.153.87.164) 2020 оны 02 сарын 17

Улсын эцэг (нэг ёсны) аргагүй л хэрэгтэй цаг үед очих цэг дээр очиж ажил байдалтай танилцаж урам өглөө. Д.Сарангэрэл сайд түүний хамт олон эмч ажилтан ажилчид сайн ажиллаж байгаад талархал илэрхийлье.

2  |  0
Зочин(202.126.89.241) 2020 оны 02 сарын 17

ЕС маань хэртэй бол дугарахгүй. Нэг дугарвал жинтэйхэн л ганц ярина.

3  |  0
зочин(150.129.141.122) 2020 оны 02 сарын 17

Зөв ,ярьжээ.

1  |  0
Амармэнд(45.72.90.152) 2020 оны 02 сарын 17

Үнэн юм ер нь байна уу

0  |  0
Дуурсах(45.57.200.167) 2020 оны 02 сарын 17

яаж бодхоороо ...

0  |  0
Hurlee(23.250.92.151) 2020 оны 02 сарын 17

жоохон цэнзүүртэй баймаа

0  |  0
Баянжаргал(104.227.93.102) 2020 оны 02 сарын 17

Шал тэнэг юм

0  |  0
Miigaa(45.57.201.152) 2020 оны 02 сарын 17

Сонгууль дөхцөн солиорч өгжийноо

0  |  1
Hurlee(45.72.90.152) 2020 оны 02 сарын 17

Мэдээгээ нягтлаачээ

0  |  0
Enkhbold(138.128.89.92) 2020 оны 02 сарын 17

Монгол ялна

0  |  0
Галбадрах(45.57.200.18) 2020 оны 02 сарын 17

Зүгээр байж болдоггүй юм байх даа

0  |  0
Агар(138.128.88.246) 2020 оны 02 сарын 17

Гаж гаж юм ир нийтлэх юм аа

0  |  0
Бүтэнзаяа(45.72.47.101) 2020 оны 02 сарын 17

Бодлого энэ тэр гэж юм алга

0  |  0
Top