Германы загвар зохион бүтээгч, "Chanel”, “Fendi” болон өөрийн бренд “Karl Lagerfeld”-ийн арт-захирал Карл Лагерфельд яг жилийн өмнө 2019 оны хоёрдугаар сарын 19-нд 85 насандаа нас нөгчсөн билээ. Түүнийг Кайзер хэмээн нэрлэдэг байлаа. Цуцашгүй хөдөлмөр, ган болд мэт хатуу зангийнхаа ачаар Карл дэлхийн том гурван агентлагийг захирч байсан юм.
Ингээд түүний талаар хүмүүсийн тэр бүр мэддэггүй 10 баримтыг хүргэе.
Тэр байнга “Diet Coke - Coca-Cola” уудаг байсан.
Карл Лагерфельд нэгэн ярилцлагадаа “Би унтахдаа ч, өглөө сэрээд ч Кола уудаг. Шөнө ч заримдаа ууна. Би кофе, цай уудаггүй, зөвхөн Кола” хэмээн хэлж байв. Түүнд байнга “Diet Coke” авч явдаг туслах байдаг бөгөөд арга хэмжээний үеэр мөнгөн поднос дээр тавиад хүлээж байдаг байжээ.
Карл хүүхэлдэйн киноны зураач болохыг мөрөөддөг байсан.
Гэвч хувцас загвар түүнд илүү мөнгө авчирсан юм.
Сен-Лорантай дайсан.
Энэ үеийн хамгийн шилдэг загвар зохион бүтээгчид болох Лагерфельд, Сен-Лоран хоёр хонь чоно. Карл өөрийн туслах, хамтран зүтгэгч Жак де Башерийг Сен-Лорантай танилцуулахад Сен-Лоран шууд дурлажээ. Хардсанаасаа болоод Карл дахиж түүнтэй огт уулзаагүй юм.
Тамхи татдаггүй, архи уудаггүй.
“Надад архи уух зав байхгүй” гэж Карл ярьдаг байсан. Тамхийг ч гэсэн үзэн яддаг. Учир нь загвар зурах хэрэгцээтэй үед тамхи саад болдог гэнэ.
Урт үстэй байсан.
Мөр давсан урт үстэй байсан ч залхаад 1976 оноос гэзэг тавьж, үсээ ардаа боодог болжээ. Үсээ нэг их арчлаад байдаггүй, шампунь Klorane л хэрэглэдэг байв.
“Balmain”-аас замналаа эхэлсэн.
Карл 1955 онд Пьер Бальмений туслах байв. Гурван жилийн дараа түүнийг Жан Патугийн загварын ордон захирлаар ажиллахыг урьсан юм. 1963 оноос Карл “Chloe”, “Krizia”, “Charles Jourdan”, “Fendi” гэсэн огт өөр стилийн дөрвөн брендэд нэгэн зэрэг ажиллаж байв. Харин “Chanel”-д тэр 1983 онд ирсэн.
Түүний муур Шупетт цалин авдаг.
Шупетт жирийн нэг гэрийн муур биш. Эзэндээ багагүй хэмжээний мөнгө авчирдаг. 2014 онд энэ муужгай Японы “Shu Uemura” брэндийн сурталчилгаанд тоглосон. 2015 онд түүний зурагтай цүнх, цамц худалдаанд гарсан бол энэ зун Германы "Steiff” компани Шупеттийг дуурайлган хийсэн тоглоом хийж борлуулж эхэлсэн. Нэг тоглоом 545 долларын үнэтэй.
Томас Манн, Жоан Дидион нарыг уншдаг байжээ.
Карлын дуртай ном бол Эмили Дикинсоны түүвэр, Верлен, Рембо, Малларме нарын яруу найргийн ном, Томас Манны “Buddenbrooks”, Жоан Дидионы “The Year of Magical Thinking”. Харин ширээний ном нь Сантаян Жоржийн "The sense of Beauty".
Орондоо ном уншдаг байсан.
“Сэтгүүлийн ширээ, том зузаан номд дургүй. Ном бол ширээн дээр унших зүйл биш. Орондоо ороод уншихад тохирсон байх ёстой” гэж хэлж байлаа.
Парис хотын хүндэт иргэн.
Карл Лагерфельд герман хүн ч Францын нийслэлийн Хүндэт иргэн хэргэмтэй. 2017 оны хавар хотын захирагч Анн Идальго түүнд Парис хотын соёлын амьдралд оруулсан хувь нэмрийг нь үнэлж, хотынхоо дээд шагналыг гардуулсан юм
Сэтгэгдэл ( 0 )