Ниццад Карл Лагерфельдад зориулсан Багт наадам болж байна

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 19

Францын Ницца хотын уламжлалт Багт наадам эхэллээ. Энэ жилийн сэдэв нь “Загварын ертөнцийн хаан” бөгөөд гол баатар нь өнгөрсөн жилийн энэ өдөр нас барсан алдарт Карл Лагерфельд.

Наадам хоёрдугаар сарын сүүл хүртэл үргэлжилнэ.

Хатан хаан Елизавета II.

Хамгийн анхны Багт наадмыг 1873 онд уран зураач Месса зохион байгуулж байв.

Гэвч нутгийнхан 1294 онд Ниццад ийм баяр байсан гэж батлан ярьдаг.

Багт наадмын хаан тусгай тэргээр хотод орж ирдэг. Анхны хаан нь 1882 оны гол баатар, Людовик XII хааны домогт алиалагч Трибуле байлаа.

1876 онд хотын наймаачин Андрио Саэтон баглаа цэцгийн дайн зохион байгуулсан нь одоо ч хадгалагдан үлджээ.

Мэдээж франц канкан бүжиггүй баяр гэж байхгүй.

Багт наадмыг гурван удаа л цуцалж байсан. Дэлхийн хоёр дайн, 1991 оны Персийн булангийн мөргөлдөөний үеэр болоогүй юм.

Энэ жил Ниццад Европын өнцөг булан бүрээс 1,5 мянган уран зураач ирсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top