“Номин” сүлжээ дэлгүүрт гуравдугаар сарын 2-ны өдөр хулгайч халдаж, олон тооны гар утас, ухаалаг төхөөрөмж алдагдсан хэрэг гарчээ.
Хэргийг тодруулбал, нийслэлийн Баянгол дүүргийн 14-р хороонд байрлах “Номин” их дэлгүүрийн гуравдугаар давхрын цонхоор хулгайч нэвтэрч, тус давхрын лангуунд худалдаалагдаж байсан Iphone, LG, OPPO, Phililips зэрэг брэндийн нийт 27 ширхэг гар утас алдагдсан байна.
Хэргийн газраас эд мөрийн баримтаар сэжигтэй этгээдийн гутлын мөр, гарын хээг бэхжүүлэн авч, Баянгол дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.
Сэтгэгдэл ( 2 )
Forensic science mongold daanch hugjuuguildee. Humuusiin medeelleer l golduu hereg ileruuleh uim.
Kamerguimuu