Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төв байгуулагдлаа

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 04

Биеийн тамир, спортын газрын харьяанд “Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төв” УТҮГ-ыг байгууллаа.

Уг төв нь биеийн тамир, спортоор хичээллэгч иргэн, тамирчдад лавлагаа тусламж, үйлчилгээг амбулаториор үзүүлэх, спортын шинжилгээ судалгаа, туршилт, сургалт эрхлэх үүрэгтэй юм. 

Монгол Улсын 15-64 насны иргэдийн 2 хүн тутмын нэг нь илүүдэл жинтэй, 22.3 хувь нь хөдөлгөөний хомсдол бүхий эрсдэлт бүлэгт байгаа нь нийтийн биеийн тамирын чиглэлд эрс шинэчлэлийг яаралтай хийх шаардлагатай байгааг харуулж байна. Үүний тулд нийтийн биеийн тамирт хамааруулсан хуучны цөөн спортын төрлийг шинэчилж, шинэ тутам хөгжиж буй хамгийн олон хүнийг идэвхитэй хамруулах спортын төрлүүдийг илүү хөгжүүлж “Нийтийн биеийн тамир” гэдэг ойлголтыг халж дэлхийн чиг хандлагын дагуу “Олон нийтийн спорт” болгон хөгжүүлэх боломж ийнхүү бүрдэнэ гэж Засгийн газраас үзсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top