Нийслэлийн Сүхбаатар дүүргийн XI хороо, “Хангай” хотхоны байрны авто зогсоолд өчигдөр /2020.03.05/ “Кроун” загварын суудлын автомашиныг Эрүүгийн цагдаагийн газрын тасгийн дарга шалгахад, тухайн автомашинд химийн бодис авч явжээ.
Улаанбаатар хотын иргэн 48 настай, эрэгтэй Б, 54 настай, эрэгтэй П, 56 настай, эрэгтэй Н нар “Луна” гэсэн хаягтай ягаан өнгийн 1.2 кг жинтэй химийн бодисыг авч явсныг саатуулан шалгаж байна.
Цагдаагийн ерөнхий газрын Экологийн цагдаагийн албаны Эрүүгийн цагдаагийн хэлтсийн дарга бодисыг Гамшгийн шуурхай удирдлагын газарт хүлээлгэн өгчээ.
Сэтгэгдэл ( 1 )
yamar bodis, yamar zorilgotoi baisan ni sonin baina