Ард Түмний Олонхийн Засаглал нам (АТОЗН)-ын даргын өөрчлөлтийг бүртгүүлэх тухай хүсэлтийг Дээд шүүх өчигдөр буюу гуравдугаар сарын 31-ний өдөр хянан хэлэлцлээ.
Ард Түмний Олонхийн Засаглал нам (АТОЗН)-ын 2020 оны хоёрдугаар сарын 9-ний өдрийн Бага хурлаас гишүүдийн олонхийн саналаар А.Батдоржийг намын даргаар сонгосон үйл ажиллагаа нь Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хууль болон тухайн намын дүрмийг зөрчөөгүй гэж үзэж, намын даргын өөрчлөлтийг бүртгэлээ.
Сэтгэгдэл ( 0 )