БҮТ: ЭЕШ-ыг долоодугаар сарын 2-5-ны өдрүүдэд явуулна

2020 оны 04 сарын 03

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг болон тус яамны холбогдох хүмүүс Элсэлтийн ерөнхий шалгалт /ЭЕШ/ угтсан зохион байгуулалтын талаар өнөөдөр /2020.04.03/ мэдээлэл хийж байна.


ЭЕШ-ын талаар Боловсролын үнэлгээний төвийн дарга Ж.Ган-Эрдэнэ “ЭЕШ-ын бүртгэлийн явцын талаар мэдээлэл өгье. Одоогоор 16911 шалгуулагч ЭЕШ өгөхөөр бүртгүүлээд байна. Үүнээс 1803 нь өмнөх оны төгсөгч байгаа юм.

БСШУС-ын сайд сая хэллээ. Шалгалтыг хойшлуулахгүй байх чиглэл барьж байгаа. Долоодугаар сарын 2-5-ны өдрүүдэд нэгдсэн журмаар зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаад ажиллаж байна. ЭЕШ-ын бүртгэл дөрөвдүгээр сарын 15-ны өдөр дуусна. Өмнөх жилүүдтэй харьцуулахад ЭЕШ-ын бүртгэл жаахан тааруу байна. Энэ нь танхимын хичээл орохгүй байгаатай холбоотой болов уу. ЭЕШ авах хугацаа хойшилсон учраас бүртгэлийн хугацааг сунгаж магадгүй гэж ойлгож болохгүй. ЭЕШ-ын бүртгэл товлосон өдрөө буюу дөрөвдүгээр сарын 15-нд хаана. Тиймээс элсэгчид хугацаандаа багтаж бүртгүүлэх хэрэгтэй.

Яагаад бүртгэлийн хугацааг сунгахгүй хаах вэ гэхээр бүртгэлийг хийж дуусаад шалгуулагч бүртэй тулж ажиллахаар төлөвлөж байна. Дөрөвдүгээр сарын 30-нд хичээлийн карантин дуусахгүй бол шалгуулагч бүрт яаж мэдээлэл хүргэх вэ гэдэг дээр анхаарна. Тухайлбал, Монгол Улсын хил дээр 2400 сурагч байна. Түүнээс ЭЕШ өгөх 74 сурагч бий. Иймд Хил хамгаалах ерөнхий газрын Холбооны ангитай хамтарч мэдээлэл өгч байна. Төмөр замын өртөө, сум, багт байгаа сурагчдад мэдээлэл өгч ажиллана. Сурагчид 10 хичээлээр шалгалт өгнө. Сурагчдад хичээл бүр дээр нь шалгалтад нь бэлтгэхэд анхаарч ажиллана” гэв.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(150.129.141.111) 2020 оны 04 сарын 04

ЕР НЬ ТѲГСѲХ АНГИД ТУРШЛАГАТАЙ БАГШ НАР ЭХНИЙ 2 УЛИРАЛД Л ПРОГРАММТ ХИЧЭЭЛЭЭ ДУУСГАСАН БАЙДАГ. СҮҮЛИЙН 2 УЛИРАЛД ДАВТЛАГА ЭЕШ -Д БЭЛТГЭХ МАЯГААР ЯВДАГСАН. ѲѲРСДѲѲ Л АНХААРНА ШҮҮ ДЭЭ.БЭЛТГЭХ ХҮҮХДЭД ХАРИН Ч ИХ ЦАГ ГАРЧ БАЙНА ДАА

0  |  0
Зочин(202.55.188.87) 2020 оны 04 сарын 04

Энэ чинь одоо Наранхүүгийн эрдэнэ мэт дүү нарын нэг арай биш биддээ?

0  |  0
зочин(202.55.188.94) 2020 оны 04 сарын 04

laboratory surguuliin shalgalt hezee boloh ve?

0  |  0
зочин(202.21.125.35) 2020 оны 04 сарын 03

Юу хуцаад байгаа юм бэ юу сурсан гэж ЭЕШ-д хүүхдүүдийг оруулах гээд байгаа юм бэ. Ирэх 9-1 гэхэд бүх шатны сургуулиудыг энэ жилийн байгаа ангид буцааж суулгахгүй бол Монгол энэ 76 шиг боловсролгүй арми бий болно шүү. Багш нь хажууд нь суугаад заагаад байхад хичээлээ хийдэггүй хүүхдүүд зурагтаар заагаад сурах уу

0  |  0
Top