Элсэлтийн ерөнхий шалгалт өгөх шалгуулагчдын онлайн бүртгэл www.eec.mn цахим хуудсаар орон даяар 2020 оны хоёрдугаар сарын 10-ны өдөр эхэлсэн. Онлайн бүртгэл дөрөвдүгээр сарын 15-ны 18:00 цагт дуусах юм.
ЭЕШ-ын бүртгэлийн хугацаа, цагийг сунгахгүй ба нэмэлт бүртгэл хийхгүй гэдгийг Боловсролын үнэлгээний төв /БҮТ/-өөс мэдэгдэж буй.
Энэ талаар БҮТ-ийн захирал Ж.Ган-Эрдэнэ “ЕШ-ын бүртгэл дөрөвдүгээр сарын 15-ны өдөр дуусна. Өмнөх жилүүдтэй харьцуулахад ЭЕШ-ын бүртгэл жаахан тааруу байна. Энэ нь танхимын хичээл орохгүй байгаатай холбоотой болов уу. ЭЕШ авах хугацаа хойшилсон учраас бүртгэлийн хугацааг сунгаж магадгүй гэж ойлгож болохгүй. ЭЕШ-ын бүртгэл товлосон өдрөө буюу дөрөвдүгээр сарын 15-нд хаана. Тиймээс элсэгчид хугацаандаа багтаж бүртгүүлэх хэрэгтэй. Яагаад бүртгэлийн хугацааг сунгахгүй хаах вэ гэхээр бүртгэлийг хийж дуусаад шалгуулагч бүртэй тулж ажиллахаар төлөвлөж байна” гэсэн мэдээллийг өгөөд буй юм.
Иймд сурагчид ЭЕШ-ын бүртгэлээ хийлгээгүй бол амжиж бүртгүүлээрэй.
Сэтгэгдэл ( 0 )