Их Британийн алдарт “Битлз” хамтлагийн “Hey Jude” дууны гар бичмэл Жульений дуудлага худалдаанд 910 мянган ам.долларын үнэ хүрч зарагджээ.
"Hey Jude" дууг 1968 онд студид дээрх гар бичмэлийг харж дуугаа бичүүлж байсан аж.
Хөгжим судлаач Жейсон Уоткинс үүнийг орчин үеийн урлагийн хамгийн үнэ цэнтэй дурсгал гэж тодотгожээ.
Үүнээс гадна тус хамтлаг 1964 онд Хойд Америк дахь анхны аялан тоглолтын үеэр ашиглаж байсан хамтлагийн лого бүхий бөмбөр 200 мянган ам.доллар хүрчээ.
Жульений дуудлага худалдаа “Битлз” хамтлаг тарсны 50 жилийн ойд зориулж 250 зүйлийн эд өлгийн зүйлсийг дуудлагаар худалдаж байгаа юм.
Эх сурвалж: Rollig Stone
Сэтгэгдэл ( 0 )