Хөгжлийн БАНКНЫ УДИРДЛАГУУДЫГ ШҮҮХ хурлын тов гарлаа

Б.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 04 сарын 23

Хөгжлийн банкны удирдлагууд болох Н.Мөнхбат, Б.Шинэбаатар нарт холбогдох эрүүгийн хэргийг прокурор хянаж дуусаад яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байдаг.

Улмаар шүүх хэргийг хүлээн авч, шүүх хуралдааны урьдчилсан хэлэлцүүлэг зарласан боловч талуудын гаргасан саналаар өнөөдрийг хүртэл дөрвөн удаа хурал хойшлоод байгаа юм. Тэгвэл Н.Мөнхбат нарыг шүүх хуралдааны тов гарч, ирэх тавдугаар сарын 1-ний өдөр хуралдахаар болсон байна.

Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга асан Б.Шинэбаатарыг Эдийн засгийн хөгжлийн яамны төрийн нарийн бичгийн дарга байх үедээ Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбат болон Эдийн засгийн хөгжлийн сайд, УИХ-ын гишүүн асан Н.Батбаяр нартай хамтран “Чингис”, “Самурай” бондын хөрөнгийг үр ашиггүй зарцуулж, өөрсдөдөө хувь хүртэж, авлига авсан гэх үндэслэлээр шалгасан билээ.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.131.243.186) 2020 оны 04 сарын 24

баахан л шүүх хурал хийхийн ял өгч хариуцлага тооцож байгаа юм алга эсвэл нэг сар хорино ард түмэн тэнэг мангар биш шүү

0  |  0
23(64.119.19.222) 2020 оны 04 сарын 23

Энэ мэргэшсэн хулгайч нарыг бушуу шонд өлгөж, шоронд нь хатааж орхи. Юуны шүүх вэ?!

0  |  0
зочин(103.229.121.169) 2020 оны 04 сарын 23

10 хойшилж болдог юмаа хө. Хүлээгдэж байгаа хугацаа ялын хугацаанд ородог болоод тайван байдаг. Харин хорьчихсон бол өөр.

0  |  0
zochin(150.129.141.55) 2020 оны 04 сарын 23

KHOGIIN LALARUUD , MURUURUU CH TURIIN ALBA KHASHIJ CHADAKHGUY , SHUNALYN BERD BOLSON LALARUUD

0  |  0
Top