Засгийн газрын ээлжит хуралдаанаар Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал З.Нарантуяаг чөлөөлөх шийдвэр гаргасан байна. Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлыг олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтаар томилох ёстой байтал, шууд томилсон нь хууль зөрчсөн гэж үзэн ийнхүү чөлөөлжээ.
Ташрамд дурдахад Хөгжлийн банкны ТУЗ 2024 оны арваннэгдүгээр сарын 7-ны өдөр хуралдаж, З.Нарантуяаг гүйцэтгэх захирлаар омилсон юм. З.Нарантуяа нь эдийн засагч мэргэжилтэй. Монголбанканд 1992-2006 онд мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, хэлтсний захирлын үүрэг гүйцэтгэгч, газрын орлогч захирлаар, 2006-2010 онд “Монгол шуудан” банкны дэд захирал, 2010-2011 онд “Хадгаламж” банкны гүйцэтгэх захирлын орлогч, 2012-2014 онд УИХ-ын Эдийн засгийн бодлогын зөвлөх, 2014-2016 онд Санхүүгийн зохицуулах хорооны дарга, 2016-2020 онд УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байсан юм.

Сэтгэгдэл ( 3 )
ugaasa butengui gichii bsang ardtumen medej bsan hurelsuh uhna uurteigu adilhan darj tavlaj bhad amar avgai bsan uchir
ugaasa butengui gichii bsang ardtumen medej bsan hurelsuh uhna uurteigu adilhan darj tavlaj bhad amar avgai bsan uchir
Zuv balai avgai bsn bn le shu