Монгол дахь ОХУ-ын ЭСЯ-наас Төв аймгийн хэмжээнд 1945 оны чөлөөлөх дайнд оролцож байсан, өдгөө амьд сэрүүн энх тунх амьдарч байгаа ахмад дайчдад хүндэтгэл үзүүллээ.
ОХУ-аас Монгол улсад суугаа Элчин сайдын яамны Нэгдүгээр нарийн бичгийн дарга Жеваков Мерген Владимирович ОХУ-ын Ерөнхийлөгчийн гарын үсэгтэй “Чөлөөлөх дайны ялалтын 75 жилийн ойн медаль”-ийг Зуунмод сумын ахмад дайчин Д.Найдан, Х.Намжилмаа, Баянжаргалан сумын ахмад дайчин Т.Далхжав, Ч.Намдаг нарт гардуулан өглөө.
Сэтгэгдэл ( 0 )