Өнөөдөр дэлхийн хамгийн алдартай загвар өмсөгчдийн нэг Наоми Кэмпбелл 50 нас хүрч байна.
“Хар Пантера” хэмээн алдаршсан Наоми Кэмпбелл Лондон хотод төрсөн. Түүнийг эхийнхээ гэдсэнд байхад нь аав нь хаяад явсан тул Наоми аавыгаа огт хараагүй.
Наоми анх 15 настайдаа тайзан дээр гарсан, 50 хүрсэн өдгөө ч тайзаа эзэгнэсэн хэвээр байна.
Карла Бруни, Клаудия Шиффер, Хеленай Кристенсен, Синди Кроуфорд, Наоми Кэмпбелл нарыг анх супер модель хэмээн нэрлэсэн юм.
Кэмпбелл хандив буяны ажилд идэвхтэй оролцдог ч уур хилэнгээрээ бас нэрд гарсан. Гэрийн үйлчлэгчээ зодсон хэргээр хэд хэдэн удаа шүүхэд дуудагдаж байв.
Наоми Кэмпбелл 20 кинонд тоглосон. Ихэнхдээ туслах дүр.
1995 онд эхний болон эцсийн цомог нь болох “Babywoman”-гаа гаргасан тул дуучин гэж ч бас хэлж болно. Энэ цомог Японд их амжилт олсон ч АНУ, Их Британид бараг зарагдаагүй юм.
2016 онд намтар “NAOMI” номын нээлт дээр загварын ертөнцийн бүх томчууд ирсэн байлаа.
1998 онд Time сэтгүүл супер моделиудын үе дууссан гэж зарласан ч Наоми урилга, заллагаар дутаагүй. 2017 онд Миланд Versace-ийн шоунд оролцсон.
2012 оны Лондоны олимпын хаалтын ёслол дээр.
Сэтгэгдэл ( 3 )