Энэтхэг царцааны нүүдэлд өртжээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 29

Энэтхэг улс царцааны нүүдэлд өртөж, хүнсний аюулгүй байдалд аюул нүүрлээд байна гэж Германы “Das Erste” сонин мэдээлжээ. Аравийн хойгт хүчтэй аадар бороо орсны улмаас царцаа Африк, Азид тархжээ.

Энэтхэгийн хөдөө аж ахуйн сайд Анил Шармагийн хэлснээр, царцааны нүүдэл нэг кв. км талбайг хамарч, нийт 40 сая царцаа нүүдэллэж байгаа аж. Цар тахалтай холбогдуулан тогтоосон хорио цээрийн арга хэмжээнээс үүдэн Энэтхэгийн хойд нутгийн тариаланчид ургацаа борлуулж чадалгүй, хадгалж байсан бөгөөд царцаанууд хэдхэн цагийн дотор идэж, устгажээ.

Анил Шармагийн хэлснээр, ирэх долоо хоногууд Энэтхэгийн хувьд шийдвэрлэх үе болох гэнэ. Хэрэв борооны улирал эхлэхээс өмнө нөхцөл байдлыг хяналтад авч чадахгүй бол асуудал асар их хэмжээнд хүрнэ гэж тэрбээр онцолжээ. Учир нь борооны үеэр царцааны тоо толгой огцом өсдөг байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
NEr(202.21.108.145) 2020 оны 05 сарын 29

Hujaad ochood duusnaa taanuud\n

0  |  0
NEr(202.21.108.145) 2020 оны 05 сарын 29

Hujaad ochood duusnaa taanuud\n

0  |  0
Top