Үндэсний их баяр наадмыг XIII зуун цогцолборт зохион байгуулна

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 11

Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт байрладаг XIII зуун цогцолборт долоодугаар сарын 11-12-нд зохион байгуулахаар болжээ.

Дэлхий дахинд нүүрлээд буй цар тахалтай холбогдуулан тогтоосон хөл хорионы дэглэм үйлчилж буй энэ үед Үндэсний баяр наадмыг үзэгчгүй зохион байгуулах ба Наадмын нээлт, хүчин бөхийн барилдаан, сур харвааг технологийн дэвшлийг ашиглан цахимаар үзүүлэх бол хурдан морины уралдаан уламжлал ёсоор Хүй долоо худагт болно.

Энэ жилийн наадмын нээлтийн ажиллагааг Херо энтертайнментийн ерөнхий найруулагч Б.Баатар найруулах аж.

ДЭМБ, ЭМЯ, УОК-оос өгсөн зөвлөмжийн дагуу XIII зуун цогцолбор болон Хүй долоон худагт иргэдийг нэвтрүүлэхгүй. Наадмыг арга хэмжээг Монголын телевизүүдийн холбооны дөрвөн баг үзэгчдэдээ шууд дамжуулан хүргэхээр болжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Su ah(202.179.27.31) 2020 оны 06 сарын 12

Зааг цахимаар наадамдаж хуушуурдаж цахимаар тулгар төрийн наадмыг Тулга ах нээж хааж цахимаар бид юу яацгаах юм биз дээ. Цахим амьлрал цаашаа коронаг усттал үргэлжилнэ.\nМАНАН г усттал монголын ядуурал үргэлжилнэ. Тэр нь 2020 он 6сар 24 болтугай хурай хурай.

0  |  0
Top