Баяр наадмын бэлтгэл ажлыг шалгав

2020 оны 07 сарын 02

Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дэд дарга Ж.Батбаясгалан тэргүүтэй Хурдан морины салбар хорооны гишүүд өнөөдөр /2020.07.02/ Хүй долоон худагт ажиллаж баяр наадмын бэлтгэл ажлыг шалгалаа.

Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814 жил, Ардын Хувьсгалын 99 жилийн ойн Үндэсний Их баяр наадмын бөх, сур, шагайн харвааг “XIII зуун цогцолбор”  зургаан насны морин уралдааныг “Хүй долоо худаг”-т зохион байгуулж, хүн амын төвлөрөл үүсгэхгүйгээр иргэд олон нийтэд онлайн, теле хэлбэрээр шууд дамжуулан үзүүлэхэд бэлэн болж,  дэд бүтцийн ажлыг хийж дуусгажээ. Телевизүүдийн холбооны өргөн нэвтрүүлгийн 16 телевиз, МҮОНРТВ бөхийн барилдаан, сур шагайн харваа болон морин уралдааныг техникийн дэвшил, өндөр хурдны интернетийн сүлжээний тусламжтайгаар тасралтгүй шууд дамжуулан үзүүлж, наадамчин олондоо хүргэх юм.

Энэ жилийн Үндэсний Их баяр наадмыг бүхэлд нь “Монгол наадам” контент болгон боловсруулж, Олон Улсад аялал жуулчлалын бренд бүтээгдэхүүнээр түгээн сурталчлах видео бүтээл болгож авч үлдэх талаар “Hero” энтэртаймэнтийн захирал Б.Баатар хэллээ. Монголчуудын төрт ёсны уламжлал, үүх түүх, эрийн гурван наадам, ард иргэдийн хувцас хэрэглэлийн соёл, ахуй нөхцөл, гэр бараа зэргийг Их Монгол Улсын үеийнхээр үзүүлэхээр дэглэн найруулж байгаа аж.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(81.193.145.234) 2020 оны 07 сарын 02

shal demii ,naadmiin zardlaar uvliin beltgele bazaa.Darga , bayachuud ed hurunguu yaduu ard tumendee gaihuulmaar baina uu.

0  |  0
zochin(49.98.134.84) 2020 оны 07 сарын 02

durak yun bayr naadam be koronog.n hajuugaar tegej tenegtej baisn.s buh ger buld tur mungun tuslamj ugvul tna korono olon ar ger ajil gui hong.n hoolgui ail ali her bga boldo ... haluund koronotoi ued naadam nairaa bolj uzdee ... tegej tenegtej baisn.s ene ard tumnee koronoog.s yaj avch davj erthen beldsen ulzii baih aa daa ⁉️yadarsan ard tumnee bitgii daralj uz tur mini ... ganth jil unjuud ard uvchnuus hamgaalha bodson hojino shu uvul bolvol hanaidtai hamt korono hund jil bolno shu

Top